Сур: Экспресс Инглиш сургалтын төв хэзээ үйл ажиллагаагаа эхэлсэн бэ гэдгээр яриагаа эхлэе гэж бодож байна.
Г: Манай төв англи хэлний сургалтын төвүүдээс хамгийн отгон нь гэж хэлэхэд бараг болно. Байгуулагдаад удаагүй байгаа буюу 2015 оны 11 сард үйл ажиллагаагаа эхэлсэн.
Сур: Ер нь яагаад заавал англи хэлийг сонгон сургалтын төв нээх болов?
Г: Би өөрөө англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, мэргэжлээрээ арав гаруй жил ажилласан туршлагатай. Мөн хамтрагч багш маань Ж.Гансүх гээд олон жил энэ хэлийг заасан туршлагатай, чадварлаг багш байгаа. Бас Америк улсаас ирсэн мэргэжилтэн багш Фортланд нар ажилладаг. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа энэ үед англи хэл сурахгүйгээр, энэ хэлийг өөрийн болгож авахгүйгээр ажлын байран дээрээ амжилт гаргаж ахиж дэвших, гадны олон сувгийг ашиглан хамгийн сүүлийн үеийн мэдээлэл олж авах, бүр цаашилвал дэлхийн хүн ардтай хөл нийлүүлэн алхахад амаргүй болсон цаг үед бид амьдарч байна.
Тэр утгаараа чанартай сургалтыг хэрэглэгчддээ үзүүлэхийг зорьж байна. Мэдээж чадварлаг, туршлагатай багш нартай байж байж чанартай сургалт орших нэг үндэс нь болдог. Ер нь аливаа хэлийг сурахад зайлшгүй байх ёстой гурван хүчин зүйл байдгаас дурьдвал сайн хөтөлбөр, тэр хөтөлбөрийг хүргэж чадах сайн багш, сурч мэдье гэсэн хүсэл эрмэлзлэлтэй сурагч гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Дээрээс нь мэдээж тохь тухтай анги танхим зайлшгүй байх ёстой.
Сур: Англи хэлийг сурч байгаа хүмүүст тохиолддог гол бэрхшээлүүд юу байдаг вэ?
Г: Хэл сурч байх явцад бэрхшээл бишгүй их гардаг. Буруу түвшин сонгосноос болж ойлгохгүй байх явдал их байдаг. Жишээ нь үзэж байгаа кинo, уншиж байгаа мэдээлэл, сонсож байгаа хүн чинь огт ойлгогдохүй байвал эргээд нэг харах хэрэгтэй. Учир нь ойлгохгүй байдлаас болж сэтгэлээр унах, дургүй болох, шантрах, улмаар өөртөө итгэлгүй болох гэх мэт сөрөг үр дагаварууд бий болж байдаг. Харин оронд нь мэдлэгээ бодитойгоор дүгнүүлээд мэддэг түвшингээсээ эхэлсэн нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ашигтай. Өөрөөр хэлбэл өөрийнхөө түвшинээс хичээлээ эхлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байдаг.
Ихэнх хүмүүс яаж хурдан ярьж сурах вэ гэдэг. Ойлгоод байгаа мөртлөө гаргаж ярьж чадахгүй байна гэдэг. Жоохон дэмжээд, ярих сэдвийг нь гаргаад, урам өгөөд явбал ярьж сурах тийм ч хэцүү биш. Гэхдээ хүмүүс нэг зүйлийг их сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Хэл сурах зорилгоо ойлгоогүйгээс, дадлага хангалттай хийдгүйгээс болж замаасаа буцах эсвэл биед амар арга хайхад хүрдэг. Тэр нь буцаад сурах хурдад нөлөөлж эхлэх тал бий..
Зарим хүмүүс сонсгол сайжрахгүй байна, яах вэ гэдэг. Ерөнхийдөө сонсголыг хоёр янзаар авч үзэж болно.. Зорилготой ба зорилгогүй сонсох. Эхнийх нь сонсож байгаа зүйлээсээ юуг олж сонсох гээд байна, энэ хүн юу хэлэх гээд байгааг ойлгож анхааралтай сонсох. Манайхны ярьдагаар чих тавин сонсохтой адил гэсэн үг. Ингэж сонсож чадвал сонсгол хурдан сайжирна. Хоёр дахь нь зүгээр нэг англи хэл тавиад тэрийгээ дуу сонсож байгаа юм шиг анхаарахгүй хаячихдаг. Гэрээ цэвэрлэж байхад цаана нь явж л байдаг, ном уншиж байхад бас сонсогдож л байдаг, чихэвчээ сонсож яваа мөртлөө өөр зүйл бодоод явж байдаг. Ийм байдалд сонсгол сайжрахгүй, харин яваандаа стресс болж хувирах магадлалтай. Яг л чихэнд чийртэй хөгжим шиг л гэсэн үг. Тиймээс ойлгож анхааралтай сонсох хэрэгтэй.
Сур: Хараад байхад ихэнх хүмүүс англи хэлний дунд түвшинтэй байх шиг санагддаг. Үүн дээр таны бодол?
