Польшийн ерөнхий сайд өнгөрсөн онд Варшавын худалдааны төвд гарсан томоохон гал түймэрт ОХУ-ын тусгай албыг буруутгалаа.
Тодруулбал уг хэргийг нэг жилийн хугацаанд мөрдөн шалгасны дүнд Оросын тусгай албаны захиалгаар хийсэн болохыг тогтоосон гэв.
Уг түймрийн улмаас 1400 орчим бизнес эрхлэгч хохирч байсны дийлэнх нь Вьетнамын иргэд байсан юм.
Энэ талаар ерөнхий сайд Дональд Туск “Уг түймэр Оросын тусгай албаны захиалгаар үйлдэгдсэн болох нь тодорхой болсон.
Үүнийг ОХУ-д оршин суудаг этгээд зохион байгуулсан бөгөөд зарим хэрэгтнийг баривчилсан. Хэрэгт холбогдох бусад хүмүүсийг тогтоож, эрэн сурвалжилж байна” гэжээ.
Польш нь сүүлийн жилүүдэд ийм төрлийн халдлагад олон удаа өртсөн. Энэ нь Украинд дэмжлэг үзүүлдэг орнуудын тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой ОХУ-ын "гибрид дайн"-ы нэг хэсэг гэж албаныхан мэдэгдсэн байна.
Үүнд санаатай галдан шатаах, кибер халдлага зэрэг багтдаг аж. Оросын талаас уг түймэрт буруугүй гэдгээ мэдэгдсэн аж.
Эх сурвалж: Reuters