Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдээлэл өгөхдөө “Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр 2025 оны 03 дугаар сарын 1, 2-нд тохиож байна.
Иймд шинийн 2, 3-ний өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ.” гээд 03 дугаар сарын 03-нийн даваа гарагаас ажил хэвийн явагдана гэсэн мэдээлэл өгөв.
Нэг талаас харвал энэ нь мэдээж үндэслэлтэй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль (“НТББТӨтХ”) ийн 4.1.3-т “Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3” гэснээс харвал хэрвээ билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 1 байхгүй бол хуулийн энэ заалтаар амрах өдөр байхгүй гэж тайлбарлаж болохоор харагддаг.
Яг энэ агуулга мөн 2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 97.1.2 дахь заалтад тусгагдсан байдаг.
Гэтэл, үүнтэй адилтгаж болох нэг жишээ 2022 онд тохиож байв.
Тухайлбал, НТББТӨтХ-ийн 4.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.4-т зааснаар “Бурхан багшийн Их дүйчин өдөр” буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр бүх нийтээр амрах зохицуулалттай байдаг. Харин, 2022 онд тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байсан бөгөөд энэ жилийн цагаан сараар амрах эсэхтэй холбогдуулан Л.Энх-Амгалан сайдын хэлсэн тайлбарын зарчмаар бол 2022 онд хуулиараа хоёр өдөр бүх нийтээр амрах байжээ.
Угтаа, 2022 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа “энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна.” гэж тайлбарлаж байсан. Нэгэнт эргэлзээ төрүүлэх тохиолдолд бий болж байсан байхад өнөөдрийг хүртэл энэ эргэлзээг нэг мөр арилгах тодруулгыг хуулийн холбогдох заалтад оруулаагүйгээс бид энэ жил цагаан сараар хэд хоног амрах вэ гэдэг асуудлаар тал болон мэтгэлцэхэд хүргэж байна.
Цагаан сараар амрахтай холбоотой хуулийн зохицуулалтын үүх түүхийг нэг сөхөн харъя. Анх, 1991 оны Хөдөлмөрийн хуулийн 32.2-т “билгийн улирлын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн 1, 2” гэж заасан байсны дагуу бид цагаан сараар 2 өдөр амардаг байж. Энэ зохицуулалт нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, 2003 оны Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд ч мөн 2 өдөр гэдгээрээ тусгагджээ.
Харин, дээрх 2 хуульд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа шинийн гуравны өдрийг нэмснээр монголчууд цагаан сарын баяраар гурван өдөр амардаг хуультай болсон байна.
Ийнхүү гурван өдөр амардаг болгосон хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар зорилго, агуулгаар хуульд оруулсныг лавлахаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны 2013 оны 11 сарын тэмдэглэлүүдийг шүүж үзэхэд зөвхөн санал хураалтын дүнг л тэмдэглэсэн байх бөгөөд хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлуудыг нарийн тэмдэглэж тусгаагүй байна.
Харин, “vip76.mn” мэдээллийн сайтад 2013 оны 11 сарын 27-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр дэвшүүлсэн асуулт, хариултын талаар тэмдэглэл үлджээ. Тэнд дурдсанаар, хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогт “хууль батлагдсанаар амралтын өдөр нэгээр нэмэгдэхээр байгаа ...” гэж, мөн “... цаашдаа үндэсний уламжлалтай холбоотойгоос бусад амралтын өдрийг цөөрүүлэх чиглэлээр бодолцож үзэх нь зүйтэй юм.” гэж тус тус тайлбарлаж байсан байна.
Мөн хэлэлцүүлэгч УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх нь үндэсний уламжлалт ёс заншил, түүхэн уламжлалаа залуу хойч үеийнхэндээ өвлүүлэхэд ач холбогдолтой юм” гэж хуулийн энэхүү өөрчлөлтийн талаар саналаа хэлж байжээ.
Л.Оюун-Эрдэнийн засгийн газар 2022 онд яг энэ зарчмын эсрэгээр тайлбарлан Бурхан багшийн Их дүйчин өдрөөр нэг өдөр амрааж байсныг эргэн санах нь зүйтэй.
Эндээс харвал, 2013 онд хуульд өөрчлөлт оруулан Цагаан сарын амралтыг нийт гурван өдөр болгон өөрчилсөн зорилго нь нэгдүгээрт: цагаан сараар амрах өдрийн тоог нэмэх, хоёрдугаарт: цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх боломж олгох гэсэн зорилготой байсан гэж тайлбарлаж болохоор байна.
Хуулийн холбогдох заалтын үгийн шууд утгыг харвал Л.Энх-Амгалан сайдын зөв мэт боловч Л.Оюун-Эрдэнийн засгийн газар 2022 онд яг энэ зарчмын эсрэгээр тайлбарлан Бурхан багшийн Их дүйчин өдрөөр нэг өдөр амрааж байсныг эргэн санах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, зарчмын хувьд ижил асуудлыг тухайн тохиолдолд бүр дээр дураараа, өөрсдийн хүсэл, шийдвэртээ л нийцүүлэн тайлбарлаж хуулийг өөрөөр хэрэгжүүлдэг байж болохгүй.
Засгийн газар, эсхүл түүний сайд нь хууль тайлбарлах эрх бүхий субъект биш.
Нөгөөтээгүүр, хуулийг хэрэгжүүлэхдээ зөвхөн үгийн шууд утгыг харгалзахаас гадна тухайн заалтын, тэр дундаа тус заалтад орсон нэмэлт, өөрчлөлтийн зорилго юу байсан бэ гэдгийг ч харгалзаж үзэх ёстой байдаг.
Мөн, засгийн газар, эсхүл түүний сайд нь хууль тайлбарлах эрх бүхий субъект биш учир гуравдугаар сарын 3-ны өдөр бүх нийтээр амрах өдөр байсан эсэхтэй холбоотой ажилтан, ажил олгогч нарын хооронд асуудал, маргаан үүссэн тохиолдолд зөвхөн шүүхээс энэ өдөр үнэхээр амрах ёстой өдөр байсан эсэхийг дүгнэж, шийдвэрлэнэ гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.
Аль ч тохиолдолд, тухайн жилээсээ хамаарч зурхайн тооллоороо өдөр давхардах, эсхүл алгасах тохиолдол гардаг нь ийнхүү тодорхой байхад дахин ийм ойлгомжгүй байдал үүсгэхгүйн тулд дээрх хуулийн заалтуудад тодруулга, тайлбар оруулах нэмэлт, өөрчлөлтийг тус хуулиудад хийх шаардлагатай байгаа нь эндээс харагдлаа.