gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хурдан бөгөөд хураангуй эрин

Засгийн газрын мэдээ
2015-10-20
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
2015-10-20
Хурдан бөгөөд хураангуй эрин

Цаг үе бүрт л өөрийн гэсэн онцлог байсаар ирсэн. Манай эрин үеийн онцлог нь харин хураангуй, товч бас хурдан гэсэн тодорхойлолт байх бололтой. Мэдээлэл түгээх, хүлээн авах үйл явц улам бүр хурдсах, мэдээлэл олж авах эх сурвалжийн хэмжээ нэмэгдэх хэрээр хүмүүс аль болох товч мэдээлэлд тэмүүлж байна. Ингэж байж илүү олон мэдээлэлтэй болно шүү дээ.

Хуучны үеийнхэн орчин үеийн залуус ном уншихгүй байна гэж буруутгадаг. Ном л уншихгүй байгаа болохоос тэд уншиж, мэдээлэл авч л байгаа л даа. Бүр өмнөх үеийнхнээсээ ч илүү байх. XVII зуунд энгийн хүн бүхий л амьдралынхаа туршид “Нью-Иорк Таймс”ын нэг дугаартай тэнцүү хэмжээний мэдээлэл авдаг байсан тухай судалгаа бий.

Ийм ур хийц, гоозүй муутай атлаа тийм хурдан цаг үе өмнө нь байгаагүй

Өнөөдрийн эрин үеийн тайзнаас харахад “Кармазовын ах дүүс”, “Дайн ба энх” эсвэл Бетховены IX симфони буй болсон амар амгалан, ажин түжин XIX зуун, үгүй ядаж галт тэрэг дөнгөж хурдаа авч эхэлж байсан XX зуунд л зориулагдсан эд гэлтэй. Амьдралыг твиттерийн 160 тэмдэгтэд багтаах болсон энэ үед хэдэн сар өдрөөр урт урт романууд уншиж, хэдэн цагаар симфони сонсох нь алттай зүйрлэдэг цаг хугацаагаа алган завсраараа асгаж байгаагаас өөрцгүй болжээ. Үгүй ер нь цаг хугацааг алттай бус элстэй зүйрлэгч над шиг хүнд ч ийм урт хугацаанд анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэх нь амаргүй санагдах юм.

Нэг нийтлэл эхлүүлж аваад арай гэж дунд нь оруутаа олон нийтийн сүлжээгээ шалгахад хэн нэгэн нь ахиад нэг шинэ содон мэдээлэл хуваалцаж, түүн рүү нь шуудхан шунган орно. Шинэхэн хазсан амтнаасаа уйдаж эхэлмэгцээ эргээд эхнийх рүү, эсвэл дараагийн шинэ рүү шилжинэ гэх мэтээр үргэлжилнэ. Уртаас зугтана, залхана, уйдна. Богинод тэмүүлнэ. Мэдээлэл олж аваад ч байх шиг бас үгүй ч юм шиг.

Мэдээж хэрэг энэ бүхний шалтгаан нь интернет. Интернет хэвлэл мэдээллийн байгууллагуудад асар өргөн боломж нээж өгөхийнхөө сацуу энгийн иргэдийг ч мэдээлэл түгээгч, бүтээгч болгож хувиргасан. Анх энэ бүхэн цахим хэлэлцүүлэг, цахим тэмдэглэл зэргээр эхэлж байсан бол цаг үеийн шаардлагыг даган фейсбүүк, твиттер, инстаграмаар солигджээ. Тэд илүү товч, бас илүү хурдан шүү дээ. Өнөөдөр зарим нэг хүн олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан хэвлэл мэдээллийн байгууллагаас ч илүү олонд хүрэх боломжтой болжээ. Гайхалтай биш гэж үү.

Ингэж эх сурвалж ба түүгээр урсах мэдээллийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр хүмүүс ч нэг эх сурвалжид зарцуулах хугацаагаа аль болох багасгахыг, богино хугацаанд ихийг мэдэхийг хүсэж байна. Хамгийн сонгодог жишээнүүдийн нэг нь меме. Ур хийц гэх юмгүй эд л дээ. Өнгөрсөн зууны зурагт хуудаснуудын хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ л гайхалтай хурдан. Хөл бөмбөгийн тоглолтын үеэр нэг тоглогч бүтэлгүйтлээ гэхэд тоглолт дуусахаас өмнө түүний тухай хошин меменүүд аль хэдийнээ цахим ертөнцийг дүүргэж орхино. Ийм ур хийц, гоозүй муутай атлаа тийм хурдан цаг үе өмнө нь байгаагүй. Энэ их хурд ба хураангуй байдлын шалгуурыг форум, блогууд ч удаан хугацаанд хангаж чадсангүй. Цаашид ч бид твиттерээс ч илүү товч, илүү хурдан арга замыг нээж олох байх.

