gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг шалгуулахаар УЕП-т хандав

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2024-05-06
12
Twitter logo

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянах ёстой Төв банк болон банкны удирдлага үндсэн чиг үүргийн хүрээнд ажлаа хийхгүй байгаа асуудлыг шалгуулахаар УЕП-т хандав. Тэрээр "2022 оны нэгдүгээр сараа хойш над руу хэвлэлээр дайрлаа. Банкны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй бол иргэд, хувийн хэвшилд хамгийн их сөрөг нөлөөтэй. Ихэнх банкны 95 хувь нэг хүн эсвэл хуулийн этгээдэд төвлөрсөн. Энэ хувьцааг задлах хуулийг баталсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлсэнгүй.

Гаднын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдах боломж байсан. Хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байсан бол оны өмнө Төвбанк хуулийн төслөө оруулж ирэх байсан ч оруулаагүй. БНСУ 1997 онд банкуудын эзэмшлийн төвлөрлөө амжилттай задалсан. Банкны тухай хуулийг батлахаас өмнө судалгааг хангалттай хийсэн. Тэгэхээр Төвбанк болон банкуудын удирдлага энэ хуулийг хэрэгжүүлэх бодолгүй байна. Иймд УИХ-ын дийлэнх гишүүн тойрог руугаа ажиллахаар явсан үед хуулийн төсөл орууллаа.

Монопол байгаа газарт үнэ өндөр, өрсөлдөөнгүй байдаг. Банкны салбарыг хар л даа, гадаадын банкийг оруулдаггүй, зээл ч олддоггүй.

Зээлийн хүү маш өндөр, зээлийн хүртээмж бага байгаа нь банкуудын монополийг задлах шалтгаан юм. Жилийн 20-24 хувийн хүүтэй зээлээр бизнес эрхлэх боломж бага . Арилжааны банкууд Засгийн газраас зарласан, тусгай хөтөлбөрүүдэд голдуу зээл олгож байна. Нийт хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 5 их наяд төгрөгт хүрчээ. Хувийн хэвшил өндөр хүүтэй зээл авсны өртгийг эцсийн хэрэглэгчид буюу иргэд төлдөг.

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 14 хоногийн өмнө хулгайгаар оруулж ирэх гэж оролдоход нь зогсоосон. Уг нь гурван жилийн өмнө энэ хуульд банкны эзэд дээд тал нь 20 хувийн хувьцаа эзэмших талаар заасан ч хэрэгжүүлсэнгүй. Тэгэхээр банкуудын одоогийн удирдлага энэ хуулийг хэрэгжүүлэхгүй юм байна. Төвбанкны удирдлагад хариуцлага тооцох ёстой. Арилжааны банкууд хууль хэрэгжүүлээгүй буюу хууль зөрчсөн.

36.1.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна.
/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
 
Иймд тэдний олон улсын банкуудаас татсан зээл нь татагдах нөхцөл бүрдлээ. Моннголбанкны удирдлага ямар зорилгоор өнөөдрийг хүртэл эс үйлдэл хийсэн нь тодорхойгүй. Иймд би УИХ-ын даргад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг хугацаанаас нь өмнө татах шаардлагыг хүргүүлнэ. Төрийн албан хаагчид хууль хэрэгжүүлээгүй бол ажлаасаа огцордог. Гэтэл энэ хүмүүс хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, хуулийн үйлчлэлийг хойшлуулахаар зорьж байна.

Монопол байгаа газарт үнэ өндөр, өрсөлдөөнгүй байдаг. Банкны салбарыг хар л даа, гадаадын банкийг оруулдаггүй, зээл ч олддоггүй. Банкны тухай хуулийг хэрэгжүүлэх нь Төвбанкны үүрэг боловч тэд ажлаа хийсэнгүй. Банкуудын монополыг задлах хуулийн заалтыг хойшлуулахаас өөр аргагүй байдалд УИХ-ыг орууллаа  гэв.                     

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2025.12.31-нд дуусна. Түүнийг УИХ-аас томилсон юм.

Банкны эздийн хувь эзэмшлийг 20 хувь болгон бууруулах хуулийн заалт 2026.12.31-нээс хэрэгжинэ

Уг нь энэ хуулийн заалтыг энэ оны эхнээс хэрэгжүүлэх  байсан ч Төвбанк УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн юм. Банкны нийт хувьцааг хамгийн багадаа таван хөрөнгө оруулагчид хуваах (5-аас ч олон хөрөнгө оруулагч байж болно) нь энэ заалтын зорилго байв.

Ингэснээр 20-иос дээш хувийн хувьцаа эзэмшигч зөрүү хувиа өөр хөрөнгө оруулагчид худалдах шаардлагатай болсон. Гэтэл банкуудын 20 хүртэл хувийн хувьцааг эзэмших сонирхолтой, гаднын томоохон хөрөнгө оруулагч олдоогүй аж. Тэд хамгийн багадаа 34 хувь буюу хяналтын багц эзэмших сонирхлоо илэрхийлжээ.   

Өнгөрсөн сард Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац болон банкуудын удирдлагаас бүрдсэн 40 орчим хүнтэй баг АНУ-ын Нью-Йорк хотыг зорьсон. Тэд банкуудад хөрөнгө оруулах санал тавьсан байна. Өнгөрсөн долдугаар сард болсон Эдийн засгийн чуулганд оролцохоор гаднын томоохон банкуудын төлөөлөл Улаанбаатарт ирсэн. Тэд Рио Тинто группт үйлчилгээ үзүүлдэг банкуудын төлөөлөл байв. Ер нь гаднын нэг том компани Монголд үйл ажиллагаа эрхэлбэл тухайн компанийг дагаж, банкууд нь орж ирдэг аж.

Манай банкуудад хөрөнгө оруулсан, гадаад улсын иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн, хууль бусаар өмч хөрөнгийг нь авсан гэх мэт тохиолдлын улмаас хөрөнгө оруулагчид их болгоомжлох болжээ. Иймд банкны салбарт гаднынхан маш бага хөрөнгө оруулсан байна.      

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан