gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Пянз бол хосгүй үнэтэй соёлын өв бөгөөд цуглуулагчид нь өв тээгчид юм"

Т.Онон
Соёл урлаг
2025-04-18
12
Twitter logo

Та пянз цуглуулдаг уу? Танайх гэртээ пянз тоглуулагчтай байв уу? Та хамгийн сүүлд хэзээ пянз сонссон бэ?
Одоо ч пянз цуглуулдаг, шимтэн сонсдог хүмүүс цөөнгүй бий. Тухайлбал пянз цуглуулагчдын фейсбүүк бүлгэмд 33 мянган хүн байдаг ажээ.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг пянзны дэлгүүрүүд, хувиараа пянзны худалдаа эрхлэгч, цуглуулагчид, пянз хөгжимтэй холбоотой хэн бүхнийг цуглуулсан "Vinyl & Music 2025" өдөрлөг Галлериа Улаанбаатар дэлгүүрийн нэгдүгээр давхарт эхэллээ.

Уг өдөрлөгийг "Пянз цуглуулагчдын клуб", Welcome Records UB болон Галлериа Улаанбаатар худалдааны төв хамтран дөрөвдүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өдөрлөгийг зохион байгуулагч, пянзаар dj хийдэг Ами:
"Дөрөвдүгээр сарын 12-нд дэлхий даяараа пянзны дэлгүүрүүдийн өдрийг тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулаад пянзны өдөрлөгийг хавар болгон зохион байгуулдаг уламжлалтай болсон. Энэ жилийн үйл ажиллагаанд 10 гаруй байгууллага хувь хүмүүс оролцож байна. Дэлгүүрүүд зөвхөн энэ өдөрт зориулж өөрсдийн бараа бүтээгдэхүүндээ хөнгөлөлт, хямдрал, урамшуулал зарласан байна.

Өдөрлөгийн хүрээнд пянз солилцох, ховор пянзны худалдаа явагдаж байгаа бөгөөд пянзан дээрээ гарын үсэг зуруулах ховорхон боломж олгож байна. Жишээ нь Ж.Чулууны "Уран хас" бүжгэн жүжгийн пянз дээр түүний хүү Ч.Чинбат гарын үсэг зурах бол "Соёл-Эрдэнэ" хамтлагийн том Жагаа, "Инээмсэглэл" хамтлагийн Долгион нар мөн гарын үсэг зурна.

Маргааш 12:00 цагаас болох нээлтэд Хөх тэнгэр, The Lemons хамтлаг, Morningstar зэрэг артистууд ирж дуулна.

"Пянз цуглуулагчдын клуб"фэйсбүүк группын админ С.Цогтбаяр:
"Би 1976 оноос пянз цуглуулж эхэлсэн. Сурагч байхдаа зуны амралтаараа ажил хийж 650 төгрөгийн цалин авсныхаа 450 төгрөгөөр цоо шинэ пянз тоглуулагч авсан авч байсан юм. Тухайн үед пянзыг номын дэлгүүрүүдэд зарах нь энгийн үзэгдэл байлаа. Дижитал хөгжим CD гарч ирснээр пянз алга болсон ч эргээд сэргэсэн. 

Пянз амьд дуугаралттай. Хүн төрөлхтөн шинэ зүйл нээж явсаар сүүлд нь пянзнаас илүү дуугаралт байхгүй юм гэж үзсэн байх. Театрт очоод "Уран хас" бүжгэн жүжиг бодитоор үздэг шиг пянз бол хамгийн "амьд" дуугаралтад ойртсон гэсэн үг юм л даа. 

Миний хувьд Монгол дуу хөгжмийг анх пянзанд 1930-аад буулгасан Ичинхорлоо гуайн дуу гэх мэт пянзнууд хамгийн үнэ цэнтэй. Харамсалтай нь их ховор. Пянз бол хосгүй үнэтэй соёлын өв юм. Пянз цуглуулагчид нэг талаараа өв тээгчид юм байна.

ШУТИС-ийн 1-р курсийн оюутан У.Баярбат:
"Би өмнөх жилийн есдүгээр сарын пянзны баяраас хойш цуглуулж эхэлсэн. Пянзаар дуртай дуучид хамтлагийнхаа дууг сонсоход илүү амьд, чихэнд наалдацтай байдаг учраас хөгжмийг илүү мэдэрдэг. Өнөөдөр би The Lemons юмуу Madness хамтлагийн пянзыг сонирхож ирлээ."

Пянз цуглуулагч Р.Хайдав:

"Би анх 1983 онд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн пянзыг авч байсан. Харин 2015 онд тэтгэвэртээ гарсны дараа идэвхтэй цуглуулж эхэлсэн. Дэлхийн алдартай хамтлаг дуучдын пянз их үйлдвэрлэдэг учраас хямд байдаг. Харин алдарт төдийлөн гараагүй Зүүн Европ, ОХУ, Монголд алдаршсан пянзнууд илүү үнэтэй. 

1977 оны үед Английн угсаатан судлаач эмэгтэй Монголд ирээд Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгуудаар яваад өөрөө бичлэг хийсэн байдаг. Тэр пянзанд жирийн монгол малчдын дуулсан дуу, бөхийн барилдааны цол дуудаж байгааг, ингэ ботгоо голоход хүн уяраагаад ботгыг нь амлуулж байгаа дуу, хөөмий зэрэг Монголын үндэсний бүх хөгжмүүд орсон пянзандаа хамгийн хайртай. 

Мөн надад Монгол буриад, казакийн алдартай уртын дуучдын пянз бий. Ийм пянзнуудыг би илүүтэй их хайж олж цуглуулдаг."

Пянз цуглуулагч З.Марал-Эрдэнэ
"Би жилийн өмнөөс пянз цуглуулж эхэлсэн. Пянзаа арчилна, эргүүлж хийнэ, биетээрээ мэдэрч болдог мэдрэмж нь гоё, тухтай байдаг. Хамгийн сүүлд би "Morningstar"-ийн пянз авсан. Би пянз тоглуулагчаа хоёр сая төгрөгөөр авсан. Багцаалбал гурван сая төгрөгийн пянзны цуглуулгатай.

Пянз бужигнаантай өдрийн оройг намуухан болгож чаддаг, тайвшралыг өгдөг. Дуучдын хамгийн сор бүтээлүүд л пянзанд хэвлэгддэг гэж би боддог. Тэр утгаараа шилмэлийг сонсож чадна гэсэн үг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан