ДБЭТ-ын Гоцлол дуучин Б.Гомбо-Очир хоёрдугаар сарын 5-нд “Өвөрмөц” анхны бие даасан сонгодог тоглолтоо Соёлын төв өргөөнд хийх гэж байна.
Түүний тоглолтонд дэлхийн сонгодгууд, хайр сэтгэл, эх орон, ижий аав эгшиглэнэ.
Б.Гомбо-Очир Ж.Верди “Аида”-Радамес, В.А.Моцарт “Увидаст лимбэ”-Тамино, Г.Доницетти “Лучиа ди Ламмермур”-Эдгардо, Ж.Пуччини “Богем”-Рудольф, Ж.Пуччини “Чио Чио сан”-Пинкертон гээд олон сонгодог дуурийн гол дүрийг амжилттай бүтээж байжээ.
МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад:
“Б.Гомбо-Очир Ховд нутгийн олон ястны дундаас өөрийнхөө өвөрмөц дуу хөгжмийг балчир бага наснаасаа сэтгэлдээ тээж ирсэн. Байгалиас энэ хүүд бурхан хоолой заяасан” гэжээ.
Зууны манлай дуурийн дуучин, МУАЖ Х.Уртнасан:
“Б.Гомбо-Очир дуулалт, жүжигчний байдал, тенор хоолойнд өөрийнхөө хичээл зүтгэлийг зуун хувь гаргаж байгаа дуучин гэж боддог” гэлээ.
Төрийн хошой шагналт, МУАЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:
“Дуучин Б.Гомбо-Очирын хоолой хүчтэй, хоолойгоо жолоодох ухаан сайтай, хоолойгоо хүнд илэрхийлэх сэтгэлийн илэрхийлэл сайтай. Түүний урын сан их баяжсан гэж боддог. Монголын хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдээр ч баяжсан, дэлхийн шилдэг дууриудын бүтээлүүдээр ч баяжсан” гэлээ.