2020 оны Олон улсын гэрэл зургийн уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 13 мянга гаруй уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ ирүүлжээ. Нийт 13 төрөлд шилдгүүдийг шигшин шалгаруулна гэдэг шүүгчдийн хувьд багагүй хүнд сорилт байв.
Тэд гэрэл зурагчдын бүтээлч сэтгэлгээ, мэдрэмжтэй байдал зэргийг нь харгалзан дүнгээ гаргажээ. Олон улсын гэрэл зургийн уралдааныг санаачлагч Хоссейн Фармани хэлэхдээ "Дэлхий нийтэд урьд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй цар тахлыг үл хамааран маш олон гэрэл зургууд ирсэнд баяртай байна. Эдгээр нь миний сүүлийн хэдэн жил харж байгаагүй маш гайхалтай зургууд хэмээн би тодорхойлно" хэмээжээ.
Ингээд Олон улсын Гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг, зурагчдын өөрсдийнх нь тайлбарын хамт хүргэж байна. Сонирхуулахад, шилдэг бүтээлүүдэд Монголын тухай өгүүлэх хоёр гэрэл зураг багтжээ.
Галт шувуу /Гоо сайхан төрлийн тэргүүн байр/
Хүн хамгийн өндөр чадамжтай нэгэн болж төлөвшихөд ихэнх тохиолдолд багагүй өвдөлт, бэрхшээлийг туулах хэрэгтэй болдог. Яг л үнсэн дундаас дахин мэндэлдэг галт шувуу шиг.
Далай дээр дүүлэх нохой /Тэжээвэр амьтан төрлийн тэргүүн байр/
Би нохойн мундаг чадваруудыг гэрэл зурагт буулгах дуртай. Нар жаргаж буй агшинд эзэнтэйгээ сургуулилт хийж байгаа нохойг хараад зургийг нь авахыг хүссэн юм. Ус энд тэндгүй цацарч зураг авахад төвөгтэй байсан ч бид зураг авалтаа амжилттай хийж чадсан.
Бурханы илрэл /Шөнийн гэрэл зураг төрлийн тэргүүн байр/
Норвегийн тосгонд шөнө дундын үүлгүй тэнгэрт ид шидийн мэт гайхалтай үзэгдэл бий болдог. Энэхүү нам гүмхэн жижигхэн тосгонд гайхамшигтай үзэгдлийг хараад сэтгэл минь ихэд хөдөлсөн. Өмнө нь хийсэн бүхий л шаргуу хөдөлмөр минь ард хоцрох шиг санагдаж билээ.
Сайн найзууд /Тэжээвэр амьтан төрөлд тэргүүн байр/
Гүйж харайх гэх мэт энгийн жижиг зүйлсээр ч аз жаргалыг бий болгож болдог гэдгийг би хоёр нохойноосоо олж хардаг. Хоёуланг нь зэрэг гүйлгэн гуалин модон дээгүүр харайлган зураг авах гэсэн ч нэг нь хурдан гүйж, нөгөө нь ард нь хоцроод байв. Гэхдээ эцсийн мөчид зэрэг харайж чадсан юм. Хоорондоо өрсөлдөж буй мэт боловч тэд маш сайн найзууд.
Хуванцарын нөлөө /Хүрээлэн буй орчин төрлийн тэргүүн байр/
Гана улсын нийслэл Аккра хотод Корле Лагуна дахин боловсруулж болох хуванцаруудыг бохирдолтой уснаас түүж байгаа нь. Тэд бол дэлхийн хэмжээнд хуванцарыг дахин боловсруулах албан бус үйлдвэрлэлийн төлөөллүүд юм. Тэд хог хаягдал, цэвэрлэгээний зардлыг бууруулах, хоёрдогч түүхий эдийг үйлдвэрүүдэд нийлүүлэхэд туслах замаар эдийн засаг, байгаль орчинд үнэтэй хувь нэмэр оруулдаг гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй.
Ид шидийн мэт... (Панорама төрөлд тэргүүн байр)
Исландын Вантажокуллын мөсөн голын доор орших энэхүү мөсөн агуй руу ороход үлгэрт гардаг шиг гайхалтай байв. Өдрийн нар жаргах үеэр нар мөсөн ханыг гэрэлтүүлнэ. Энэ зургийг авснаас хойш агуй одоо бүрэн хайлж дуусчээ. Энэ дүр зургийг харахад би үнэхээр адислагдсан мэт гайхалтай санагдаж билээ.
Нар хиртэлт ба Маасай дайчин (Одон орон төрөлд тэргүүн байр)
Энэхүү гэрэл зургийг би найз Жеффри Лоугийнхоо гэгээн дурсгалд зориулж байна. Тэр бол миний биечлэн уулзаж үзээгүй найз минь байсан. Тэрээр 2013 оны арваннэгдүгээр сарын 3-нд Кени улсад болсон нар хиртэлтэд миний хөтлөгч, жолооч, фото модель болохоор төлөвлөж байсан юм. Харамсалтай нь намайг очихоос долоо хоногийн өмнө тэр бусдын гарт амиа алдсан. Түүний найз Питер Накуа нар хиртэлтийн үеэр түүний амийг нэхэн 11 секундын турш толгод дээр зогсож буй дүр төрхийг та бүхэн харж байна. Хүний амьдрал эмзэг бөгөөд түүнийг одон орны хэмжүүрээр ийнхүү илэрхийлж болох мэт...
Хар уул (Байгаль ба улирал төрөлд тэргүүн байр)
2019 оны нэгдүгээр сард Канберра хотод урьд өмнө хэзээ ч байгаагүй аянга цахилгаантай шуурга болсон юм. Энэ нь уулсын дээгүүр баруунаас зүүн тийш хотыг дайран өнгөрч, Бриндабелла уулс руу чиглэв.
Тусгал (Ухаалаг утсаар авсан гэрэл зураг төрөлд тэргүүн байр)
Эхнэр бид хоёр Тайландад аялж явахдаа би эхнэрээ усан сан руу үсрэхийг ятгахад тэр "За, би үүнийг хийх болно. Гэхдээ ганцхан л удаа шүү" хэмээн зөвшөөрсөн юм. Яг тухайн үед надад мэргэжлийн камер байгаагүй ч би ухаалаг утасныхаа тусламжтайгаар эхнэрийнхээ энэхүү гайхалтай зургийг авч чадсан.
Итгэл найдварын аялгуу (Хэвлэл мэдээллийн төрөлд тэргүүн байр)
НҮБ явж, цагдаагийн газрууд нуран унав. Дээрэмчид дайн зарлаж, ард түмэн амиа алддаг газар болжээ. Энд буун дуу чихэнд хэрцгий аялгуу болсон байв. Сүүлийн гурван жилд, "Энд итгэл найдварын тухай ярьж болох уу?" гэсэн бяцхан хүүхдүүдийн дуу хоолой улам чангаар сонстох шиг. Ийнхүү бодож байхтай зэрэгцэн намуухан хэр нь уянгалаг зөөлөн аялгууг би хаа нэгтэйгээс сонссон юм. Энэ бол үл нэвтрэх харанхуйд цуурайтсан аялгуу буюу маргааш илүү сайхан болно хэмээн дахин нэг өдрийг дуудах хүүхдүүдийн хөгжмийн аяз. Миний хувьд энэ бол үнэхээр итгэл найдварын аялгуу байсан юм.
Шавжны хөрөг (Макро гэрэл зургийн төрөлд тэргүүн байр)
Макро гэрэл зураг нь хорхой, аалз, соно, ялааны гээд олон төрлийн шавжны гайхалтай хөргийг үзэх боломжийг олгодог.
Одило Лавини ба түүний гар хийцийн хөл бөмбөг (Хүүхэд төрөлд тэргүүн байр)
Угандагийн хөдөө тосгоны хүүхдүүд хөл нь нүцгэн, зарим нь резинэн шаахай өмссөн харагдана. Тэд гар хийцийн хөл бөмбөгийг ур чадвараа уралдуулан өшиглөж, хөөн тоглох дуртай бөгөөд энэ нь тэдэнд баяр баясгалан авчирдаг. Хүүхдүүд бөмбөгөө өөдөс, оймс, дугуйны хаймар эсвэл холтос, гялгар уут, гадил жимсний навч гээд төрөл бүрийн зүйлийг ашиглан хийдэг. Бусдын хувьд эдгээр нь хаяж болох хог ч гэлээ энэ нь тэдний тоглоомын нэг хэсэг болж хувирдаг юм.