Г: Олон жил сурсан мөртлөө нэг л түвшиндээ байгаад байна, ерөөсөө ахихгүй байна гэж ярьж байсан хүмүүстэй олон таарч байсан. Миний хэлэх зөвлөгөө бол нэг л сурья гээд эхэлсэн бол таслаж болохгүй, эрчимтэй үзэх хэрэгтэй, тэр нь ч үр дүнтэй. Учир нь тодорхой хугацаанд хичээллэж байгаад дараа нь хэсэг завсарлаад тэгээд буцаад үзэх гэхээр мартчихсан байдаг учраас хуучны түвшингээсээ эхлэх хэрэгтэй болчихдог. Энэ нь буцаад тухайн хүнийг шантрамтгай болгодог. Тэгэхээр цаг хугацаагаа зохицуулаад, сэтгэл санаагаа бэлдээд, ханцуй шамлаад орох хэрэгтэй. Эхлэн суралцаж байгаа хүмүүс анхан шатнаас дунд шат хүртэл, дунд шатаас гүнзгий шат хүртэл суралцвал зүгээр юм шиг санагддаг. Тэгвэл үр дүн илүү гарна, ургац их хураана. Өөрөөр хэлбэл нэг удаадаа дор хаяж 2 - 6 сар суралцах хэрэгтэй гэсэн үг. Ихэвчлэн доод шатнаас эхлэж байгаа хүмүүс удаан явахад буруудах зүйл байхгүй.
Сур: Хэл сурах тал дээр уншигчддаа зөвлөгөө өгвөл?
Г: Аливаа хэлийг сурахад үндсэн дөрвөн хэлбэр байдаг. Үүнд ярих, сонсох, унших, бичих орно. Энэ дөрвөөс хүмүүс ярих болон бичих хэлбэрийг илүү их сурахыг хүсдэг. Тэгэж сурахад нь ч буруутгах зүйл байхгүй. Хамгийн гол нь тухайн харилцаж буй хүнийхээ асуусан асуултанд хариулахын тулд эхлээд сонсоод ойлгох хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс ярихаасаа түрүүлж сонсголоо сайжруулах хэрэг гарна. Яг л хүүхэдтэй адилхан гэсэн үг. Хүүхэд аав ээжийгээ бүтэн жил сонсож байж дагаж дуурайж үг хэлж ярьж эхэлдэг. Тэрэнтэй л адил. Энэ дөрөв дээр нэмэгдээд тухайн хэлээрээ сэтгэх явдал бас маш чухал байдаг.
Сайхан бичээд тэрийг нь хамтрагчаас нь авхуулаад их дээд сургуулийн хэмжээний доктор, профессорууд уншаад төвөггүй ойлгодог болохын тулд эхлээд өгүүлбэрийн бүтцээ сайн мэддэг байх ёстой. Өөрөөр хэлбэл англи хэл дээр сэтгэнэ, тухайн орны хүний сэтгэхгүйд нөлөөлнө гэдэг бол сайн унших ёстой гэсэн үг юм. Уншиж буй өгүүлбэр болгоноо сайтар нягтлаж үзээд тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Ийм утгыг ингэж гаргаж болох юм байна гэж анализ хийнэ гэсэн үг. Тэрэнтэйгээ адилхан өгүүлбэр бичээд үз. Олон талаас нь харж бичих хэрэгтэй. Хэл сурна гэдэг бол дадлага сайн хийхийг л хэлээд байгаа юм. Тэгэж байж сайн бичиж сурна.
Ярихийг бол хаана ч очоод хэн ч сурчихаж болно. Харин дэлхийн тэр өв соёлоос шанагадахын тулд бичгийн хэл буюу унших болон бичих хэлбэрийг сайн сурсан байх шаардлагатай. Боловсролтой хүн гэж бичгийн соёлтой хүнийг хэлнэ гэж бас ярьдаг. Тэгэхээр ярьж, бичиж сурахын тулд эхлээд сонсож, уншиж сурах хэрэгтэй болж байгаа гэсэн үг юм.
Ингээд цаашаа яриад байвал дөрвөн чадвар болгон дээр практикт батлагдсан, үр дүнтэй аргуудын талаар ярьж болно. Энэ бүхнийг манай сургалтын төвөөс мэдэж аваарай, манайд ирж суралцаарай гэж хэлмээр байна.
Сур: Танай төвийн онцлог, давуу тал гэвэл юуг дурдах вэ?
Г: Манай төв дээр дурьдсан ярих, сонсох, унших, бичих гэсэн 4 хэлбэрийг цэгцтэй заахаас гадна үгсийн сан нэмэгдүүлэх, хэлзүйн буюу дүрмийн хичээлийг ойлгомжтой, үр өгөөжтэй арга хэлбэрээр заадаг. Мөн ярианы клуб, мэтгэлцээний клуб явуулахаас гадна бичгийн чадварыг хөгжүүлэх тал дээр тусгайлан анхаардаг. Мөн нэг ангид 10 - 12 суралцагч байдаг. Нэг ангид суралцах сурагчийн тоо бага байх нь суралцагч нэг бүртэй ойр ажиллаж хичээлийг ойлгуулахад илүү дөхөм байдаг.
Сур: Та бүхний сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авья гэвэл яаж холбогдох вэ?
Г: Манай Express English гэсэн фэйсбүүк хуудсанд нэгдэж бүх мэдээллийг авч болно мөн 8809-7610, 9925-3636 гэсэн дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Дашрамд дурдахад манай элсэлт 12 сарын 18нд эхлэх гэж байгааг дуулгахад таатай байна.
Сур: Та бүхний ажил үйлст амжилт хүсье.
Г: Баярлалааа.