Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлаар дамжин халдвар тархах аюултай. Иймд ахуйн хогноос ялгаатай зохицуулалт, хог хадгалах тусгай байр, тээвэрлэлт шаардлагатай юм.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд ХӨСҮТ, Улсын 1, 2, 3-р төв эмнэлэг, Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануурын дүүргийн эмнэлгүүд, Ховд, Орхон, Өмнөговь аймгийн БОЭТ, Булган, Дархан-уул, Увс, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг гээд нийт 21 эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулсан юм. Тодруулбал хөдөөгийн найман эмнэлгийн дэргэд хог хаягдал хадгалах түр байр байгуулсан. Мөн дээрх эмнэлгийн ажилтнуудад хог хаягдлаа хэрхэн ангилах, тээвэрлэх, хадгалах, устгах сургалтыг зохион байгуулжээ. 24 удаагийн сургалтад 760 эмч, мэргэжилтэн хамрагджээ.