Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХТГ, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан "Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс", "Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 2-р байр эзэлсэн бичвэрийг толилуулж байна.
Монголчууд бидний түүхэн замнал бол эв нэгдлийн хүчээр урагшилж, соёл уламжлалаа хадгалан дэлхийд өөрийн ул мөрөө үлдээсэн бахархалт түүх билээ.
Хүннү гүрэн, Их Монгол Улс, Манжийн эрхшээлээс гарсан үндэсний хувьсгал гэхчлэн он цагийн уртад монголчууд ямар ч үед эвсэн нэгдэж, улс орон, ард түмнийхээ эрч хүч, эрх чөлөө, соёл, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалсаар ирсэн.
Өвөг дээдсийн минь арвин их түүх өнөө цагийн бидэнд нэгэн чухал зүйлийг зааж байна. Эв нэгдэлгүй оршин тогтнох боломжгүй. Эв нэгдэлтэй монголчууд хаана ч түүхийг донсолгож байв.
Монголчууд бол эртний л эв найртай, цэвэр ариун сэтгэлтэй, соёл уламжлал үүх түүхээ дээдэлдэг ард түмэн. Үүнийг нь ч Монголын гүн ухаан заасаар ирсэн билээ.
Чингис хаан "Манай шаньюй дээдсээс хойших мянган жилд тэр мэт их улсыг энэ үед л сая дахин байгуулав" хэмээн Чан Чунь болбо аршид айлтгасан нь нэгэнт тэмдэглэгдэн үлджээ.
Модунь эв нэгдэл, хүчирхэг чанд төр улс байгуулахын төлөө эцгээ зольж улсаа нэгтгэн төвшитгөж төв Азийн томоохон гүрнийг байгуулсан түүхтэй.
Үүнээс үзэхэд өвөг дээдэс минь түүхээсээ үлгэр дуурайлал авч түүхийг бүтээж ирсэн байна. Үлгэр авсан түүхч нь аугаа байсан учраас, өнөөдөр бидэнд үлдээсэн түүх нь ч аугаа байна.
Тэгвэл он цагаар аялан монгол угсаатны, нүүдэлчдийн хамгийн анхны төрт улс болох Хүннү гүрний түүхийн хуудсыг нээе. НТӨ 3-р зуун... Хүннүчүүд төрийн нэгдсэн дорвитой шийдвэр авч чадахгүй байгаагаас сулран доройтож ахуйд Модунь өөрийн цэргүүддээ "Миний сум тусах газар та нарын ч сум тусах ёстой" хэмээн зарлигдав.
Нэгэн өдөр Модунь өөрийн морины зүг сум харвахад хамт явсан дийлэнх цэргүүд нь өнөөх тушаалыг санаж мөн сум харвав. Харваагүй хүмүүс нь цаазлуулсан байна. Дараагийн удаа өөрийн хатны зүг харвахад мөн л цөөн тооны цэргүүд санаа зовон харваж зүрхэлсэнгүй. Тэд цөм цаазаар авахуулсан бүлгээ. Удалгүй Модунь өөрийн шандас сайт агт морь луугаа сум харвахад түүний бүх цэрэг мөн л тэр зүг сум харвав.
Энэ явдлаар Модунь "Одоо хэн ч миний гараас гарахгүй" хэмээн ав хоморгын үеэр эцэг Түмэн шаньюйн зүг сум харвав. Зараа мэт олон сум түүн дээр туссан ажээ. Ийн Модунь эв нэгдэл, хүчирхэг чанд төр улс байгуулахын төлөө эцгээ зольж улсаа нэгтгэн төвшитгөж төв Азийн томоохон гүрнийг байгуулсан түүхтэй.
Монголчуудын байлдан дагуулсан улс орон бүр жинхэнэ амар амгаланг мэдэрч байсан гэдэг. Энэ бүх амар амгалан, эв нэгдэл, монголчуудын хүн бүрийн цээжинд цохилох зүрх зориг нэг зүгт байсных юм.
Үүнээс үзэхэд монголчууд эв нэгдэл болоод хүнлэг ариун, хүн бүр дор бүрнээ ухамсартай байж дээ гэсэн ухагдахуун гарч ирнэ.
Оросын нэрт бичгийн хүн хэмээгддэг Владимирын их хамба Серапион "Хуурамч сүсгийн тухай үг" хэмээх айлдвартаа "Шашин номгүй монголчууд л гэхэд хэзээ ч өөрийнхнийгөө алж талдаггүй, хуурч мэхэлдэггүй, хов зөөдөггүй, хулгай хийдэггүй атал манай Үнэн алдартны шавь нар худал хуурмаг, атаа хорсол, харгис сэтгэлийнхээ балчигт живж, шүтлэг нэгт ахан дүүсээ дээрэмдэн тонож, алан хядаж зэрлэгүүдэд боол болгон зарцгааж байна." хэмээн халаглан тэмдэглэсэн нь Дундад зууны дэлхий дахинаа монголчууд зан суртлын үлгэр дуурайлал болж байсныг тод томруун жишээ байсныг илтгэх юм.
Миний хувьд монголчуудыг тэгтэл нэгтгэж чаддаг байсан, хүн бүрийн зүрхэнд дүрэлздэг байсан гал нь "Тэнгэр шүтлэг" байсан юм. Гэхдээ бидний өвөг дээдэс үүгээрээ бусдын соёл, шашин шүтлэг рүү ус цацдаггүй байлаа. Бүх шашин, номлолын итгэл үнэмшлийг ойлгодог байв. Бидний нүүдэлчин ахуй, уужуу саруул ухааны цаана үргэлжид "Мөнх хөх тэнгэр" гэх айхтар шүтлэг байсаар ирэв. Надад ч бас тэр шүтлэг, итгэл үнэмшил бий.
цагийн аяс, монголчуудыг хагалган бутаргах үзэл санаа тал талаас хүчтэй нөлөөлсөөр харийн олон янз сүсэг бишрэл нэвтэрч эхлэв. Энэ түүхэн үестэй зэрэгцэн монголчуудын эв нэгдэл, соёл уламжлал, төрт ёсны бат бөх байдал гээгдсээр байв. Энэ талаар унших бүрд гол харлах шиг...
Хойд хөршийн явуулгаар үнэн алдартны шашинд орсон Буриад түмэн маань өөрснийгөө "Монгол биш" гэх нь юу гэсэн үг билээ?
Ямар ч эдийн шунал, хар санаа өвөртлөөгүй асан монголчууд гэнэт л хувь хувиа бодоцгоон төрт ёс, уламжлал, үүх түүх гэхээсээ хувийн жаргал, ашиг хонжоо хөөдөг болох нь даанч ой гутам харуусалтай. Бүр "Өр-Өвдмөөр"...
Ингэснээр хоорондоо өстөн дайснууд болж төрийн эрхийн төлөөх тэмцэл хурцдаж эцэстээ харь оронд "Дагаар орох" нь нүүрлэсэн. Эртний сайхан ахан дүүс эв нэгдэл, нэгэн итгэл үнэмшил, зүг нэгт хүсэл тэмүүлэл хааш алга болов.
"Үүл хурвал бороо орно. Монголчууд хурвал цэрэг болно." Гэж Манжийн Нурхач хаан хэлсэн юм билээ. Хагалган бутаргах нь, өөр хооронд нь өс сануулах нь тэдний бодлого байж. Монголын түүхийн, соёлын замналын хамгийн ээдрээт, харамсмаар, сургамжтай үе бол Манжийн эрхшээлийн үе. Мухар сүсэгт хэт автаж, эдийн шуналд унан, язгуур соёлоо ч гээхэд хүрсэн тэр л үе... Харуусалтай.
Захиргааг элдэв олонд хувааж, тус тусад нь хаших нь эвсэн нэгдэх боломж өгдөггүй байжээ. Түүгээр ч үл зогсон шашны тэргүүн Богд хутагтыг Монголоос бус Түвдээс тодруулдаг болох нь оюун санааны эвсэх боломжийг ч хаадаг байв...
Ноёд язгууртнууд нь манж загварын дээл төрийн хурал ёслолын журмаар өмсөж эзлэхүйд ард олон нь өнгө дагаж язгуур дээлээ орхин манж загварын дээл өмсөцгөөх болов. Өнөөгийн монголчуудын өмсдөг дээл бол жинхэнэ монгол дээл биш.
20-р зуунтай золгох үед монголчуудад харийн эрхшээлээс гарах завшаан тодров. Энэ удаа монголчуудын үндэсний үзэл үнэхээр сэргэлээ. Цаг хугацаа хэн нь хэн байхыг харуулсан, мэдрүүлсэн, ойлгуулсан хэрэг. 1911 оны 12-р сарын 29-ний өдөр, яг ёслол болсон цаг мөчид Ховд, Улиастай, Алтанбулаг, Ерөө зэрэг олон газар, Монголын өнцөг булан бүрд хүмүүс Хүрээний зүг хандаж, нэгэн зэрэг сөгдөн мөргөж, зул хүж өргөн баясжээ.
Үүнийг биеэр үзсэн гадаадынхан олон монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ингэж очтой гэрэлтэж байсныг хараагүй хэмээн бичсэн байдаг. 1911 оны хувьсгал нь нийт монгол угсаатны хүсэн хүлээсэн үйл явдал, үндэсний сэргэн мандлын үзэл санааны бодит үр дүн байсан юм.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа улс тусгаар тогтнол, төрт ёсоо бататгах гэж хүнд, энхэл донхол замыг туулж бүдэчсэн билээ. Энэ бүх хичээл зүтгэлийн дүнд монголчууд улсаа байгуулж чадсан...
