gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл өргөн барилаа

Э.Оргил
Эрүүл мэнд
2021-01-08
8
Twitter logo

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр (2020.01.08) Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсад ойролцоогоор 3000 гаруй төрлийн онош тавигдаж, эмчлэгдэж байгаа боловч түүний 10 хувь нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэлзүйн заавар, стандартыг мөрдөж байна.  Засгийн газраас 2020 онд анхан шатлалын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн. Гэвч өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа нөхөрлөлийн гишүүн биш эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин урамшуулал нэмэгдэхгүй, сум тосгоны эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавх буурч, харилцан адилгүй үйлчилгээ үзүүлдэг байдал хэвээр байна. Үүний улмаас лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хэт төвлөрөл бий болсоор байгаа.

Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн удирдамж, зааврын талаарх зохицуулалтыг тодорхой болгох, өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн статусыг ойлгомжтой болгох, сум, тосгоны  эрүүл мэндийн төвүүдийн зарим тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх замаар лавлагаа шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах, амаржих газруудыг нэгдсэн эмнэлэг статустай болгож тусламж үйлчилгээг өргөжүүлэх, санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог болох зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжрах, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нөхөрлөлийн гишүүн болж санхүүжилтийн үр шимийг тэгш хүртэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн чадавх дээшилж, иргэдэд учирч буй чирэгдэл буурах юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Олон улсын жишигт Эрүүл мэндийн даатгалын байгууллагад Засгийн газар, шимтгэл төлөгч ажилтан, ажил олгогчийн төлөөлөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч гэсэн гурван талын төлөөлөл тэнцүү эрхтэйгээр оролцдог. Манай улсад Эрүүл мэндийн даатгалын засаглалыг сайжруулж, шийдвэр гаргах үйл явцыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тодорхой зохицуулаагүйгээс зарим сөрөг үр дагавар бий болж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, дүрмийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.8-д зааснаар Үндэсний зөвлөл батлахаар тус тус заасан нь давхардал үүсгэж байна.

Хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн төлөөллийг нарийн тусгаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийг оруулах, эрүүл мэндийн даатгалын багцад оруулах тусламж, үйлчилгээний шалгуур, аргачлал, журмыг гаргах, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах, эрх бүхий этгээдийг тодорхой болгох зэрэг өөрчлөлтийг хийхээр тусгасан байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн чирэгдэлгүй өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас авах, шаардлагагүй эмчилгээ үйлчилгээг бууруулах, иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнийг бодитой тогтоох, чанарын хяналтыг сайжруулах зэрэг давуу тал үүснэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан