Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газраас хамгийн сүүлд буюу 2014 оны арваннэгдүгээр сард гаргасан мэдээллээр Монголд 919 компани хайгуул болон ашиглалтын 2751 лиценз эзэмшиж байна.
Зарим компани хорь, гучин лиценз эзэмшдэг ажээ. Эдгээр компанийн үүсгэн байгуулагч нь Монголын иргэн төдийгүй 100 хувь гаднын хөрөнгө оруулалттай, мөн хамтарсан компани ч байгаа юм. Хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшигч 10 компанийг дараах графикт харуулав.
АЛТАНДОРНОД- 30
Тус компани 1995 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт орших Баянголын гольдролын ордоос анх гараагаа эхэлж байжээ. Нэгэн цагт Forbes-ын гаргадаг дэлхийн тэрбумтнуудын эгнээнд багтаж явсан Сергей Паушокийн байгуулсан тус компани өдгөө алтны 30 ашиглалтын лицензтэй.
Төв, Булган, Архангай, Өвөрхангай аймгуудад нийт 10,248га ашиглалтын талбайтай. Хамгийн гол ордууд нь Архангай аймгийн Цэнхэр сумын Өлзийт тээл, Өлийн гол, Төв аймгийн Заамар сумын Ар наймганы дунд хэсгийн алтны ордууд юм. Алтандорнод Монгол нь 100 хувь ОХУ-ын хөрөнгө оруулалттай компани.
МОНГОЛРОСЦВЕТМЕТ-29
БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд “Совмонголцветметал” нэртэйгээр анх байгуулагдсан.
Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт байрлах Бэрхийн жоншны уурхайгаас гараагаа эхэлж байжээ. Монголросцветметийн үйл ажиллагааны гол чиглэл нь жоншны баяжмал экспортлох бөгөөд түүний харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр 1983 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.
Жонш нь төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эдийн нэг ба ЗХУ-ын томоохон төмөрлөгийн үйлдвэрийг 30 жил түүхий эдээр хангасан юм.
Жонш нь төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эдийн нэг ба ЗХУ-ын томоохон төмөрлөгийн үйлдвэрийг 30 жил түүхий эдээр хангасан юм. 42 жилийн туршлагатай уг байгууллагын мэдэлд
- Жоншны 14 орд
- Алтны 7,
- Холимог металлын 2,
- Мөнгөний 2, нүүрс,
- Гянтболд, төмрийн тус бүр нэг орд харьяалагддаг.
Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий, Булган, Баянхонгор, Дундговь, Төв, Увс аймгуудын нутагт нийт 3,859 га ашиглалтын талбай эзэмшдэг. Монголросцветмет нь Монгол Улс, ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.
МАК-25
Энэ компани 1993 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч Монгол Улсын иргэд (Б.Нямтайшир, түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр).
Анх Төв аймгийн Заамар сумын Их Галтын шороон ордоос гараагаа эхэлж байжээ. 1998 оноос Алагтолгойн нүүрсний ордыг ашиглах болсноор уг компанийн бизнесийн хүрээ тэлж, өдгөө охин компани “Чинхуа МАК Нарийн сухайт” ХХК-ийн хамт Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт нийт 13 нүүрсний ашиглалтын лиценз эзэмшиж байна.
Уг компани цемент үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ч үйл ажиллагааны гол цөм нь нүүрс экспортлох юм. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын орд тэдний хамгийн чухал орд.
2010-2012 онд гурван жил дараалж, 5 саяас дээш тонн нүүрс уг ордоос олборлож экспортолсон ба энэ үзүүлэлтээр улсдаа тэргүүлжээ. МАК түүний охин компани МАК цементийн хамтаар
- Барилгын материалын 6,
- Алтны 2,
- Гөлтгөнө,
- Перлитийн ашиглалтын лиценз, мөн хайгуулын хоёр лиценз эзэмшдэг. 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм.
ГАЦУУРТ-17
1990 оны эхээр “Гурван гол” геологи хайгуулын компани Сэлэнгэ аймгийн Мандал сум Гацууртын аманд алтны шороон ордыг олсноор тус газрын нэрээр нэрлэж, “Гацуурт” компанийг байгуулсан аж.
1998 оноос геологи, уул уурхайн чиглэлээр ажиллаж, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад алтны шороон орд олборлож, улмаар өсөн дэвжиж, Монголын томоохон компаниудын нэг болсон билээ.
Тус компани нь газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, барилга зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Гацуурт компани Сэлэнгэ, Дархан-уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт нийт 15 алт, Дархан, Улаанбаатарт тус бүр нэг шохойн чулуун ордны ашиглалтын лицензтэй.
Нийт 9339 га ашиглалтын талбайтай. Мөн Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хайгуулын лиценз эзэмшдэг аж.
СЕНТЕРРАГОУЛД-15
2004 онд Канадын Камеко Корпорацийн охин Камеко гоулд IPO гаргаж, СентерраГоулд (CG.TO) байгуулагдсан түүхтэй.
Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг уг компани Монголд хоёр охин компанитай. Сентерра Гоулд Монголия, Бороо гоулд компаниуд нийлээд алтны 14 ашиглалтын лиценз эзэшдэг.
Канадад төвтэй уг компани Киргизстан, Монгол улсад алт олборлох, Турк, Канад улсад хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг. 1997 оноос 2015 он хүртэл Киргизийн Кумторын алтны ордоос нийт 315 тонн алт олборлосон.
2004 онд Монгол улсын Засгийн газартай "Тогтвортой байдлын гэрээ" байгуулж, долоон жилийн хугацаанд 46 тонн алт олборлосон юм. Бороо гоулдын тухайн үеийн алтны олборлолт Монгол улсын ДНБ-ийг 6%-иар өсгөсөн гэдэг ч Монголчуудад ашиггүй гэрээ болсон гэж олон судлаач үздэг.
Киргизийн Ерөнхий сайд асан Жомарт Оторбаев өнгөрсөн дөрөвдүгээр сард Кумторын төсөл Киргизстан улсад ашиггүй байна гэж мөн мэдэгдсэн байдаг.
Сентерра Гоулдын дараагийн төсөл алдарт Ноён уулын ойр орших Гацууртын орд. Гацууртын орд 28 сая тонн хүдэр, 76 тонн алтны нөөцтэй.
Уг компанийн мэдэлд алтны 14 лицензээс гадна Дархан-Уул аймгийн шохойн чулууны орд багтдаг. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 37302 га талбай бүхий дөрвөн хайгуулын лицензтэй.
ДАЦАНТРЕЙД-11
Энэ компани нэгэн цагт 52 лиценз эзэмшдэг байсан. Өдгөө ашиглалтын 11 лицензтэй. Компанийн захирлын албыг Д.Баянбат хашдаг боловч жинхэнэ эзэн нь одоо хир тодорхойгүй.
Увс, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Алтны 9, Нүүрсний 2, нийт 1050 га ашиглалтын талбай эзэмшиж байна. Дацантрейд ХХК нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани.
ГОБИКОҮЛ ЭНД ЭНЕРЖИ-9
Говь-Алтай, Баянхонгор аймгийн зааг дээр орших коксжуулсан нүүрсний хоёр томоохон ордыг эзэмшдэг. Уг компанийн эзэмшдэг Шинэжинст, Зээгтийн ордууд нийлээд 95 сая тонн нүүрсний баталгаажсан нөөцтэй.
Хөшөөтийн орд 141 сая баталгаажсан нүүрсний нөөцтэй.
Уг компанийн мэдэлд нүүрсний 9 ашиглалтын лиценз, нийт 6797 га талбай эзэмшдэг. Мөн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дээр таван хайгуулын лиценз эзэмшиж байна. 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм.
ЭРЭЛ-9
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын байгуулсан компанийн мэдэлд 9 ашиглалтын лиценз бий. Эрэл группын томоохон салбар нь цемент үйлдвэрлэл ба үйлдвэрийн гол түүхий эд болох шохойн чулууны 7 ашиглалтын лиценз эзэмшдэг.
Дархан-Уул, Говьсүмбэр, Төв, Улаанбаатар, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 675 га ашиглалтын талбайтай. Мөн Дорноговь аймагт гөлтгөний орд, Хөвсгөл аймагт алтны ордтой ба Ховд аймгийн Булган суманд 5122 га талбай бүхий хайгуулын лицензтэй.
100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани юм.
МОНЭНКО-8
Уг компанийг Хөшөөтийн уурхайг эзэмшдэг гэдгээр нь хүмүүс илүү мэдэх байх. Монэнко ХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай. 2007 оноос Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн Mongolian Energy Corporation-ы охин компани юм.
2011 онд Mongolian Energy Corporation-ий хувьцаа 12.28 Хонконг доллар байсан бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч өдгөө 0.23 болсон. Хөшөөтийн орд 141 сая тонн баталгаажсан нүүрсний нөөцтэй.
Монголын талыг хариуцсан захирал Жеймс Доланы хэлснээр уг компани Хөшөөтийн ордод 715 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ховд аймгийн Дарви, Үенч сумын нутагт нүүрсний ашиглалтын найман лиценз, нийт 2203 га талбай эзэмшдэг.
ЭРДЭНЭСТАВАН ТОЛГОЙ- 8
Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг авч, 2010 онд “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийг байгуулсан.
Тавантолгой орд нь зургаан тэрбум нүүрсний нөөцтэй ба үүний 1.4 тэрбум нь коксжих нүүрс, 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс. 2011 оноос Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортолж эхэлсэн ба
- 2011 онд 1 сая,
- 2012 онд 2.4 сая тонн нүүрс экспортолжээ.
Уг компанийн мэдэлд нийт 68471 га ашиглалтын талбай бүхий найман лиценз байдаг. Эрдэнэставан толгой нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани юм.