Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Сар шинийн баяраар аав ээж, ах дүүсээрээ зочлон бууз банш, идээ будаагаар дайлуулдаг.
Хоолны инженер, технологич Монгол Улсын зөвлөх инженер Н.Эрдэнэцэцэгийн дунджаар бодсон тооцооллоор сар шинийн баяраар бид өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг хоёр дахин хэтрүүлэн авдаг болохыг дараах инфографикаас харж болно.
Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэж үг бий. Гэвч хоол хүнсийг тэр дундаа сар шинийн өдрүүдэд таны хоолны 30 хувь нь өөх тос эзэлж байх ёстой атал 60 хувийн өөх тос хоол хүнснээсээ авч байгаа юм.
Ийм маягаар идээд байвал таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчин үүсэх нөхцөл болдог байна.
Баянзүрх эмнэлгийн Эмчилгээний хоол судлалын төвийн захирал, хүнсний технологич Н.Мягмарянжинтай зөв зохистой хооллолтын талаар ярилцлаа.
-Сар шинийн баяртай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тохируулан идэх талаар зөвлөгөө өгөхгүй юу.
-Манайхан цагаан сартай холбоотойгоор их идэхээс гадна нэг дор олон төрлийн бүтээгдэхүүнийг иддэг. Хүнсний бүтээгдэхүүний хоорондоо зохицох чанар гэж бий. Зохицох, зохицохгүй гэсэн үг. Хамгийн энгийн жишээ, байцаа, улаан лоолийг өргөст хэмхтэй хольж идэж болохгүй. Нэгнийхээ шимт бодисыг алдагдуулж зөвхөн гэдэс дүүргэх үйлчилгээ л үзүүлж байна гэсэн үг.
Бас нэг нийтлэг алдаа нь цагаан сараар айлууд нийслэл салат хийх төмсөө өмнөх өдөр нь бэлдээд усанд хийгээд тавьчихдаг. Усанд хэрэгтэй амин дэмүүд нь байхгүй болчих жишээтэй. Зохицох чанар, нэр төрөл, хэмжээнээс шалтгаалж шим тэжээл болох эсэх нь шийдэгддэг. Ер нь нийслэл салатнаас татгалзах хэрэгтэй. Учир нь орцонд орж байгаа бүтээгдэхүүн нь шингэц удаантай байдаг учраас тохиромжгүй.
Дээр нь хичнээн сайн бүтээгдэхүүн байлаа гээд буруу хадгалж, боловсруулах юм бол хоол болж чадахгүй.
Цагаан сараар орсон айл бүртээ цөөн бууз идлээ ч хэвийн үеийнхээс их иддэг шүү дээ. Ногоон навчит хүнсний ногоонууд амин дэмээр баялагаас гадна хоолны шимэгдэлтийг түргэсгэдэг. Тиймээс ногоон навчит ногоогоор хийсэн салатыг эхэлж идээд араас нь бууз, баншаа идэх нь зүйтэй.
-Бууз банш, мах гээд өөх тосны хэрэглээ ч нэмэгддэг шүү дээ. Тэгэхээр үүнээс үүдээд гарах сөрөг нөлөөний талаар уншигчдад маань тайлбарлаж өгөхгүй юу?
-Өөх тосны хэрэглээ өндөр болоод ирэхээр таргалалт, зүрх судасны өвчин, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг өвчин үүсэх нөхцөл болдог. Харин багадвал төв мэдрэлийн систем хямралд орж, ядаргаа, бие сульдах шинж тэмдэг илэрдэг.
Мах, ногоо, сүү, жимс, үр тариа таван төрлийн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа зохих хэмжээгээр хэрэглэх ёстой. Харин цагаан сарын үеэр ихэвчлэн гурил, мах иддэг. Энэ нь дээр дурдсан хор хөнөөлтэй.
Сар шинийн өдрүүдээр их идсэний улмаас эмзэг мэдрэмтгий хүмүүс цөс өвдөх гэх мэтээр илэрнэ. Их идсэнээс болж түүнийг шингээх гэж бие махбод тасралтгүй ажилласнаар л өвчлөх эх суурь болж байдаг.
Тэгэхээр аливаа бүтээгдэхүүнийг илүү ч үгүй дутуу ч үгүй яг тааруулж байх нь чухал юм. Хоногт идэж буй хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь гэж үзвэл
-Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож, хадгалж, боловсруулж хэрэглэх нь хэвийн үйл ажиллагааг хангахаас гадна эрүүлжүүлэх үйлчилгээтэй байдаг гэсэн. Энэ талаар?
-Эрүүл амьдралын үндэс нь зөв хооллолт. Хүн зөв хооллож байж бие эрхтний үйл ажиллагаа хэвийн байдаг. Бие организмд шаардлагатай шимт бодис, эрдэс, амин дэмийг нас хүйс, биеийн жин, ажлын нөхцөл байдалд тохируулан идэхийг л зөв зохистой хооллолт гээд байгаа юм. Зөв зохистой хооллосноор хоол боловсруулах эрхтний өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Хооллох зорилго бол ходоод дүүргэх биш хүнсэнд агуулагдаж буй шимт бодисыг биед түргэн шингээж, шимэгдүүлэн түүгээрээ дамжуулан эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжих зорилготой.
Тэгэхээр бүтээгдэхүүн сонгох, хадгалах боловсруулах зэрэг дадал нь зөв байвал бие эрхтний үйл ажиллагаа идэвхжих, зарим тохиолдолд эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Хүнсээ зөв сонгох, хоносон хоол идэхгүй байх, удаан хадгалсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал хоолны хордлогот өвчин, зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж болно.
Хүнсний бүтээгдэхүүнийг тасалгааны температурт хоёр цаг болоход нян үржиж эхэлдэг. Энэ нь эргээд хоол боловсруулах эрхтнийг өвчлүүлэх аюултай. Хоолыг шинээр нь идэж байх, хэрэв хадгалах бол хөрөнгүүт хөргөгчид хийж байх хэрэгтэй.