Сүүлийн үед хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэж өгнө гэх байдлаар бусдыг залилах гэмт хэрэг цөөнгүй гарч байна.
Тухайлбал, иргэн, хуулийн этгээд нь хувиараа “Компанийн бичиг баримт бүрдүүлж өгнө, Манайхаар баримт бичгээ бүрдүүлж өгсөн тохиолдолд тамга, тэмдэг хурдан гаргаж өгнө” гэх зарын дагуу холбогдсоноор залилуулах, эд хөрөнгөөрөө хохирох болон өөрөө гэмт хэрэг, зөрчилд холбогдох, иргэний хэрэг, маргаанд татагдан орох тохиолдол их байна.
Залилагчид нь танд “зуучилж өгөх” нэрийдлээр урьдчилгаа мөнгө авснаар эцэст нь таныг цахим хаяг болон гар утас дээрээ блоклох, устгах зэргээр хариуцлагаас зугтаж, та хохирогч болдог.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан компанийг үүсгэн байгуулах, мэдээлэлд өөрчлөлт оруулах бүртгэлийг хуульд заасан хугацаанд, баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай компанийг ажлын 5 хоногт, бусад хуулийн этгээдийг ажлын 2 хоногийн дотор тус тус бүртгэдэг тул ямар нэгэн этгээдээр дамжуулан бүртгүүлэх шаардлагагүй юм.
Мөн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх, өөрчлөх, татан буулгах тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас болох burtgel.gov.mn сайтаас холбогдох маягтуудыг татан авч, хуулийн этгээд үүсгэн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл, хуулийн этгээдийн дүрмийн загвар зэргээс ашиглах боломжтой байна.
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд:
Иймд ямар ч тохиолдолд та хувиараа компанийн бичиг баримт бүрдүүлж өгнө гэх зар, хувь хүмүүсээр баримт бичгээ бүрдүүлэлгүйгээр өөрсдөө журмын дагуу бүрдүүлж, Улсын бүртгэлийн байгууллагад хандах нь гэмт хэрэг, зөрчилд холбогдох иргэний хэрэг маргаанд татагдан орох, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар