Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлэглэсэн Алтай, Хэрлэн нэртэй хос морийг албан ёсоор хүлээн авах арга хэмжээ 2015 оны дөрөв дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотод боллоо.
Тус арга хэмжээг нээж Элчин сайд Ц.Сүхбаатар, хос морийг хүлээн авч буй БНХАУ-ын төрийн өмчит “Хөдөө аж ахуйн хөгжлийн групп”-ын захирал Лю Шөнли нар үг хэлэв.
Арга хэмжээнд ЭСЯ-ны дипломат ажилтнуудаас гадна хятадын талаас Гадаад хэргийн яам, Хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хороо, Гаалийн Ерөнхий газар, Чанарын хорио цээрийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
“Хөдөө аж ахуйн хөгжлийн групп” нь хос морийг компанийнхаа харьяа адуу үржүүлгийн газарт өсгөх бөгөөд тус үржүүлгийн газарт гадаадын төр засгийн тэргүүн нараас Хятадын удирдлагуудад бэлэглэсэн морьдыг тусгайлан тэжээдэг юм байна.