Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор энэ зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Монголын даатгагчдын холбоотой хамтран ажиллаж эхэлсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд өчигдөр Монголын хөрөнгийн бирж, /МХБ/ Монголын Даатгагчдын Холбоо /МДХ/ хамтран үнэт цаасны компаниуд, даатгалын зах зээл, даатгагдсан бондын талаар, Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ болон хувьцааны арилжаанд хэрхэн оролцох сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад
• “Соёмбо даатгал” ХХК
• “Хаан даатгал” ХХК
• “Практикал даатгал” ХХК
• “Мандал даатгал” ХХК
• “Тэнгэр даатгал” ХХК
• “Улаанбаатар хотын даатгал” ХХК–ийн төлөөллүүд оролцлоо.
МХБ-ийн гишүүн ҮЦК-иудаас:
• “АСЕ энд Т капитал ҮЦК” ХХК
• “Би Ди Сек ҮЦК” ХК
• “Ард капитал групп ҮЦК” ХХК
• “Нэйшнл сэкюритис ҮЦК” ХХК
• “Стандарт инвестмент ҮЦК” ХХК
• “Тэнгэр капитал ҮЦК” ХХК
• “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн төлөөллүүд оролцов.
Сургалтын үеэр МХБ-ийн зүгээс даатгалын нөөц сангаас ЗГҮЦ худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийг танилцууллаа.
Даатгалын нөөц сангийн 150 орчим тэрбум төгрөгийн тодорхой хувийг буюу 13 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулах замаар дотоодын зах зээлд оруулах боломжтой.
Мөн хувьцааны арилжаанд хэрхэн оролцох, худалдан авахад шаардлагатай мэдээлэл, түүнд хэрхэн шинжилгээ дүгнэлт хийх, эрсдэл өгөөжийн талаар, МДХ-ны зүгээс ҮЦК-иудад мэргэжлийн хариуцлагын даатгал болон даатгагдсан бондын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийж харилцан санал бодлоо солилцлоо.
Дашрамд дурдахад манай улсад нийт 16 даатгалын компани бий. Эдгээрийн даатгалын нөөц санд нийт 150 орчим тэрбум төгрөг цугласан байдаг. Үүний тодорхой хувийг буюу 13 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулах замаар дотоодын зах зээлд оруулах боломжийг нээжээ.
Тодруулбал Санхүүгийн зохицуулах хороо Даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавих шаардлага, даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журмуудад өөрчлөлт оруулсан байна.
Ингэснээр даатгалын компаниудын үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох үйл ажиллагааг бүрмөсөн зогсоожээ. Энэ үйлчилгээ Банкны тухай хуулийг зөрчсөн гэж Санхүүгийн зохицуулах хорооноос үзсэн байна.
Харин даатгалын компаниудад санхүүгийн бусад салбарт хөрөнгө оруулах эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Иймд даатгалын компаниуд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан эсвэл хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгөө оруулах боломжтой. Өмнө нь тэд зөвхөн нэгдүгээр баганын буюу эрсдэл багатай, хөрвөх чадвар илүү өндөр хувьцааг л худалдаж авах эрхтэй байсан бол одоо хоёрдугаар ангиллын хувьцаанд ч хөрөнгө оруулж болно.
Гэрэл зургийг МХБ-ийн цахим хуудаснаас ашиглав.