gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагдаагийн байгууллага 2023 онд 13 монгол иргэнийг эх оронд нь аюулгүй авчирчээ

Б.Эрдэнэчимэг
Мэддэг мэдээлдэг байя
2024-05-29
5
Twitter logo

Цагдаагийн байгууллага 2023 онд Хятадаас 1, Лаосоос 11, Тайландаас 1, нийт 13 иргэнийг ГХЯ-ны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар, “Хүйсийн тэгш эрх төв” ТББ-тай хамтран эх оронд нь аюулгүй авчирчээ. Тэд хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон.

Гэхдээ дотоодод ч энэ хэргийг үйлдсээр байна. Энэ төрлийн гэмт хэргийг манай улсын хаана илүүтэй үйлдэв гэвэл нийслэлийн Налайх, Багануур дүүргүүд болон Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь аймгийн иргэд хүн худалдаалах гэмт хэрэгт илүү өртжээ.

“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалах байр ажиллана” гэж хуульд заасан. Хохирогч болсон гэж өөрийгөө үзсэн хүн хамгаалах байрны үйлчилгээнд хамрагдах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллага, эсхүл хамгаалах байрны захиргаанд гаргана. Хүн худалдаалах гэмт хэргийг цагдаагийн болон тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн эсэхийг үл харгалзан хохирогчийг хамгаалах байранд түр байрлуулна.

Энэ төрлийн гэмт хэргийг манай улсын хаана илүүтэй үйлдэв гэвэл нийслэлийн Налайх, Багануур дүүргүүд болон Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь аймгийн иргэд хүн худалдаалах гэмт хэрэгт илүү өртжээ.

Хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлж, таслан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн гэрч болон уг гэмт хэргийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хангах зорилгоор хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамруулж болно.

Гэрч, хохирогч, гэмт хэрэг илрүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж буй иргэн, прокурор, шүүгч, мөрдөгч, хүний эрх хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагааг явуулдаг.

Эдгээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан бол хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд хамгаалуулагчийг хэдий хэр хугацаанд хамгаалалтад байх талаар нарийвчлан заагаагүй. Энэ нь хамгаалуулагч этгээдэд учирч болох аюул заналхийлэл үгүй болсон тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг цуцалдагтай холбоотой юм.

Хамгаалуулагчийг аюулгүй байдал бүрэн хангагдсан тохиолдолд хамгаалалтыг арга хэмжээг зогсоодог аж. Хамгаалалтыг долоо хоногоос гурван жил хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байжээ.

Цагдаагийн ерөнхийн газрын дэргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчдыг хамгаалах хамгаалалтын байр бий ч гэрч, хохирогчийг хамгаалах тусгайлсан байр байхгүй байна. Гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримт сэлт өгөх болон бусад байдлаар туслалцаа үзүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцоогүй хүн /иргэн/-ийг аюулгүй байдлыг мөн сахин хамгаалдаг юм байна.

Төгсгөлд нь онцлоход эрсдэл ихтэй бүс  болох Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгуудад хүн худалдаалах гэмт хэргийг  илрүүлэх чадавхыг сайжруулах, хөдөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад анхаарах шаардлагатай. Мөн энэ төрлийн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь чухал юм.

Ялангуяа төвлөрлийг сааруулах хөгжлийн бодлоготой уялдуулан эдийн засгийн идэвхтэй бүс болон хил орчмын бүс нутгуудад хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх чадавхыг бэхжүүлэх нь чухал гэдгийг 2022 онд хийсэн Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөмтгий болон тэсвэртэй байдлын суурь судалгаанд онцолжээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан