АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны зээл, санхүүгийн тусламжуудыг царцаах шийдвэр гаргасныг шүүх түр хугацаанд хориглов.
Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Харин шүүх ирэх даваа гараг хүртэл энэ шийдвэрийг хойшлуулахаар болж байна.
Трамп ерөнхийлөгчийн албанд очсоноос хойш хэд хэдэн том шийдвэр гаргаж байгаагийн нэг нь энэ юм.
Үүнээс гадна Холбооны төрийн албан хаагчдын тоог цомхотгох шийдвэр гаргасан.
Трампын шийдвэрийн дараа олон хүн ямар хөтөлбөрүүд зогсох эсэх дээр ойлголтгүй, эргэлзэж байсан юм.
Харин Цагаан ордны хэвлэлийн шинэ төлөөлөгч Америкийн иргэдэд шууд очдог нийгмийн даатгалын тэтгэмж, хүнсний талон зэрэг халамжийн үйлчилгээнүүд үүнд хамаарахгүй гэдгийг онцолсон.
Мөн сэтгүүлчийн асуултад тэрбээр ирэх сарын 1-нээс Канад, Мексик улсуудын татварыг нэмэх шийдвэр Трампын шийдвэр хэвээр байгаа гэдгийг мэдэгдсэн.
Эх сурвалж: ВВС