Дархан-Уул аймагт коронавирусийн нэг тохиолдол батлагдаж, дахин гурван сэжигтэй тохиолдол илэрсэн тул тэг зогсолтыг гурав хоногоор сунгахаар болсон.
Онцгой нөхцөл үүссэнтэй холбоотой иргэдийн хүнс, түлээ, нүүрсний хангамжид анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд нэн ядуу, эмзэг бүлгийн 1000 өрхөд түлээ, нүүрсний тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаж, өчигдрөөс олгож эхэлсэн байна.
Тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор түлээ, нүүрсийг 24 цэгээр дамжуулан хүргэлт хийж ажиллах юм. Мөн хүнсний хэрэглээ болон ариутгалын бодисыг цахим хуудсаар дамжуулан захиалах боломжийг бүрдүүлжээ.
Дархан хотыг долоон бүсэд хуваан хүнс, эмийн хангамж, түлээ түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр хүргэхээр болсон гэдгийг тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.
Мөн тэрбээр Дархан-Уул аймагт гарсан халдвар төмөр замаар дамжин орж ирсэн нь тодорхой болсныг хэлээд нэг халдвартай хүн өдөрт хамгийн багадаа арван хүнтэй уулзсан гэж үзвэл тухайн арван хүн цааш арав гэх мэт халдвар тархах аюултай, халдвар тус аймагт тархсан нь тодорхой байгаа тул таслан зогсоох чиглэлд ажиллахын тулд тэг зогсолт хийж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.