Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуульд 20.00 цагт очиход үүднээсээ эл хуль орчин угтав. “Биеийн тамирын заал хаана вэ” хэмээн жижүүрээс асуухад “Волейболын сургалт уу. Хоёрдугаар давхарт” гэв.
Монгол Улсын шигшээ багийн довтлогч Э.Сайханбаатар GoGo cafe буланд ярилцлага өгөхдөө “Волейболын спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар ээжтэйгээ хамт зүтгэж байна. Энэ хүсэл мөрөөдлөөсөө болоод Солонгосын дээд лигт дахин тоглохоосоо татгалзсан” гэж ярьсан.
Тэр их хүсэл мөрөөдлөө шингэсэн сургалтаас нь хожмоо нэг сурвалжлага хийх юм шүү гэсэн бодлоо биелүүлэхээр зорьсон нь энэ.
“Ирээдүй” гэсэн бичигтэй цэнхэр фудволкоор ижилссэн 30 орчим хүүхэд, залуучууд заалны нэг захаас нөгөө рүү гүйж бие халаалтандаа оржээ. Миний хувьд товлосон цагтаа очсон ч волейболын спортод дурлагсад хичээлийн цагаасаа эрт ирдэг бололтой. Бие халаалтын дараа сунгалт болон тоглолтын техниктэй холбоотой дасгал орж эхэллээ.
Э.Сайханбаатар, “Тэнүүн огоо” багийн тоглогч спортын мастер Н.Алтантулгын хамт хичээл зааж байлаа.
Хамгийн хэцүү нь таван хурууны үе дээрээ удаан тогтох нь бололтой “яа яа” гэх дуу энд тэндээс сонстож байлаа. Хичээл завсарлахыг хүлээж суухтай зэрэгцэн Э.Сайханбаатарын ээж волейболын спортын ОУХМ Б.Уранчимэг зааланд орж ирэв.
27 жилийн хугацаанд 1000 гаруй хүнд волейболын спортын анхан, дунд, гүнзгий шатны мэдлэг олгосон дасгалжуулагч. Цаашдаа ч энэ тоо хэдэн мянгад хүрэх биз.
Эрэгтэйчүүд нь Э.Сайханбаатарын удирдлага дор долоо хоногийн мягмар, пүрэв гарагт 20.00 цагаас хичээллэдэг. Б.Уранчимэг мастер лхагва, ням гарагт эмэгтэйчүүдийн сургалтаа хариуцдаг байна. Ингээд “Ирээдүй” төвийнх нь талаар яриа өрнүүллээ.
“Ирээдүй” сургалтын төв цаашдаа клубын системд шилжинэ
Волейболын сургалтын төвдөө хамгийн олон жил хичээллэсэн хүүхдүүдтэйгээ ярилцахад “Ирээдүй” гэж нэрийг саяхнаас өгсөн гээд товчхон хариулав.
Одоохондоо волейболын сургалтын төв гэж даруухнаар нэрлэж байгаа. Яваандаа клубын системд шилжиж англи хэл-волейболын хавсарсан сургалт, шүүгч бэлтгэх, тайлбарлагч гээд цогцоор бэлтгэх зорилго тээж яваа гэнэ.
Б.Уранчимэг дасгалжуулагч “Волейболоор хичээллэх хүүхдүүд маш их нэмэгдэж байна. Шаардлага хангасан орчинтой гоё заалтай бол хүүхдүүдтэйгээ өглөөнөөс орой хүртэл баймаар л санагддаг. Орой хичээллэдэг болохоор тараад явахад нь хүүхдүүддээ санаа зовдог. Техникийн бэлтгэл хийж дуусчихаад фитнес байвал биеийг нь давхар хөгжүүлэх юмсан гэж бодох л юм. Спорт заал өндөр үнэтэй байлаа гээд яахав зах зээлийн жам хойно” гэсээр бидний яриа эхлэв.
Волейболын спортод дурлагсад 9-30 насныхан
“Ирээдүй” сургалтын төвд 9-30 гаруй насны хүүхэд, залуучууд хичээллэдэг. Б.Уранчимэг дасгалжуулагч “Манай эмэгтэй сургалтын төвийн хамгийн бага нь есөн настай. Есөн настай нэг эрэгтэй хүүхдийг өөр дээрээ авч охидтой хичээллүүлж байна. Анхан суралцагч эсвэл балчир хүүхдийг өөрөө гардаж аваад дунд түвшнөөс нь Э.Сайханбаатарт илгээдэг. Би хүүхдэд их хайртай. Гэхдээ өөрийнхөө хүүхдэд бол их хатуу. Э.Сайханбаатарт тавьж байсан шигээ хатуу шаардлага тавьж чаддаггүй юм даа энэ хэддээ” гэв.
Хүүгийнхээ талаар “Солонгост олон жил тоглож мэргэшсэн болохоор волейболын спортыг хэрхэн хүнд заах талаараа надаар хэлүүлэлтгүй мэддэг болчихож. Тийм юм ор, ингэ тэг гэж заах шаардлагагүй. Хамгийн гол нь хүүхдүүдэд юм зааснаараа хүү минь өөртөө маш их туршлага хуримтлуулж байна.
Гадуур явж байгаад 170 см орчмоос дээш өндөртэй хүүхэд хараад дугуйландаа орох хүсэлт тавина. Эмэгтэй сургалтын төвд 170-аас дээш өндөр хэдэн гоё охидтой болсондоо их сэтгэл хангалуун байна. Нуруулаг хүүхдүүд сургахад ажиллагаа ихтэй ч цаашдаа тоглох он жил удаан байдаг онцлогтой” хэмээн сонирхуулан ярьсан юм.
Үүний хажуугаар шавь нартаа талархаж явдгаа уламжилсан. Спортын мастер Н.Алтантулга гэхэд есөн настайгаасаа эхлэн Б.Уранчимэг дасгалжуулагчийн шавь болж байсан бол өдгөө сургалтын төвд нь заваараа ирж багшдаа тусалж байгаа юм байна. Төв аймгийн анхны шавийнхаа урилгаар АНУ-ын Вашингтон, Нью-Йорк хотод аяллаад ирсэн талаар сонирхуулан тэрээр ярив.
Дараагийн Сайханбаатарууд...
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын шигшээ багийн гол цөм болсон тоглогчид бүгд таны шавь байлаа. Гэтэл одоо хүүтэйгээ хамтраад дараагийн шигшээ багаа бэлдэж байна уу даа гэсэн асуултыг тавихад “Тийм. Монгол Улсын шигшээ баг дараагийнх нь үе бэлэн. Дараа, дараагийн Сайханбаатарууд зөндөө гарч ирсэн байх. “Ирээдүй” багаараа /15-16 насныхан/ Говьсүмбэр аймагт тэмцээнд оролцоод ирсэн, сэтгэл өндөр байгаа. Хүүхдүүд минь бүгд сайн тоглохыг хараад сэтгэл минь их догдолсон” гэв.
Б.Уранчимэг дасгалжуулагч хэлэхдээ зөвхөн Э.Сайханбаатар, А.Мөнхбаяр, М.Мягмарсүрэн шиг сайн тоглогч бэлдэх нь гол биш. Хүүхэд болгон спортоор дамжаад зохион байгуулагч, манлайлагч нь байгаасай гэж хүсдэг. Энэ ч үүднээс итгэл хүлээлгэж, хүүхдүүдээ багийн ахлагчаар тавьж урам өгдөг аж.
Хамгийн гол нь багаар ажиллах чадварыг волейболын спортоор дамжуулан сургадаг. Хүүхдүүд минь загнуулж, зэмлүүлж, магтуулж, үг дааж, зовлон бэрхшээлийг давж, сэтгэл хөөрлөө барьж сурдаг. Сургууль, ажлын талбарт гээд байгаа газар болгоноо бусадтай зохицож ажиллаж чадах хэмжээний ирээдүйн залуучуудыг дэмжих нь бидний гол зорилго.
Зөвхөн волейбол тоглохоос гадна нэг ч гэсэн хүүхэд зөв замаар явж зорилготой, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй, шийдвэртэй үнэнч, ажил амьдрал, хичээл номдоо дайчин шургуу байгаасай гэж дандаа зааж зөвлөдөг.
Бэлтгэлээс шантраад явж буй хүүхдүүдээ явахад нь сонирхол хамгийн чухал шүү гэж захидаг.
Хамт хичээллэж эхэлсэн үеийнх нь хүүхдүүд өндөр түвшний тоглогч болсон байгааг хараад тэд харамсдаг. Ийм л болохоор хэрвээ зорьсон бол заавал гүйцээгээрэй. Хийж буй зүйлдээ бүү харамсал авчир гэж захидаг даа гэсээр бидний яриа өндөрлөв.
Түүний товчхон хариулсан “Ирээдүй” нэрнийх нь гол утга учир үүнд л оршиж.