Сүүлийн найман жилийн турш сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн АН УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлав. Намын Үндэсний бодлогын хорооны хурал ширүүхэн болж, нэр дэвших эрх авч чадаагүй олон улс төрч гомдолтой байна.
Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор болно. Иймд нэр дэвшигчдийг тойргийнхон болон жагсаалтынх гэж хоёр хувааж болно.
АН-ын жагсаалтад багтсан горилогчдыг танилцуулж байна. Тэд тойргийн сонгогчидтой уулзаж, бусад намын нэр дэвшигчидтэй өрсөлдөх шаардлагагүй болно. Ирэх сарын 28-нд болох сонгуулийн үр дүнд байгуулагдах, шинэ УИХ-ын 48 гишүүн намын жагсаалтаас тодорно. Тэднийг сонгогчдын хэд нь хоёр дахь саналын хуудсанд дугуйлснаар тооцож, хувь тэнцүүлэн сонгоно.
Тодруулбал, сонгуульд өрсөлдсөн нам нийт сонгогчдын 4 хувиас дээш санал авбал суудал хуваарилалтад багтах эрх авна. Хоёр нам эвссэн бол 5 хувийн, гурван нам эвссэн бол 7 хувийн босгыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан юм. Хэрэв үүнээс бага хувийн санал авбал тухайн намын саналыг бусад намуудад шилжүүлэн тооцно.
Хоёр дахь саналын хуудсанд УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, хоёр эвслээс өөрийн дэмжсэн нэг л нам, эвслийн өмнөх зуйванг дүүргэн будна. Хэрэв хоёрыг будвал саналын хуудас хүчингүй болно. Буруу дугуйлснаа мэдвэл дахин нэг удаа саналын хуудас авах эрхтэй. Саналын хуудаснаас дэмжих нам, эвсэл байхгүй гэж үзвэл “цагаан сонголт” хийж, хоосон саналын хуудас уншуулж болно.
Нэр дэвшигчдийн баримт бичгийг 2024 оны тавдугаар сарын 24-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-нд хүргүүлэх учиртай. Харин 2024 оны зургаадугаар сарын 1-ний дотор СЕХ тэднийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Зарим хүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан тохиолдолд ирэх сарын 3-наас өмнө дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх боломжтой юм.