1924 оны 11-р сарын 26-нд Анхны үндсэн хуулиа баталсан. Хэдий энэ хуульд гаднын улсын нөлөө байсан ч монголын ард түмний гол хүсэл биелж төр ёсоо бэхжүүлсэн том, үнэ цэнтэй ололт байлаа. Үүгээр л өнөөгийн төр, иргэний эрх үүрэг зохицуулалтын суурь тавигдсан юм. Харин одоо цагт... бид хэнээс ч хараат бус өөрсдийн түүхийг өөрсдөө бичих, төр улсаа эмхлэх, нийгэм соёлын харилцаанд нээлттэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бүтээх туурвих гээд бидний хүсдэг, чин үнэн эрх чөлөөтэй тусгаар үндсэн хуультай болсон.
Аливаа үндсэн хууль болбоос тухайн улсын хэрхэн аж төрөх, үе залгах, ард түмний философийн дээж юм. Энэ л өнөө цагийн ард түмний итгэл үнэмшил байгаасай...
Монгол Улсын Үндсэн Хуулийг би хувьдаа маш нарийн зохицуулалт сайтай, төрт ёс, үүх түүх соёл уламжлал, үндэсний даншааршлаа хамгаалах, хүн бүрийн цээжин дэх галын голомт гэж бодном.
Ингээд миний зүгээс Монгол Улсын Үндсэн Хуулийн төрт ёс, түүх соёлын итгэл үнэмшлийн багана болсон зүйл заалтуудаас дурдвал:
- Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 1-т “Монгол улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
- Энэ заалт нь монголчуудын тусгаар тогтнолын баталгаа болж, соёл уламжлалаа хадгалан хамгаалах хуулийн үндэс болдог.
- Гуравдугаар зүйлийн 2-т "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.”
- Уг заалт нь өнөд удаан оршин тогтнохын эв нэгдэл аюулгүй байдлын баталгаа юм.
- Дөрөвдүгээр зүйлийн 1-т Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал улсын хил халдашгүй дархан байна.
- Энэхүү заалтаас нутгийнхан эзэн нь байх үүрэгтэй гэдгээ ухаарна.
- Тавдугаар зүйлийн 5-т "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна."Үндэсний нүүдлийн соёлыг, өвөрмөц онцлогийг хуульчлан хамгаалж буй хэрэг. Наймдугаар зүйлийн 1-т "Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн" Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл...
- Есдүгээр зүйлийн 1-т "Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэн, шашин нь төрөө дээдэлнэ." Ард олны сүсэг бишрэлийг төр хүлээн зөвшөөрөх нь зөв. Өөрийнхөөрөө байх эрхийг ард түмэнд өгч ард түмэн ухамсартай байх нь чухал юм.
- Аравдугаар зүйлийн 4-т "Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй." Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, хөгжлийн чиг баримжаагаа бусдаас хараат бус хэрэгжүүлэхийн үндэс болсон чухал заалт.
- Арван хоёрдугаар зүйлийн 1-т "Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн." Эртнээс уламжлагдсан нийт ард түмний итгэл үнэмшил, түүх, соёлын бэлгэдлийг хуульчлан зааж дэлгэрүүлэх хэрэгтэй.
- Гучдугаар зүйлийн 1-т "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч мөн." Аливаа улсад ард түмний төлөөлөл, толгой болсон удирдагч, чиглүүлэгч хэрэгтэй бөгөөд тэр ард түмнийг нэгэн цул болгох үүрэгтэй. Адуунд азарга үгүй бол сүрэг болдоггүй гэдэг дээ.
- Ерөөс аливаа ард түмний итгэл үнэмшил тэднийг нэгтгэж цул болгодог аж. Монголын өнөөгийн хувьд нэгдмэл бус аар саар асуудлууд бий. Амин хувиа бодохоос эхлээд хувийн жаргал хөөн эд баялаг, эрх мэдэлд л шунаж буй үзэгдэл газар авч байна.
- Урьд нь шашин шүтлэгээр хүмүүс өөр хоорондоо нэгдэн эвлэдэг байсан бол одоо хүн бүр дор бүрнээ ухамсартай байж хуулийн дагуу нэгдээсэй гэж хүснэм. Цаг үеэ даган урьд нь тэнгэр шүтлэг бүхий итгэл үнэмшил байсан бол одоо "Хууль" болжээ.
- Хуулиа дээдэлдэг, дотроо тээдэг ард түмэн нэгдмэл байснаараа төрт ёс өнө удаан оршин тогтноно. Үүний тулд хүн бүр үндсэн хуулиа заавал уншсан байх хэрэгтэй юм.
- Эв нэгдэл бол Монголын түүхэн замналын гол хөдөлгөгч хүч, соёл уламжлал бол оршин тогтнолын баталгаа. Монголчууд бид түүхэн туршлагаасаа сургамж авч, өнөөгийн нийгмийн назгайрлыг даван туулж, соёлын өв, итгэл үнэмшлийн бэлгэдлээ хайрлан хамгаалж Үндсэн Хуулиа гол мөрдлөг болгох учиртай. "Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж С.Зориг гуай нэгэнтээ хэлж байсан. Би ч итгэдэг юм. Плано Карпинигийн бичсэн шиг, Серапион их хамбын айлдсан шиг тийм л хүний дээд эрхэм чанараар ард олноороо тулгар төрөө бадрааж чадна.
Нийслэлийн 24 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Цэлмэг