gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэтгүүл зүйд шүүмж судлал дутмаг байна

Засгийн газрын мэдээ
2015-12-16
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
2015-12-16
Сэтгүүл зүйд шүүмж судлал дутмаг байна

Ц.Балдоржийн Монголын сэтгүүл зүйд үлдээсэн өв их

“Сэтгүүлч хүн аливаа зүйлийг бичихийн өмнө сэтгэлийн хир буртгаа арилгаж, би гагцхүү үнэнийг бичнэ гэсэн тангараг өөртөө өргөсний дараа л үзэг авах эрхтэй” хэмээн нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан бичсэн байдаг. Түүнийг өнөөдөр хүндэтгэн дурсахын зэрэгцээ сэтгүүл зүйн салбарт үлдээсэн үйл хэргийг нь мөнхлөх, улам чамбайруулах ажил үргэлжилж байна. Үүний нэг нь “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал. Анх удаа болж буй тус хуралд үндсэн болон хавсралт таван илтгэлийг судлаач, шүүмжлэгч нар нээлттэй хэлэлцүүлж, тухайн бүтээлд өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ өглөө.

Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлагыг хэлэлцлээ

“Балдорж” шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд орчин үеийн сэтгүүл зүйн өнгө төрх, сэтгүүлчдийн уран чадвар, бүтээлийн чанар, чансааг тодорхойлох болсон. Тиймээс шагналт бүтээлийн жишээн дээр үндэслэсэн дээрх эрдэм шинжилгээний бага хурлыг СУИС-ийн Сэтгүүл зүйн профессорын багийнхан “Балдорж” сантай хамтран Улаанбаатар зочид буудлын “Хөх асар”-т даваа гарагт зохион байгуулсан юм.

Энэхүү бага хуралд оролцсон СУИС-ийн захирал, доктор профессор Э.Сонинтогостой цөөн хором ярилцлаа.

-Сэтгүүл зүйн салбарын чиг хандлага, уран бүтээлийн чанар чансааг “Балдорж” шагналт бүтээлүүд тодорхойлох болсон. Ийм цаг үед эрдэм шинжилгээний бага хурал болж байна.
-Эрхлэгчээ санан дурсаад зогсохгүй үйл хэргийг нь алдаршуулах үүднээс “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн төлөв, хандлага” сэдэвт бага хурлыг “Балдорж” сантай хамтран зохион байгууллаа. Нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийн Монголын сэтгүүл зүйд үлдээсэн өв их. Түүний сэтгүүл зүйн салбарт бий болгосон дэг сургууль, үзэл санаа, үнэт зүйлсийг цаашид хэрхэн авч явах, яаж уламжлуулахыг нэг талаар таниулах, мэргэжлийн сэтгүүл зүйг Монголд бий болгоход өнөөдөр юу хийж байгаа, цаашид юуг хийвэл зохих вэ гэдгийг гаргах үүднээс энэхүү арга хэмжээг хийлээ.

-Мэргэжлийн сэтгүүл зүйн өнөөгийн төлөв, хандлагыг та хэрхэн харж байгаа вэ?
-“Балдорж” шагналыг 2009 оноос олгож эхэлсэн. Та бүхэн мэдэж байгаа байх, энэ шагнал бол уралдаан биш юм. Аль нэг сэдвийг зарлан, түүнд зориулан бичдэггүй гэдгээрээ онцлог. Харин бүтэн нэг жилийн хугацаанд Монголын сэтгүүл зүйн салбарт сэтгүүлчдийн бичсэн бүтээлээс хамгийн шилдгийг нь тодруулж ирсэн. Тэр утгаараа “Балдорж” шагналд нэр дэвшсэн болон шагнал авсан бүтээлээс Монголын сэтгүүл зүйн өнөөгийн чиг хандлагыг харж болно. Монголын сэтгүүл зүйг хараат бус, мэргэжлийн байлгахын төлөө Бал эрхлэгч тэмцсэн.

-Шилдэг бүтээлийн уралдаанд өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн бүтээл шалгарсан бэ?
-Давхардсан тоогоор өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 1000 гаруй бүтээл нэр дэвшсэн байдаг. Үүнээс 80 гаруй нь шилдэг аравт шалгарсан. Эхний жил нь зөвхөн тэргүүн шагнал гэж олгодог байсан бол хоёр дахь жилээс нь дэд шагнал гэж бий болгосон. Энэ шагнал бол сэтгүүлчдийн чансааг сорьсон, мэргэжлийн өндөр шалгууртай. Тэр утгаараа “Балдорж” шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн жишээн дээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү шагналд нэр дэвших нь тухайн сэтгүүлчийн үнэлэмжийг давхар илэрхийлж байдаг. Нэр дэвшээд шагнал авна гэдэг сэтгүүлчийг тодотгоод зогсохгүй салбарынхаа хаана нь яваагаа мэдэж авах, харьцуулалт хийхэд нь тусалж, урам өгөх томоохон хөшүүрэг болж байна.

-Шилдэг бүтээлийн жишээн дээр үндэслэж сэтгүүл зүйн салбарт үнэлэлт, дүгнэлт өгч байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Манай бүхий л салбарт сүүлийн жилүүдэд шүүмж судлал ихээхэн орхигдсон тал бий. Тэр дундаа сэтгүүл зүйн салбарт тухайн бүтээлийг үнэлж цэгнэсэн шүүмж судлал хөгжих шаардлагатай байна. Шүүмж судлал хөгжих хэрээр Монголын сэтгүүл зүй цаашид улам өсөж, дэвжих учиртай. Түүнчлэн сэтгүүлч нар ямар хэмжээний бүтээл туурвиж байгаагаа бодитой дүгнэж, цэгнэх болно. Шинжлэх ухааны үндэстэй, хатуу бөгөөд бодитой үнэлгээ сэтгүүл зүйн хөгжилд тус болох учиртай.

-Шүүмж судлалыг хөгжүүлэхийн тулд хэрхэн анхаарах ёстой вэ?
-Шүүмж судлалын чиглэлд манай залуу үеийнхэн нэлээн хойрго хандах болсон. Энэ унтаа байдлыг арилгаж, идэвхжүүлэх, шинэ залуу үеэр хүч нэмэх хэрэгтэй байна. Утга зохиолын шүүмжлэл тодорхой түвшинд урагшилж байгаа. Театр шүүмжлэл удаашрах хандлагатай болсон. Үүнтэй харьцуулахад сэтгүүл зүйн шүүмж судлал хангалтгүй хэвээр байна. Нэг талаар манай сэтгүүлчид бусдыг сайн шүүмжилдэг боловч өөрсдөө шүүмжлүүлэхэд эмзэг ханддагтай холбоотой.

-Эрдэм шинжилгээний бага хуралд сэтгүүл зүйн салбарынхнаас гадна их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар идэвхтэй оролцож байна.
-Хэвлэл мэдээллийн ажилтан бэлтгэж ирсэн МУИС, МУБИС, Хүмүүнлэгийн их сургуулийн багш, судлаач нар болон сэтгүүл зүйн салбарынхан хуралд идэвхтэй оролцлоо. Мэргэжлийн сэтгүүл зүйд тулгарч байгаа нийтлэл давуу болон сул талыг гаргаж ирэх, илүү мэргэжлийн түвшинд бүтээл туурвих боломж, бололцоо байна гэдгийг үүгээр харуулахыг зорьсон. Залуу сэтгүүлч нарт зориг, авьяас, чадвар, тэмүүлэл аль аль нь байна. Харин тухайн сэтгүүлчийг төлөвшүүлэх редакц өөрсдийн бодлого, одоогийн хандлагаа эргэж харах, илүү бодитой дүгнэлт өгөх цаг болжээ.

Б.Баяртогтох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан