УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа эмч, сувилаг, цагдаа нарын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, өдөр өнжүүлэхийг ажиллуулах шаардлагатай байгааг чуулганы хуралдааны үеэр хэллээ.
12 мянган сувилагчдын төлөөлөл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон зарим гишүүдтэй уулзаж, дээрх хүсэлтийг тавьсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Цар тахлын үед сувилагч, эмч нар ачаалал ихтэй ажиллаж байна. Өдөрт олон цагаар ажиллаж, ар гэрт нь хүүхдүүд нь харах хүнгүй үлдэж байна гэдгийг хэлсэн. Эмч, сувилагч, мөн цагдаа нарын хүүхдүүдэд зориулаад цэцэрлэг, сургуулийг халдваргүйжүүлж ажиллуулж эхлэх хэрэгтэй байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа үед нь есөн дүүрэгт нэг нэг цэцэрлэг нээх, өдөр өнжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй байна” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний өргөн барьсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Төстэй гурван хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд нэгтгэж хэлэлцэхдээ дээрх асуудлыг зайлшгүй тусгах ёстойг тэрбээр онцоллоо.