УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнөөдөр болсон, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралд байр сууриа илэрхийлэв.
-Нэг хэрэг гарангуут төрийн байгууллага дагаж ханарах нь их буруу. Цагдаагийн байгууллагын удирдлага энд ирээд, би буруу зүйл ярьжээ гэсэнд би их гайхаж байна.
О.Алтангэрэл сайдыг АН томилоогүй. Таныг Ерөнхий сайд томилсон. Та төрийг төлөөлнө. МАН, АН, ХҮН бүгд нэг завин дээр суусан атлаа нам гэж битгий ярь. ХЗДХ-ийн сайд та бүлэглэлийн гар хөл битгий болоорой. Цагдаад итгэдэггүй тул би гарч ирж мэдээлэл өглөө гэж та хэлсэн. Ийм байж болохгүй.
Та Женкогийн хүн гэдэг нь үнэн шүү дээ. Хаанаас үүрэг чиглэл танд ирдэг нь ил шүү дээ. Бүх л харлуулах муухай зүйлийн чиглэлийг өгч байгаа шүү дээ. Өөрөө ч үүнийгээ хэлдэг, баавартай байгаа юм аа.
Намайг ч хятадаас 180 мянган ажилтан оруулж ирэх нь гээд л цахимаар сүүлийн өдрүүдэд гүтгээд байна. Би цагдаад өргөдлөө гаргана. Та нар битгий царай хараарай гэв.
ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг “Хоёр тусдаа хэрэг бүртгэсэн. нэг нь цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Нөгөө нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэг юм. Би прокурорын зөвшөөрлөөр та бүхэнд мэдээлэл өгч байна. Харьяа дүүргийн прокурорын хяналт дор бид ажилласан. Би тэр өдөр гадуур явж байгаад ирээд эхний мэдээллийг авч, тэр дагуу ярьсан. Андуурагдсан зүйл байж болзошгүй. Цаашид бид үүнд анхаарна" гэсэн юм.