Байз, аль хэдийнэ нээчихсэн ч юм билүү. Жишээ нь vine хэмээн нэрлэгдэх богино видео эсвэл инстаграм байна. Зураг эсвэл бичлэг үгнээс илүү мэдээллийг илүү хурдан хугацаанд түгээх боломжтой шүү дээ. Өмнө нь аяллынхаа тухай бүхэл бүтэн тэмдэглэл бичдэг байсан бол одоо фейсбүүк дээр байршлаа тэмдэглэж, сэтгэл хөдлөлөө тодотгосон smile нэмэх, эсвэл инстаграм дээрээ ганц зураг оруулаад л болоо. Догь биз? Фейсбүүкт like функц бий болсноор сэтгэгдлийн шаардлага эрс буурсан. Тэгвэл эдүгээ dislike товчийг бүтээх талаар бодолцож байгаа сурагтай. Хэрэв хэрэглээнд нэвтэрвэл сэтгэгдлийн зай огтоос хэрэггүй болох биз. Мөн профайл зурагныхаа оронд видео оруулах боломж удахгүй нээгдэх гэнэ. Мэдээж хэрэг зургаас хавьгүй ихийг видео өгүүлж чадна шүү дээ.

Эсвэл ерөөсөө нэг нэгнээ ойлгох ч шаардлагагүй үе ч юм уу

Эртний нэгэн домогт хэл, бичиг үсэг буй болохоос өмнө хүмүүс шуудхан л бодлоороо ойлголцдог, тэр үед хүмүүсийн хооронд зөрчил огт байгаагүй тухай өгүүлдэг. Магадгүй үг үсэггүйгээр шахам нэг нэгнээ ойлгодог цаг үе рүү замнаад ч байгаа юм уу. Эсвэл ерөөсөө нэг нэгнээ ойлгох ч шаардлагагүй үе ч юм уу. Бүү мэддээ.

Зурмал номыг бид хүүхдүүдэд л зориулсан эд гэж бодож явлаа. Гэтэл хураангуйжих текст маань цаашид зураг, дүрсэнд дүрээ хувилгах бололтой. Ядаж л хэл нэвтрэлцэх хүндрэл гарахгүй шүү дээ. Хүн төрөлхтний анхны бичиг дүрс үсэг байсан шиг ирээдүйн даяар бичиг нь дүрс үсэг байх ч юм билүү. Дараагийн Жойс, Достоевский нар зурмал ном бүтээгчид байхад гайхах юм алга. Өмнө нь сонин сэтгүүлүүд урт, даацтай, уран чамин нийтлэлүүдээрээ өрсөлддөг байсан бол одоо хэдэн нүүр дамнасан нийтлэл уншигчийг залхаахаас өөр шидгүй болжээ. Тоон тойм, инфографик, фото сурвалжлага, видеографик хэвлэл мэдээллийн хэрэгслийн ирээдүйн нүүр царай байх төлөвтэй.

Хэн нь ч билээ дээ, 10-аад жилийн өмнө л XXI зууныг мэдээлэлтэй хүний гарт хүч ирэх эрин үе гэж нэрлэж байв шүү дээ. Гэтэл өнөөдөр мэдээлэлгүй хүн ч гэж алга болж. Тэгэхээр цаашид мэдээлэл авахаас илүү мэдээллээ зохион байгуулах, системчлэх, бүр шаардлагагүй мэдээллээс өөрийгөө ангид байлгах нь л нэн тэргүүний зорилго болох байх. Жишээ нь, “8 tracks” хэмээх цахим хөгжмийн веб болон апп хэрэглэгчдэдээ өөрсдийн плэйлистийг хуваалцах боломж олгож байна. Гунигтай өдрөө гуниг гэж бичээд л хайлт хийхэд олон арван плэйлистүүд гараад ирнэ. Эсвэл та өөрөө плэйлист бүтээж, бусдад санал болгосон ч болно. Таалагдсан зургуудаараа цомог үүсгэх боломж олгодог пинтерест ч шинийг өгөх биш, өөрт байгаагаа зохион байгуулах боломж л олгодог. Тэгэхээр ирээдүйд мэдээлэл зохион байгуулах, мэдээллийн их далай дундаас шаардлагатайг нь сонгон хэрэглэгчдэдээ илгээх зэрэг үйлчилгээнүүд өргөжих магадлалтай.

Цаг үе таалагдсан ч, эс таалагдсан ч жамаараа хөврөхөөс хойш сайн мууг нь шүүн хэлэлцээд яах билээ. Шинэ үеийн шаардлагад нийцмээргүй урт болохоос нь өмнө л нийтлэлээ дуусгах минь.

А.Амармэнд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан