Өнгөрөгч долоо хоногт GoGo.mn сайтаар дамжуулан та бүхэнд хүргэсэн мэдээ, сурвалжлагууд юу байв.
УЛС ТӨР
Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2016 оны Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа зардал хэмнэх бодлого барьж буй. Одоогийн бүтцээрээ ажилласан нөхцөлд 8.7 их наяд төгрөгийн зардал гаргаж төсөв алдагдах учраас ирэх оны төсвийг 7.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Дутаж буй 900 тэрбум төгрөгийг урсгал зардлуудаас танах байдлаар шийдэж буй. Үүнд бүтэц, чиг үүрэг давхардсан яам, агентлагуудыг нэгтгэж, цөөлөхөөр шийдвэрлэсэн гэдгээ Сангийн сайд Б.Болор мэдэгдлээ.
ЗГХЭГ-аас Үндсэн хуулийн цэцийн даргын хэрэгцээнд 195 сая төгрөгөөр Лексус 570 гэдэг автомашин “Таван богд” компаниас авч өгсөн. Машины урьдчилгаа төлбөр 100 саяыг автобаазаас компани луу шилжүүлсэн байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдэгдлээ. "Би олон муухай юм үзсэн. Гэхдээ ийм завхарсан юм үзээгүй. Цэц бол машинтай, төсөвтэй л газар. Яахаараа Засгийн газар ийм заваан юм хийдэг юм. Хашир суух цаг нь болсон байлтай. Төр улсаа бодсон чинь дээр байх гэсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхийн гишүүдэд хариуцлага тооцож эхлэх талаар УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж эхэллээ.
Өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож Улаанбаатарт газар хөдөлсөн явдалд анхаарал хандуулахыг хүслээ. “Шөнө газар хөдөлвөл яах вэ, нийслэлийн ихэнх барилга байгууламж хуучирсан. Газар хөдөлж, төрийн байгууллагууд, албан тушаалтнууд шийдвэр гаргах чадавхигүй болвол яах вэ? Газар хөдөллөө гэхэд хэн хэнтэй холбогдох юм бэ гэдгийг маш тодорхой болгох шаардлага байгааг анхаарууллаа. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдээс байгалийн гамшиг биднээс холуур өнгөрдөг гэж тайван байж болохгүй. Газар хөдөлж цахилгаан станцууд зогсвол яах уу, холбоо харилцаа таарвал яах уу, шархадсан хүмүүс эмнэлэгт очиход хүндрэл үүсвэл яах вэ гэдгийг тэрбээр онцоллоо.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дууслаа. Хуулийн төслийг зохих байнгын хороод руу шилжүүлэхээр тогтлоо. Ирэх оны төсвийн төсөлд эмнэлэг, онцгой байдал, боловсролын байгууллагаас бусад төрийн байгууллагын зардлыг 15 хувиар бууруулжээ. Жил бүрийн төсвөө алдагдалтай баталдаг чөтгөрийн тойргоос гарахыг Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд уриаллаа. Монгол Улс сүүлийн таван жилд төсвөө 2.5 дахин өсгөсөн. Одоо эргүүлэн танах шаардлагатайг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон юм.
НИЙТЛЭЛ
Та нэг сая төгрөгийн цалинтай ч үүнээс багыг гартаа аваад хэдийнээ сурчихсан. Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/, Хүн амын орлогын албан татвар /ХАОАТ/, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл /ЭМДШ/ нэрийн дор ойролцоогоор 200 гаруй мянган төгрөгийг сар болгон төлөөд л байдаг. Гэтэл надад цалингаасаа шимтгэл төлөөд ямар ашиг байна аа гэж та бодож байв уу. Та үргэжлүүлээд ЭНД-ээс уншаарай.
НИЙГЭМ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нэг, гурав, тав, зургаадугаар хэсгийн оршин суугчдын төлөөлөл БОНХАЖ-ын яамны гадаа суулт зарлалаа. Учир нь, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нэгдүгээр хэсгийнхэн буюу Ясны сүрьеэгийн ажилчдын байранд амьдардаг иргэд болон зарим компанид газар давхацуулан олгожээ. БОНХАЖ-ын яамны гадаа иргэд суулт зарлаж байхад яамны төлөөлөл гарч ирж, Н.Батцэрэг сайд ирэх долоо хоногт иргэдтэй очиж уулзан, нөхцөл байдалтай танилцана гэв.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим аж ахуйн нэгжүүд өнгөрсөн Лхагва гарагаас эхлэн түр зогсолт хийсэн. Тэд түр зогсох болсон шалтгаанаа техник, сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарласан. 1050 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 376 тээврийн хэрэгсэл үйлчилсэн.Нийтийн тээврийн газраас найм, есөн сарын нэхэмжлэл болох 661 сая, 973 сая төгрөгийг бүх компаниудын дансанд өчигдөр шилжүүлснээр хоёр өдрийн дараанаас компаниуд хэвийн ажиллаж эхэлсэн.
Дөрвөн настай охиноо хэрцийгээр хөнөөсөн хэрэгт холбогдсон Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсны эцэст өнгөрсөн пүрэв гарагт шүүх хурал болж шийдвэрээ гаргалаа. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд ижил буюу 24 жил хорих ял оноолоо. Т.Цогтыг эхний таван жил чанга дэглэмтэй шоронд буюу гянданд хорьж, үлдсэн 19 жилийн хугацаанд чанга дэглэмтэй шоронд хорихоор шийдвэрлэсэн. Г.Маралмаа чанга дэглэмтэй хорих газарт ялаа эдлэхээр болсон юм.
