gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"9000 жилийн өмнө гаршуулсан хонь, ямаа Монголоор дамжин Азид тархсан байж магадгүй"

О.Батхишиг
Нийгэм
2025-05-28
34
Twitter logo
О.Батхишиг
34
Twitter logo
Нийгэм
2025-05-28

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн, Биологийн тэнхимийн багш, доктор Г.Онолрагчаа нь БНСУ-ын Чуннам их сургуульд мал, амьтны генетикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан судлаач юм. Түүний докторын судалгааны ажил нь мал аж ахуйн уламжлалтай Монголын хувьд шинжлэх ухааны болон үндэсний аюулгүй байдлын чухал асуудлыг хөндсөн байна. 

Сургуулиа төгсөж ирээд зэрлэг амьтны генетикт ихэнх анхаарлаа хандуулж, малын генетикийн судалгаа тэр дундаа молекул генетикийн судалгааг бусад судлаач нартай хамтран хийж байгаа талаараа тэрээр онцоллоо.  

Түүний хэлснээр хөдөө аж ахуйн чухал салбар болох малын гений санг хэрхэн хамгаалж, үржлийн бодлогыг хэр шинжлэх ухаанч үндэслэлтэй явуулж байгаа нь тухайн улс орны хөгжил, шинжлэх ухаанд оруулж буй хөрөнгөөс шууд хамаардаг байна.  

Жишээлбэл, БНСУ нь өөрийн "Ханү" үхрийн гений санг хамгаалах, судлахад төрийн тусгай бодлого баримталдаг байна. Шинжлэх ухаан, тоног төхөөрөмж өндөр хөгжсөн тус оронд үхрийн төдийгүй гахай, тахиа тэргүүтэй тэжээвэр амьтдын үржилд удамшлыг тодорхойлох молекулыг олон янзаар хэрэглэж, туршиж, ашиг шимийг хүртэж байна.

Гений сангийн менежмент нь зөвхөн малын үүлдэр угсааг сайжруулахаас гадна удам угсаа, өв соёлыг хамгаалах үндэс болдог.

Харин манай оронд малын үүлдэр угсаа, үржлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тогтвортой зохицуулж буй тогтолцоо дутмаг байгаа нь  нууц биш. 

Нутгийн монгол малын гений санг хамгаалах, хадгалах нь нэн чухал. Учир нь тэднийг гаднын үүлдрийн малтай эрлийзжүүлэх нь зөвхөн монгол нутгийн таван хошуу малын гений санг үгүй хийж буй хэлбэр болохыг тэрээр  онцоллоо.

Доктор Г.Онолрагчаа өөрийн докторын ажлын хүрээнд нутгийн хонь, ямаа, үхэр болон монголд нутагшсан харь үүлдрийн малаас дээж авч харьцуулсан популяцын болон гарал үүслийн судалгааг хийжээ. Мөн өөрийн дээжүүдийг олон улсын Генбанк-д (NCBI) бүртгүүлжээ.  

Тэрээр өөрийн судалгааны үр дүн болон бусад эх сурвалжуудыг шүүн үзсэний дүнд хонь, ямааг ойролцоогоор 9000 жилийн өмнө Ойрх Дорнодод (Иран, Ирак, Израиль) анхлан гаршуулсныг олсон байна. 

Ийн тэдгээр амьтад эртний хүмүүсийн нүүдэл, худалдааны замыг даган анхлан Монголын тэгш өндөрлөгт ирсэн бөгөөд эндээс Азийн бусад хэсгүүдэд тархсан байх өндөр магадлалтайг тогтоожээ.

Мөн тэрээр бэлчээрийг зөв зохистой ашиглаж, цөлжилтөөс сэргийлэхийн тулд монгол малын үүлдэр угсааг сайжруулах нь нэн чухал болохыг онцлов. 

Үүний тулд малын үржлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хэрэглэгддэг тусгай программын дагуу явуулж, удамшлын тодорхой гений тэмдэглэгээг үржлийн сонголтод ашиглах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг дурдав.

Монгол малын генетикийн судалгаа нь зөвхөн судалгааны үр дүнгээр хязгаарлагдахгүй бөгөөд энэ нь үндэсний баялаг, соёлын өв, байгаль хамгаалалтай нягт уялдаатай асуудал юм. Зэрлэг амьтан ч бай, мал ч бай генетикийн олон янз байдал буурах нь тухайн зүйл устах аюулд ч орж мэднэ гэж доктор Г.Онолрагчаа хэллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан