gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таны аман дахь бактери ирээдүйд сэтгэцийн өвчин тусах, эсэхийг тодорхойлж болзошгүй

Б.Эрдэнэчимэг
Дэлхийд
2025-02-18
17
Twitter logo

Таны аман дахь бактери ирээдүйд сэтгэцийн өвчин тусах, эсэхийг тодорхойлж болзошгүй гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Их Британийн эрдэмтэд аман дахь бактери хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг гэж үзэж байна. Эксетер их сургуулийн судлаачид зарим төрлийн бактери бидний санах ой, анхааралд эергээр нөлөөлдөг гээд харин зарим нь зөнөх, солиорох гэх мэт сэтгэцийн олдмол өвчинд хүргэж болзошгүй гэв.

Судлаачдын ахлах доктор Жоанна Л'Эрё “Хэдийгээр судалгаа эхний шатанд байгаа ч танд зөнөх өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй байсан ч энэ өвчний ген танд бий, эсэхийг таамаглаж болно. Бид одоо нитратаар баялаг, ногоон навчит ургамлууд зарим төрлийн бактерийн үүсэлд нөлөөлдөг, эсэхийг судалж байна” гэжээ.

Тэд 50-иас дээш насны 115 сайн дурын иргэнийг судалгаанд хамруулсан байна. Тэднийг ямар нэг асуудалгүй, танин мэдэхүйн дунд түвшний асуудалтай гэсэн хоёр бүлэгт хувааж, ам угаах шингэнийг нь судалжээ. 

Энэ судалгаа зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалж, амны бактерийн тэнцвэрийг хадгалах эмчилгээг нээхэд дөхөм болно. Мөн судалгааны үр дүн хүмүүсийн хооллолтыг өөрчилж, амны ариун цэврийн тухай шинэ мэдлэг бий болгож болзошгүй.    

Хэрэв таны аманд нейссерия, гемофилус бактери байвал таны ой санамж сайн, таны анхаарал сайн төвлөрдөг, төвөгтэй даалгаврыг ч биелүүлж чадна. Харин порпиромонад бактеритай бол ой санамжид асуудал үүсдэгийг тогтоожээ.   

Мөн превотелла хэмээх бактерийн бүлэг бага нитрат агуулдаг хүнстэй шууд холбоотой бөгөөд зөнөх өвчний гентэй хүмүүст илүү ажиглагдсан байна. Судлаачид хүрэн манжин, бууцай, шанцай, рукола буюу гичний навчит байцаа, салатны навч гэх мэт ногоон ургамал идэж байхыг зөвлөжээ.       

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан