Аравдугаар сарын 23-27-ны хооронд “Монгол-Хятадын Экспо” БНХАУ-ын Хөх Хотод болно.
Үзэсгэлэн худалдаанд манай 35 хүнсний үйлдвэр оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулах юм.
Мөн энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Олон улсын морины форум, Монгол-Хятадын махны салбарын хамтын ажиллагааны уулзалт, Олон улсын сүүний салбарын хөгжлийн форумыг хариуцан зохион байгуулах юм
Үзэсгэлэнг Монгол, Хятад хоёр орны хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд үндэслэн хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, Шинжлэх ухаан, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна.
БНХАУ-ын Худалдааны яамны дэмжлэгтэйгээр ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Худалдааны танхим, Олон улсын худалдааг дэмжих хороо, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг байгууллагууд анх удаа энэ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.