Засгийн газраас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч дэмжлэг аваагүй, түр хойшлуулаад байна.
УИХ дахь АН болон МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд АН дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Харин МАН “Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээртэй холбоотой бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгах, мөн Гадаад харилцааны яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам уг хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэжлүүлэн ажиллах шаардлагатай” гэж шийдвэрлэсэн.
Улс төрд хардлага дагуулаад буй энэ хэлэлцээрийн төслийг Засгийн газар удахгүй УИХ-д дахин оруулна. Хардлага, шүүмжлэл дагуулсан уг хэлэлцээрийн талаар бид юу ойлгох ёстой вэ?
В.ПУТИНЫ АЙЛЧЛАЛ БА ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ ХОЁР ХЭЛЭЛЦЭЭР
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны 9-р сарын 3-ны өдөр Монголд айлчлахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтэй Засгийн газар хоорондын хоёр хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь:
- Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай /Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдэв. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан./
- Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээр. /Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно хэмээн үзэж уг хоёр хэлэлцээрийг баталгаажуулсан./
АҮЭБ-ийн сайд Ц.Туваан энэ талаар өнгөрсөн баасан /2025.04.25/ гарагт сэтгүүлчдэд тодруулга тайлбар өгсөн юм.
Тэрбээр, Оросын тал дээрх хоёр хэлэлцээрийг “пакетно” буюу хамтад нь хэрэгжүүлж эхлэхийг хүссэн. Гэвч онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээр нь шууд хэрэгжих боломжгүй, манай дотоодын процедур ажиллагаа байсан тул дараа нь хэрэгжүүлэхээр тогтсон. Ингээд Засгийн газраас хэлэлцээрийн төслийг боловсруулж 2025 оны 4-р сарын хоёр дахь долоо хоногт уг асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн ч дахин хэлэлцэж, сайжруулах чиглэл өгсөн.
-Тэгэхээр ОХУ-аас Монголд газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх хэлэлцээр ч хэрэгжиж эхлээгүй гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Монголд хэрэглэж буйгаа нийт шатахууны 97.4 хувь нь АИ-92, А80 бензин болон дизель түлш, 2.6 хувь нь онгоцны түлш.
Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүн өмнө нь ямар ч хэлэлцээргүй задгай явж ирснийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путины айлчлалын үеэр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Монголд шатахуун тасалдах эрсдэлт нөхцөл үүсгэхгүйн тулд энэ хэлэлцээрийг байгуулсан юм.
Гэвч хоёр дахь буюу онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр нь хараахан батлагдаагүй. Хойд хөрш дайнтай байна. Оросын нефтийн бааз халдлагад өртөх, Орос экспортын хориг тавих зэрэг шинэ нөхцөл байдал үүсвэл Монголд нефтийн бүтээгдэхүүн тасалдахгүй гэх баталгаагүй. Ийм асуудал гарлаа гэхэд Монгол Улс “Манайхыг таслахгүй биз дээ” гэсэн яриа руу орж, сандралдах нөхцөл хэвээрээ байгаа гэдгийг хэлэх ёстой.
-Хэрэв Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр батлагдвал Монголд нефтийн бүтээгдэхүүн тасалдахгүй гэж ойлгох нь зөв үү?
-Оросын тал анх л хоёр хэлэлцээрийг “Хамтад нь хэрэгжүүлнэ“ гэсэн тул хоёр дахь хэлэлцээр зурагдахгүй бол эхний хэлэлцээр хэрэгжихгүй. Тэгэхээр манай улс онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг яаралтай баталгаажуулах шаардлагатай.
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, түр хойшлуулсан. Үүний ард ОХУ ямар ч нөхцөлд Монголд шатахуун тогтвортой нийлүүлэх хэлэлцээр давхар яригдаж байгааг анхаарах ёстой юм.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг АҮЭБ-ийн яам хариуцдаг. Хаврын тариалалт, уул уурхайн олборлолтын ид үед шатахуун тасалдвал эдийн засаг бүхэлдээ дампуурна. Тэгэхээр энэ нь манай улсын эдийн засгийн хөгжлийн суурь нь энэ хэлэлцээр болоод байна гэж сайд Ц.Туваан тодотгов.
ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ 90 ХУВИЙГ ТӨР ХАРИУЦАЖ, ХАНГАДАГ
УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн ч түр хойшлуулсан уг хэлэлцээрийн хүрээнд Монгол-Оросын хамтарсан компани байгуулж, онгоцны түлш нийлүүлэх ажлыг хариуцна. Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудлын дотор биш, нисэх буудлын хашааны гадна талд байрладаг байгууламж бөгөөд тэндээс шахуургаар нисэх буудах дахь онгоцоо цэнэглэдэг байна.
Анх "Онгоцны билетийн үнэ хэт өндөр байна" гэх шүүмжлэл гарсан. Тийзийн үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь шатахууны үнэ байсан тул Засгийн газар “Эрчис ойл” компанийг байгуулж, төр онгоцны түлшний нийлүүлэлтийг хариуцах болсон. Ингэснээр нэг тонн онгоцны түлш Монголд 3 сая 560 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэ тогтвортой байгаа тул билетийн үнэ өсөөгүй.
Онгоцны түлш нийлүүлдэг хувийн компани ч бий бөгөөд тэнд онгоцны нэг тонн түлш 4.4-4.5 саяын үнэтэй байна. Улсын хэмжээнд онгоц түлшний 90 хувийг "Эрчис ойл" компани буюу төр, 10 орчим хувийг хувийн компаниуд нийлүүлдэг гэсэн мэдээллийг салбарын яамнаас өглөө.
ОХУ нь дэлхийн газрын тосны бүтээгдэхүүний 14-18 хувийг үйлдвэрлэдэг. Монгол Улс 100 жилийн турш ОХУ-аас онгоцны түлшээ авсаар иржээ. Манай улс хойд хөршөөс ТС-1, Жет-А түлш худалдан авдаг. Манай улсын онгоцны түлшний хэрэглээ 2021 онд 20 мянган тонн байсан бол өнөөдөр 70 мянга болжээ. 2028 он гэхэд 120 мянга болж нэмэгдэх төлөвтэй байна.
Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр батлагдаж, хамтарсан компани байгуулбал түлш нийлүүлэх байгууламжийг төрийн өмчит “Эрчис ойл” компаниас түрээслэн үйл ажиллагаа явуулна. Давхар түрээсийн орлого орно гэв.