Япон улсын хүн ам 14 дэх жилдээ дараалан буурсныг шинэ статистик харууллаа.
Тодруулбал даваа гарагт танилцуулсан мэдээллээр тус улсад буй 65 ба түүнээс дээш насны иргэд нийт хүн амын 29 хувийг эзэлжээ.
2024 оны аравдугаар сарын байдлаар Японд амьдарч буй нийт хүн амын тоо /үүнд гадаад иргэдийг мөн оролцуулсан/ 123.8 сая байсан нь өнгөрсөн жилийнхээс 550 мянгаар буурсан байна.
Тус улсад байнга оршин суудаг гадаад иргэдийг тооцохгүйгээр зөвхөн япон иргэдийн тоо 120.3 сая байгаа нь өнгөрсөн жилийнхээс 898 мянгаар буурчээ.
15 ба түүнээс доош насны хүүхдүүд нийт хүн амын ердөө 11 хувийг эзэлж байгаа нь түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт болоод байгаа аж.
Энэ насны бүлгийнхэн 1975 оноос хойш буурсаар байгаа юм.
Харин 65 ба түүнээс дээш насныхан 17 мянган нэмэгдэж, 36.2 саяд хүрээд байна.
Засгийн газраас хүн амын тоо буурч байгаатай холбоотойгоор хүүхэд өсгөх санхүүгийн дэмжлэг, залуу ажилчдын хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, хосоо олох хөтөлбөр зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: Japan Times