Ромын Католик сүмийн тэргүүнээр АНУ-ын Чикаго хотод төрсөн, өдгөө 69 настай Роберт Превост тодорлоо.
Энэ сарын 7-ны өдөр шинэ тэргүүнийг сонгох сонгууль эхэлсэн бөгөөд эхний санал хураалтаар сүмийн тэргүүнийг сонгож чадаагүй.
Харин хоёр дахь санал хураалтаар Роберт сонгогдсон нь анх удаа АНУ-аас Пап тодорч буй тохиолдол болж байна. Гэхдээ Пап Лео Перу улсын давхар иргэншилтэй аж.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ түүхэн үйл явдлын талаар “Манай улсын хувьд ихээхэн нэр төрийн хэрэг” хэмээгээд түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр өөрийн шашны нэрээр Лео XIV хэмээх нэрийг сонгосон юм. Пап Лео 1955 онд АНУ-ын Чикаго хотод Испани, Франц-Итали гаралтай эцэг эхээс мэндэлжээ. Тэрбээр багадаа сүмийн туслах тахилчаар ажиллаж байгаад 1982 онд санваартан болсон аж.
Гурван жилийн дараа Перу руу нүүсэн ч АНУ-д байнга эргэн очиж, төрөлх хотдоо пастор болон сүмийн тэргүүний үүрэг гүйцэтгэсээр байсан.
Перугийн хойд хэсэгт орших Трухильо хотод 10 жил орон нутгийн сүмийн пастор, багшаар ажиллаж байгаад 2014 онд Чиклайо хотын хамба лам болсон байна. 2023 онд Пап Францис түүнд кардинал цол хүртээж байв.
Тэрбээр Папаар сонгогдоод олон нийтийн өмнө анх удаа үг хэлэхдээ өмнөх Пап Францисын талаар дурдсан. "Бидний чихэнд Пап Францисын сулхан ч гэлээ зоригтой дуу хоолой одоо ч сонсогдож байна" гэжээ.
Түүнийг цагаач, ядуус, хүрээлэн буй орчны талаар Пап Францистай ижил байр суурьтай байдаг гэж үздэг. Пап Леог эргэн тойрныхон нь "нээлттэй, эгэл даруу, ядуу хүмүүст санаа тавьдаг" хэмээн тодорхойлдог аж.
Эх сурвалж: ВВС