МИХАЧИ компанийн таван жил
-Монголд зөгийчин болсноос хойш өдийг хүртэл-
МОНГОЛТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ
Анх би 1997 онд Монголд хөл тавьснаас хойш 20 жил энд амьдарч байна. Монголд яаж яваад амьдрах болсноо товч тайлбарлая. 1996 онд Васэдагийн Их Сургуулийн утга зохиолын тэнхимд элсэн орж, 1997 онд Дорно дахины түүхийн хичээл судлах болов. Тэр үеийн Васэдагийн Их Сургуулийн дорно дахины түүхийн хичээл цаг хугацаа, орон зайн хувьд ихийг хамарсан өргөн агуулгатай байв.
Тэр дундаас Монголын түүхийг сонгосон нь, би хятад хэл мэдэхгүй, Солонгост сонирхолгүй, зүүн өмнөд Ази гэхээр халуун санагдаад гэхчлэн хасч явсаар, одоо бодоход залуу насаа дэмий үрж гэж бодогдохоор. Монголын түүхийг сонгосондоо харамсаад байгаа хэрэг биш. Бүр дурлаж, зүтгэж Монголын түүхийг сонгон сурдаг байж гэж өөртөө дүгнэлт хийж буй хэрэг.
Удирдагч багш маань тэр үеийн тэнхимийн эрхлэгч Ёшида Жюничи багш, Монголын түүхийг сонгон суралцаж буй бүх сурагчдаа Монголд суралцуулна гэсэн бодлоготой байв. Тэгээд 1997 онд Монголтой танилцахаар анх 1999 онд 4 дүгээр курсийн оюутан би Монголд ирэв. Монголд сурч байх үеийн үйл явдлуудыг “Япон ба Монгол” сэтгүүлд хаяа хэвлүүлж байсан тул энд товчилъё. Монголд суралцах хугацаа нэг жил байсан. Монгол хэл сураад амьдрахад ямар нэг бэрхшээлгүй болсон ч, судалгаа, дипломын ажлын тал дээр Ёшида багшийгаа сэтгэлээр унагахаар юм хийсэн ч юутай ч сургуулиа төгсөөд, Японд ажилд оролгүй Монгол руу буцсан.
Зөвхөн зөгийгөөр орлого ашиг олж, "зөгийгөөр мөнгө хийж болдог" гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрүүлэх явдал.
Монголд ирэхдээ яаж амьдрах талаар бодсон төлөвлөгөө юу ч байгаагүй. Оюутан байхад “Найз маань гадаадад амьдрангаа телевизийн нэвтрүүлгийн зохицуулагч хийдэг” гэж ангийнхаа хүүхдийн ярианаас сонсож байв. Тэгээд "тэрэнтэй адилхан ажил хийдэг хүн болно" гээд Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү холбоо бариад ажил авч чадсан. 2002 оноос өнөөг хүртэл хэвлэлийн ажил миний амьдралаа авч явах гол ажил байлаа. Ялангуяа, сүүлийн 7-8 жил бол Монголын залуу хүмүүсээр энэ ажлыг хийлгээд, өөрөө санаа гаргах, удирдан зохион байгуулах ажлыг хийх боломжтой болоод, нэгэн зэрэг хэд хэдэн компанийн ажлыг авдаг болоод орлого ч нэмэгдэж, үр дүнтэй зохицуулаад байдаг болсон.
Миний ачаалал багасахын хэрээр өөр юманд анхаарах, сонирхох завтай болсон. Яг тэр үе буюу 2014 оны зун ‘’BEE MUSEUM” гэдэг нэвтрүүлгийн ажлын захиалга ирэв. Товчхондоо дэлхийн янз бүрийн газар орны зөгийчид болон зөгийн судалгааг танилцуулдаг богинохон нэвтрүүлэг л дээ. Монголд 4-5 дугаар хийе гэж байна. Монголд зөгийн аж ахуй гэх тусдаа салбар байдаг эсэхийг ч мэдэхгүй байсан би юутай ч хойд бүс Сэлэнгэ аймаг, баруун хойд талын Хөвсгөл аймагт зөгий үржүүлдэг хүмүүс байна гэж сонсоод холбоо бариад зураг авалтын бэлтгэл ажилдаа орлоо.
Зураг авалт-10 аад хоног үргэлжилсэн. Энэ нэвтрүүлгийн найруулагч Сасаки гэж хүн мэдээж зөгийчин биш телевизийн ажилтан хэдий ч дэлхийгээр нэг хэрэн явж зөгий үзэж харж ирсэн хүн болохоор зөгийн аж ахуйг үнэхээр сайн мэддэг хүн аж. "Зөгий сайн байна гэдэг нь нэг бүл, нэг хайрцагт байх зөгий олон байхыг хэлж байгаа юм" гэх зэргээс авахуулаад хамгийн суурь юмнуудыг надад зааж өгнө. Бас "Монголын зөгийн аж ахуй хөгжих шатандаа яваа юм байна. Болоогүй байна. Их гоё балт цэцгүүдтэй хэрнээ хайран байна шүү" гэх зэргээр ярьж байсныг нь санаж байна.
Би бол анх удаа л зөгийг ажиглан харж, зөгийн аж ахуй дээр очиж байгаа амьтан энд ч зөгийн амьдралын хэмнэлийн талаар сонсоод л ангайтал гайхаад л, тэнд ч цэцгэн дээр сууж буй зөгий харж хөөрөөд л, үнэхээр зөгийд татагдсан. Зөгий бол цэцгийн тоос идэж, шүүсийг нь ууж амьдардаг. Цэвэр ариун, гоо сайхны билэгдэл мэт үзэсгэлэнт цэцгийн балыг хүртдэг нь сахиусан тэнгэр гэж байдаг бол чухам л зөгий л тийм байж болох юм гэж хүртэл бодогдохоор.
Зураг авалт ч дажгүй тэгээд дуусч, Японоос ирсэн баг буцахад би зөгийн аж ахуйг эхэлнэ гэсэн бодолтой үлдсэн байлаа.
Зөгий бол бүлээрээ амь нэг гэж хэлж болно. Нэг нэг зөгий нэг амьд бодгаль мөн боловч, бүл оршин тогтнох, нэг зөгий амьд байх хоёр өөр утгатай бөгөөд бүлгүй зөгий амьдрах боломжгүй юм. Мөн өсөж үржих нөхцөл нь үүрэн дотор Цельсийн 35 хэм байх явдал. 35 хэмийг хадгалахын тулд зөгий тодорхой тоонд бас хүрсэн байх хэрэгтэй. Зөгий нэг наслахдаа олон “ажил “ сольдог. Гэхдээ өөрийн сайн чаддагийг эсвэл дуртайгаа хийгээд байдаггүй, харин ажил нь “нас”-наас буюу төрснөөс хойших хоногийн тооноос хамаарна. Хуучин ажилдаа шилжин ажиллах чадвартай байдаг. Бүлээ хамгаалж үлдэхэд хэрэгтэй чадвар дөнгөж төрсний дараа гэх үү, авгалдайгаас зөгий болсны дараахан суудаг, аюул болоход тэр ажилдаа эргэн ирж чадна.
Авгалдайг өсгөж бүлийн зөгийгөө өсгөх нь хамгийн чухал ажил нь. Бал хураах нь “хөгшчүүлийн” ажил бөгөөд бусад нь зав гараад хийх юмгүй үедээ л бал хураахаар явах хэмжээний. Зөгийн бүл нэг жилд гурван жил идэх балаа хураах боломжтой тул завгүй бол “агуулахад” хураасан балаа идэхэд болно. Хураасан балыг нь авах нь зөгийчний ажил гэсэн үг. Иймэрхүү зүйлийг заалгангаа зураг авалтын ажлаа хийсээр зөгийн ажилд татагдах боллоо.
Монголын зөгийчдийг харахад аж үйлдвэрийн салбар болох яагаа ч үгүй юм гэдэг нь ерөнхийдөө ойлгогдож байлаа. Эхэндээ би зөгийчин гэж ажил байна, зөгийн аж ахуй хэмээх нэг салбар байна гэж бодож байв. Зөгийчин хэмээх үйлдвэрлэгч байгаад, түүнээс худалдан авч цааш хүргэдэг дундын зуучлагч, өөрийн брэндтэй компанид борлуулна. Компани савлаад, хэрэглэгчид зардаг гэж ойлгож байсан. Нэвтрүүлгийн зураг авалтын явцад зөгийчид балаа хураахаас, зарах хүртэлх дамжлагыг бүгдийг өөрсдөө хийдгийг мэдэж авлаа. Хамгийн ихдээ л 50 орчим бүл зөгийтэй, борлуулах хүртэлх ажлыг ганцаараа л хийчихдэг.
Хөрөнгө оруулах болсон найз маань япон нэр өгөөч гэсэн тул "гоё зөгий" гэсэн утга агуулах МИХАЧИ гэж нэрлэн 2015 оны 5 дугаар сард компаниа байгуулж, зөгийчин болох зам эхэлсэн.
Зөгий нь давхар ажил маягаар, өөр мал ахуйгаа голлох, эсвэл, дэлгүүр хоршоо ажиллуулахын хажуугаар хийдэг, дан зөгийгөөр амьдарлаа аваад явахуйц ашиг орлоготой айл цөөхөн шиг санагдаж байв. Зөгийн аж ахуйгаараа дагнаагүй гэхээр энэ талаар ойлголтгүй надад ч ашигт үйл муутай санагдаж байвч, олон жил хэдэн арван бүл зөгийтэй, хажуугаар нь өөр аж ахуй эрхэлдэг хүмүүсийн хувьд аль нэгэнд нь төвлөрнө гэдэг эрсдэлтэй санагдаж болгоомжилдог биз, яг цэвэр дан зөгийчин гэж айлтай таараагүй.

2014 оны зун зөгийчин болохоор шийдсэн ч, 2015 оны хаврыг хүлээх тул тэр хооронд судалгаа хийж, бизнес төлөвлөгөө хийх зэргээр "алаагүй баавгайн арьс хувааж" суув. Өмнөд Америкт нэг бүлээс 100 килограммаас илүү, Японд 60 орчим килограмм бал авдаг, гол нь балт ургамал цэцгээ олох нь чухал тухай, бас зөгий бүтэн бүлээрээ зугтаад явж болдог талаар уншиж, тооцоо хийж, санаа зовниж, судалж байснаа санаж байна. Танилцсан зөгийчдөөс Улаанбаатарт хамгийн ойр байдаг айлд цалин өгч эхний жил зөгийгөө харуулахаар тохиров. Бүтцийн хувьд компани байгуулж, монгол хүн болох манай нөхөр болон хоёр найзаараа хөрөнгө оруулуулж, би захирал нь болов.
Би хөрөнгө оруулагч болоогүй, учир нь гадаадын хөрөнгө оруулалттай болохын тулд Монголд бичиг цаасны болоод бусад ажил нь их, бас гарах зардал нь өндөр болдог. 1 сая иен хүрэхгүй жижиг бизнес эхлүүлэхийн тулд заавал гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Компанийн зорилго нь зөгийн аж ахуйг тусдаа бие даасан салбар болгон хөгжүүлэх, загвар бий болгох, экспорт хийх явдал. Тэгээд зөвхөн зөгийгөөр орлого ашиг олж, "зөгийгөөр мөнгө хийж болдог" гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрүүлэх явдал. Би Монголд ирснээс хойш битгий хэл төрсөн цагаасаа л үйлдвэрлэлээс хаа хол амьдарч ирсэн. Телевизийн нэвтрүүлгийн зохицуулагч, бусад ажил ч, хөндлөнгөөс ажиглагч, эсвэл дамжуулагч маягийн үүрэг голлож байж. Өөрөө ямар нэгэн зүйлийг үйлдвэрлэж, бусдад зарж борлуулна гэдэг их шинэлэг, сонирхолтой санагдаж байв. Хөрөнгө оруулах болсон найз маань япон нэр өгөөч гэсэн тул "гоё зөгий" гэсэн утга агуулах МИХАЧИ гэж нэрлэн 2015 оны 5 дугаар сард компаниа байгуулж, зөгийчин болох зам эхэлсэн.
Үргэлжлэл бий...
ERINA REPORT(PLUS)сэтгүүлийн 155 дахь дугаарт япон хэл дээр гарсаныг зөвшөөрөл авч орчуулан нийлэв.
ERINA нь Зүүн Хойт Азийн эдийн засгийн талаар судалгаа , мэдээлэл боловсруулж түгээдэг , бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмждэг байгууллага юм.