УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар байр сууриа илэрхийлэв.
Эрүүл мэндийн даатгалын сан эрсдэлийн сан юм. Эрсдэл үүссэний дараа л энэ сангаас дэмжлэг авна. Түүнээс өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг энэ сан хариуцах ёсгүй. Хадгаламжийн сан биш тул энэ санд заавал мөнгө үлдэх ёсгүй юм. Мөнгөө тултал нь зарцуулж, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой.Иймд сангийн хөрөнгийг зөв зарцуулах тухай бид ярих ёстой. Сангаас заримдаа үрэлгэн зардлууд гардаг. Би нэг жишээ хэлье.
Жирэмсэн эхчүүдийн 40 хувь нь кесарево хагалгаагаар төрж байна. Эх байгалиараа, өөрөөрөө төрөх ёстой. Эх өвчний шалтгаантай учир хагалгаагаар хүүхдээ төрүүлбэл даатгалаас 600 мянган төгрөг төлдөг. Эх өөрөөрөө төрвөл 190 мянган төгрөгийн төлбөртэй.
Хэрэв эх хагалгаагаар төрөх хүсэлтэй бол үүний зөрүү болох 400 мянган төгрөгийг төлөх ёстой. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл үүнийг яаралтай шийднэ үү. Энэ мэт олон жишээ бий. ЭМДС гоо сайхны үйлчилгээний төлбөрийг төлөх ёсгүй.
Анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг хоёр дахин нэмсэн ч чанарын ахиц гараагүй. Учир нь тогтолцоо алдаатай байна. Учир нь өрхийн эмнэлэг нь нөхөрлөлийн статустай, хувийн хэвшлийн буюу хэсэг хүмүүсийн компани болчихсон. Шинэ төгсөгчдийг бага цалингаар ажиллуулдаг. Өвчтөний оношийг тогтоон, чиглүүлэх үүрэгтэй өрхийн эмнэлгүүдийн эмч нар туршлага бага тул ажлаа хийж чадахгүй байна. Мөн нэр хүндгүй болсон.
Эрүүл мэндийн даатгалын санг төр даах ёстой. Учир нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг. Гэтэл даатгалын санд ачаалал өгөөд байна. Сангийн хөрөнгийг хэмнэх боломжтой. 2.5 их наяд төгрөг бол бага мөнгө биш. Зөв зарцуулахгүй байна гэв.