Үүрнээсээ нисэх цаг боллоо (Хурим төрөлд тэргүүн байр)
Дорно дахины ард түмний хувьд эцэг хүн бол маш хүндэтгэлтэй нэгэн юм. Үүнийг охиныхоо хуримын өдөр түүнийг хэрхэн хайрлаж, догдолж, сэтгэл нь хөдөлж байгаа аавын төрхөөс харж болно.
Гар (Төрөлт ба нярай хүүхдийн ангилалд тэргүүн байр)
Аавын гар хүүхдээ өндөрт өргөж дэмждэг, ээжийн гар үрээ замчилж, хөтлөн чиглүүлдэг бол ах, эгчийн гар түүнтэй анх удаа мэндчилдэг.
Идшээ идэж буй хөх могой (Байгаль төрөлд тэргүүн байр)
Мэлхийгээр хооллож буй хөх могой. Хөх инсулярис (энэхүү могойн төрлийн нэр) бол Индонезийн уугуул ховордсон хорт могойн дэд зүйл юм.
Бүргэдчид (Аялал жуулчлал төрөлд тэргүүн байр)
Олон зууны турш тэд бүргэдээр өвлийн хүнд хэцүү үед олзоо агнуулсаар ирсэн нь хүн ба зэрлэг амьтдын хоорондын харилцааны ер бусын жишээ юм. Баруун Монголын Алтайн нуруунд орших Баян-Өлгийд 250 бүргэдчин байдаг гэсэн тоо бий. Тэд бүргэдээр морьтой ан хийх эртний заншлаа хадгалсаар ирсэн бөгөөд ихэвчлэн улаан үнэг, хярс зэргийг агнадаг.
Металл ой (Мэргэжлийн архитектур/хот байгууламжийн төрөлд тэргүүн байр)
Эдгэрч буй газар нутаг ба шилжилтийн явцад сүйдсэн дэлхий (Байгаль ба дрон төрөлд тэргүүн байр)
Урьд нь олон тооны ан амьтан, ургамлын өлгий нутаг байсан Сан-Францискогийн Бэй Аэрийн давсны цөөрмүүд өдгөө дээрээс нь харахад өнгө, хэв маягийн хосолмол ландшафт болжээ. Өтгөрүүлсэн нефтийн үйлдвэрлэл энд цэцэглэснээр энэхүү газар нутгийн ээдрээтэй түүх эхэлсэн юм.
Цаатан хүмүүс: Тэд хохирогчид уу эсвэл буруутнууд уу (Хэвлэл мэдээлэл ба хүрээлэн буй орчин төрөлд тэргүүн байр)
Одоогийн байдлаар цаатан аж ахуй эрхэлдэг дөч орчим өрх, гэр бүл бий. Цаг уурын өөрчлөлтөөс үүдэн мөн Тайгын нутаг дэвсгэрт Монгол Улсын байгаль хамгаалах тухай болон экологийн нөлөөнөөс хамгаалах тухай тогтоомж хангалтгүй байдал нь тэдний уламжлалт амьдралын хэв маягт заналхийлж байна. Дэлхийн хэмжээнд байгалийн нөөцийг ашиглах, тэдгээрийн тогтвортой байдлын хоорондын зөрчил эрс мэдрэгдэж байгаачлан цаатан хүмүүс амь сөрсөн энэхүү алслагдсан газарт аж төрөхөөс эмээж байна.
Мальдив ба шүхэрчин (Экстрим спортын төрөлд тэргүүн байр)
Мальдивийн газар нутаг үнэхээр гайхалтай бөгөөд бид анх удаа тус улсын хамгийн үзэсгэлэнтэй арлууд дээр шүхрээр үсрэх завшаан олдсон юм. Мальдив нь хөх, ногоон өнгийн далайн усаараа алдартай бөгөөд энэ нь гайхалтай гэрэл зураг авахад нөлөөлдөг. Үүнийг мэдээж шүхрээр бууж байхдаа авбал илүү төгс харагдана.
Эх сурвалж: www.photoawards.com