Дэлхий дахинаа алдартай мистер Биний дүрийг бүтээсэн Роуэн Себастьян Аткинсон нэгдүгээр сарын 6-нд 60 нас хүрлээ. Бодит амьдралдаа жинхэнэ Англи маягийн жентельмен, гэр бүлийн үлгэр жишээ тэргүүн, үнэтэй машины цуглуулагч энэ эр хөгжилтэй, байнга сонин зүйл сэдэж явдаг, ямар нэгэн юм амандаа бувтнасан эрийн дүрийг кинонд бүтээсэн юм.
1990 онд “Мистер Бин” кино анх дэлгэцнээ гарсан бөгөөд тэр даруйдаа л дэлхий дахинаа алдаршсан байна. Уг шоуны шинэ анги гарах бүрийд цэнхэр дэлгэцийн өмнө 20 гаруй сая үзэгчид шимтэн цуглардаг байсан гэдэг.
Үзэгчид түүнийг мистер Бин л гэж нэрлэнэ үү гэхээс жинэхэн нэр нь Роуэн Аткинсон гэдгийг бараг мэдэхгүй. Гэхдээ тэрээр үүндээ огтхон ч гутраад байдаггүй нэгэн бөгөөд амжилтынхаа буянаар үнэтэй машины цуглуулгатай болсон нэгэн.
Эх сурвалж: “Lenta.ru”