УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь энэ сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганы үеэр, "Сангийн яам хуулийн хулгайгаар мэргэшжээ. Үүнийгээ боль!" хэмээн үг хэлсэн.
Тэгвэл Сангийн яамны зүгээс түүний хэлсэн үгэнд хариу болгон мэдэгдэл гаргалаа /2025.05.09/. Тус мэдэгдэлд,
“Сангийн яам хуулийн хулгай дандаа хийдэг”, “Сангийн яам хуулийн хулгай дээр мэргэшсэн”, “Сангийн яам нь Улсын Их Хурлын гишүүдээр гарын үсэг зуруулж, хуулийн төсөл өргөн барьж хуулийн хулгай хийж байна” гэх зэргээр Сангийн яамны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл хийсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
Сангийн яам нь Төсвийн тухай хуулийн 11.1.4-т заасны дагуу төсөв, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулан Улсын Их хурлаар шийдвэрлүүлэх, жилийн төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг.
Харин Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн санхүүгийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, төсөв батлах асуудал нь гагцхүү Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг билээ.
Хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ 114 жилийн түүхтэй Монгол Улсын Сангийн яам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ХУУЛЬ ДЭЭДЛЭХ үндсэн зарчмыг чандлан баримталж, улс орнуудын эдийн засгийн хөгжлийн түгээмэл чиг хандлагад нийцүүлэн аливаа асуудалд судалгаа тооцоотой, мэргэжлийн өндөр түвшинд хандаж ажилласаар ирсэн.
Гэвч Монгол Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах бүрэн эрхээ эдэлсэн үйлдэлтэй холбогдуулан “Сангийн яам мэдэхгүйгээр нь далимдуулж УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж, хуулийн төсөл оруулж буй” гэх хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь үндэслэлгүй, буруу ташаа болохыг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна.
Ийнхүү Монгол Улсын Сангийн яамыг эдийн засаг, төсвийг эрсдэлд оруулах санаа зорилготой үйлдэл хийж байгаа мэтээр үндэслэлгүй мэдээлэл хийж буй нь Монгол Улсын хөгжлийн түнш улс орнууд, олон улсын байгууллагууд, зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудад ажил хариуцсан төрийн албан хаагчид, Сангийн яам, Монгол Улсын Засгийн газар, цаашлаад Монгол Улсын нэр хүндийг унагаах ноцтой үйлдэл болж байгаад харамсаж байна..." гэжээ.
Эх сурвалж: Сангийн яам