СПОРТ
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн армийн спортын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Эмэгтэйчүүдийн урт бууны багийн дасгалд Монгол Улсын баг түрүүлэн алтан медалийн эзэд болохын зэрэгцээ 1761 оноо авч наадмын рекорд тогтоолоо. Хувийн төрөлд ОУХМ Ч.Нарантуяа 585 оноогоор алтан медаль хүртсэн. Байт харвааны холимог багийн төрөлд оролцсон түрүүч Б.Отгонболд, түрүүч Д.Мирослава нарын баг шигшээ харваанд БНХАУ-н багийг 5-4 харьцаатай хожин Дэлхийн армийн спортын наадмын аварга болсон.
2016 оны олимпийн эрх олгох боксын ДАШТ Катарын Доха хотноо явагдаж байгаа. Ази тивийн аваргаа эрх авсан Монголын дөрвөн боксчин ДАШТ-д өрсөлдөж медальд хүрсэнгүй. 60кг-д Д.Отгондалай, 49кг-д Г.Ган-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдсан юм. 2007 оноос хойш боксын дэлхийн аваргаас анх удаа хоосон хоцорлоо. Боксын ДАШТ-тэй холбоотой бүхий мэдээ, мэдээлэл, видеог энэхүү цэснээс уншаарай.
ЭРҮҮЛ МЭНД
Улирлын томуугийн дархлаажуулалт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт өнгөрсөн лхагва гарагаас эхэллээ. Аравдугаар сарыг дуустал зохион байгуулах дархлаажуулалтад 6 сар болон түүнээс дээш насныхан хамрагдах боломжтой. Мөн жирэмсэн, хөхүүл эхчүүд эмчтэйгээ зөвлөсний үндсэнд хийлгэж болох юм байна. Ажлын өдрүүдэд 09.00-15.00 цагийн хооронд дархлаажуулалтыг хийх бөгөөд 13 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Хоол хүнсэнд тэр дундаа нарийн боов, бялуу, жигнэмэг, өрмөнцөр зэрэг гурилан болон бусад шарж хуурсан бүтээгдэхүүнд агуулагддаг транс өөхний хэрэглээг хязгаарлая гэж НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Ж.Амарсанаа, Эрүүл мэнд спортын яамны төлөөлөл болон энэ чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэд уриаллаа.Иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчин үүсгэгчийн нэг нь транс өөх гэнэ. Энэ нь даралт ихсэх, зүрхний шигдээс, харвалт гэх мэтчилэн ноцтой өвчинд хүргэж байгаа шалтгаануудын нэг болдог байна.
СОЁЛ УРЛАГ
Нэгэн үе Монголын урлагийн салбарт цахиур хагалан гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг өдгөө том эрс болжээ. "Камертон", "Номин талст", "Guys", "Салхи", "Сүнс" хамтлагууд нэгдэн зохион байгуулсан тоглолт амжилттай болж өнгөрлөө. "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн "Миний хувьд энэ мөрөөдлийн тоглолт байсан" гэдэг үг зөвхөн түүнд хамаарахгүй гэдгийг тоглолтод ирсэн 3000 гаруй залуус гэрчилсэн юм. Тоглолтын фото агшинг ЭНД-ээс үзнэ үү.
ЯРИЛЦЛАГА
GoGo News agency 2016 оны олимпийн эрх хүртсэн тамирчдаас цуврал ярилцлага авсаар байна. Энэ удаагийн зочноор чөлөөт бөхийн дэлхийн аваргын гурван хүрэл медалийн эзэн, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа уригдлаа. Түүний ярилцлагыг ЭНД-ээс уншаарай.
Загварын гэрэл зурагчин П.Энхтүвшин монгол агуулгатай хуучны зурагтай футболкны “Solid” брэндийг бий болгожээ. Тэрбээр программист мэргэжилтэй хэдий ч санаандгүй байдлаар гэрэл зураг, тэр дундаа загварын зураг авдаг болж, өдгөө энэ чиглэлээр таван жил ажиллаж байна. Тэрбээр загвараас гадна байгаль, интерьер дизайн, гэр бүл, хүүхэд гээд бүхий л төрлийн зураг авдаг юм байна. Түүнийг “Гарааны бизнес” буландаа урьж “Solid” брэндийн бүтээгдэхүүнийх нь талаар ярилцлсныг ЭНД-ээс уншаарай.
Монгол тогооч нар олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд мэдлэг, уран чадвараараа өрсөлдөн амжилттай оролцож, дэлхий нийтийн чиг хандлагатай мөр зэрэгцэн хоолыг урлаг болгон хөгжүүлж явна. Энэ бүхэнд өөрийн хувь нэмрээ оруулж, Монгол залуусыг дэлхийд таниулж яваа тогооч Ч.Санчирыг урьж ярилцсан юм. түүний зохиосон хоолны шинэ жор нь Монгол улсад 2001 онд патентлагдаж байсан бол 2010 оны дэлхийн шилдэг 100 хоолны жорд шалгарч байв. Ярилцлагыг ЭНД-ээс уншаарай.