МАН-ын Бага хурлын үеэр МАН-ын гишүүн Ч.Ганхуяг байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, "Сонгуулиа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалынхаа дагуу явуулж, хамтарсан ЗГ байгуулсан. Тэднийг ажлаа хийж дуусгах ёстой гэж бодож байна.
Ерөнхий сайд нарыг 7-12 сарын хугацаагаар ажиллуулаад бид 35 жил өөдлөөгүй. Тэр үхлийн тойрог руу оруулж байгаа ямар ашиг сонирхол байгааг мэдэхгүй. Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд, Л.Гантөмөр нар нийлээд ужгирсан байсан асуудлыг шийдье гээд өөрсдөдөө маш олон дайсан дайж хураасныг сар бүр болж байгаа жагсаалуудаас харж болно.
Мэдээж залуучууд санал бодлоо хэлж, дургүйцлээ илэрхийлэх ёстой. Үүн дээр нь тэр орлогоо батлах, буруутай этгээдүүдийг нь гаргаж ирэх процесс нь бол нээлттэй. Тэрийгээ бол хийх ёстой. Ерөнхий сайд нарыг танхимаар нь унагаах нь Монголын эрх ашигт нийцэхгүйг өнгөрсөн 35 жил батлаад өгсөн" гэв.