Clubhouse-г бүтээгчид тус аппликейшн дээрх яриаг зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулж байсан сайтыг хаалгажээ. Энэ нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд илүү анхаарах шаардлагатайг харуулсан ба Clubhouse-аас цаашид урьдчилан сэргийлнэ гэж мэдэгдэв.
Одоогоор зөвхөн iPhone гар утас дээр ашиглаж болох тус аудио-чат аппликейшны хэрэглэгчид өрөө нээн хэлэлцүүлэг өрнүүлдэг ба нэг өрөөнд хэдэн мянган сонсогч байж болдог.
Түүнчлэн шинэ хэрэглэгчид зөвхөн уригдах шаардлагатай учраас хүссэн нэг нь ашиглаж болдоггүй нөхцөл нь тус аппликейшны аюулгүй байдлын дүрмийг зөрчхөд хүргэсэн байж болзошгүй аж.
Аппликейшн дээрх яриаг зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулдаг OpenClubhouse хэмээх сайтыг ажиллуулж байсан хэрэглэгчийг өнгөрсөн мягмар гарагт олж сайтыг хаан, хэрэглэгчийг нэвтрэх эрхгүй болгожээ.
Clubhouse-н ихэнх технологи нь аудио үйлчилгээ үзүүлдэг Хятадын Agora компанийн платформ дээр суурилсан бөгөөд энэ нь "Хятадын засгийн газар хэрэглэгчдийн мэдээллийг авдаг байж болзошгүй" гэх хардлагыг төрүүлж байна.

Ийм шалтгааны улмаас АНУ болон Энэтхэг улсууд Хятадын WeChat, TikTok тэргүүтэй аппликейшн, программуудад хориг тавиад байгаа юм.
Facebook-н аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байсан, одоогоор Стэнфордын их сургуулийн технологийн найдвартай байдалтай холбоотой судалгаан дээр ажиллаж буй Алекс Стамос "Хэрэв мэдрэмтгий, эмзэг сэдвээр ярилцах гэж байгаа бол би Clubhouse-г санал болгож чадахгүй" гэжээ.
Түүнчлэн Clubhouse-н хэрэглэгч бусад найз нөхдөө урихын тулд найзуудынхаа хаягийн мэдээллийг аппликейшнд оруулах шаардлагатай байдаг нь шүүмжлэл дагуулаад байна.
Жишээ нь Сан Францискогийн мөрдөх товчоо Clubhouse-д 87 найзтай. Энэ нь тус байгууллагын хаяг 87 найзад нь харагддаг гэсэн үг бөгөөд зарим хэрэглэгчдийн мэдээлснээр санал болгох найзуудын жагсаалт дунд нь хар тамхины наймаачин байсан аж.
Эх сурвалж: TheGuardian