НЭГ. АСУУДАЛ БЭРХШЭЭЛ
Монголын эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт олон хүнд асуудал, бэрхшээл тулгарч байна. Тэр бүгдийг бид сайн мэднэ. Харамсалтай нь, маш олон асуудлыг бид алхам алхмаар задалж, системтэйгээр шийдэхийн оронд он жилээр дамжуулан хуримтлуулж, аажмаар, эмч нарын хэлдгээр, бүтцийн буюу паталогийн шинжтэй угжирсан хямрал болгон хувиргаж байна. Зарим нэг жишээг нэрлэе.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, түүнийг дагасан эколог, эрүүл мэндийн суурь хямралыг энд нэрлэж болно. Энэ хямрал нь маш өргөн хаялгатай, эдийн засаг, нийгмийн нэн хор хөнөөлтэй, хэзээ, яаж шийдэгдэх нь тодорхойгүй гамшиг болчихоод байгаа билээ. Энэ гамшгийг дагаж дараагийн том асуудлууд урган гарч байна. Жишээ нь, Улаанбаатар хотын орон сууц, гэр хороолын булан бүрт тааралдах эмийн худалдааны хэдэн зуун аптекууд, ямар ч хяналтгүйгээр орших хуурамч эмийн өргөн худалдаа нь өөрөө бие даасан аюул болон хувирч байна. Монгол улс эмэгтэйчүүдийн хорт хавдар, иргэдийн элэгний өвчлөл болон аллеги, хүүхдийн амьсгалын замын архаг өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа нь ихэнхдээ экологи, хортой эм, хүнсний бохирдлын шалтгаантай гэж эрдэмтэд дүгнэдэг. Монгол хүн бүрийн сэтгэн бодох, хөдөлмөрлөх, нөхөн үржих чадварт хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх үүнээс том хөнөөлийг нэрлэхэд хэцүү.
Эдийн засагт ч мөн сөрөг бөгөөд далд олон өөрчлөлт явагдаж байна. Энд, гадаадаас хууль бусаар нүүдэллэн ирэгсдийн хурдтай өсөлт, худалдаа, нийтийн хоолны салбараар дамжин манай бэлэн мөнгөний урсгалыг аажмаар гартаа авч буй тэдний тэлэлтийг нэрлэж болно. 5-10 жилийн өмнө монголчууд Эрээн хотод очиж наймаа хийж, бараа зөөдөг байсан бол одоо энэ сүлжээ үндсэндээ хятадуудын бүрэн мэдэлд оржээ. Улаанбаатар хотын захууд буюу жижиглэн худалдааны түвшинд мөнгөний том урсгалыг тэд хянадаг болсон байна. Барилгын материалын зарим нэг захаар явахад монгол хэл мэдэхгүй, ойлгохгүй худалдагч нар тааралдана. Ийм нэвчилт нь жижиг эдийн засагт нэн хортой үр дагавартай. Бид дэлхийн зах зээлд өндөр технологиор өрсөлдөх тухай их ярьдаг ч, хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг, хамгийн энгийн, хүртээмжтэй зах зээл дээрээ өрсөлдөх чадвараа гээж байна.
Нийгмийн үйлчилгээний салбар гүнзгий уналтад ороод байна. Дундаж орлого, амжиргаатай монгол гэр бүлийн амьдралд дотоодын эмнэлэг, түүнийг дагах эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ гадны үйлчилгээнд шахагдан байр сууриа алдаж эхэллээ. Зарим ажиглалтаар, зөвхөн Сөүл хотын 4 том эмнэлэгт өдөр бүр 200 орчим монгол хүн очиж эмчлүүлэн, жилд 20-30 сая ам.доллар төлж байна. Монголын эрүүл мэндийн салбар аажмаар зөвхөн нийгмийн эмзэг хэсэгт зориулсан, өөрийн зах зээлгүй, буяны шинжтэй салбар болон суларч байна. Үүнтэй төстэй хандлагыг мөн Монголын боловсролын салбарт харж болно.
Монгол улс 150 гаруй их, дээд сургуультай. Тэдгээрийн ихэнх нь үндсэндээ дээд боловсрол олгох биш, харин далд ажилгүйдлийг халхалсан буфер байдлаар ажиллаж байна. Монголчууд үр хүүхдийнхээ боловсролд байгаа бүхнээ зориулдаг сэтгэлгээтэй. Монголын төр ч мөн адил боловсролыг дээдлэн санхүүжүүлдэг. Энэ мөнгөний урсгал, залуусын далд ажилгүйдэл дээр их сургууль гэх олон тооны мөнгө хураагч (татваргүй) бизнес амьдарч байна. Компаний захирлуудын хэлдгээр, Монголд ажлын байр их байгаа ч ажилд тэнцэх хүн олдохгүй болсон нь эдгээр сургуулиудад сурсан нэр зүүж 4-5 жилээ алдсан залуус эцэстээ ямар ч мэргэжил, боловсрол олж аваагүй байдагтай холбоотой. Өнөөдөр монголын дундаж амжиргаатай гэр бүл хүүхдээ зөвхөн гадаадад явуулж сургах сонирхолтой болжээ.
2000 оноос өмнө залуус хувийн бизнесийг сонгож, төрд ажиллах хүсэлтэй нь ховордож байсан билээ. Одоо байдал эсрэгээр эргэж, хувийн бизнесээ нээн ажиллах хүсэлтэй нь ховорджээ. Залуусын ихэнх нь төрийн албан хаагч болж, эсвэл томоохон банк, уул уурхайн компанид ажиллах сонирхолтой болсон байна. Үйлдвэрлэл, технолог, сэтгэн бодох (creative) салбарт бизнес эхлэх нь туйлын эрсдэлтэй гэж тооцогдох болсон байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Монголын жижиг бизнесийн орчин эрс муудсантай шууд холбоотой. Монгол улс зах зээлд шилжсэн ч бизнесийн дэд бүтцээ системтэй хөгжүүлж чадсангүй. Санхүү, орон байр, боловсон хүчин, ложистик, эрчим хүч, хууль эрх зүйн орчин зэрэг бизнесийн зөөлөн ба хатуу дэд бүтцийн бүх салбарт хомсдол нүүрлэж байна. Энэ хомсдлыг дагаад хэт өндөр үнэ, дарамт шахалт, авлига цэцэглэж байна. Төрийн доод болон дунд шатны түшмэл болж эдгээр хомсдлыг ашиглан амьдрах нь энэ орчинд бизнес эрхлэхээс илүү амар, илүү ашигтай гэх нийгмийн сэтгэлгээ давамгайлж байна.
ХОЁР. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БУТАРХАЙ БАЙДАЛ
Олон эдийн засагч Монголд үндэсний эдийн засгийн бие даасан тогтолцоо байхгүй гэж үздэг. Ийм эдийн засгийг перифери буюу бусдын хавсарга эдийн засаг гэдэг билээ.
Үнэхээр, Монголын эдийн засаг, бизнесийн салбарууд нь хоорондын таталцал, хамаарал гэхээсээ илүүтэйгээр тус бүр өөрийн гадаад холбоондоо түшиглэн оршин тогтнодог гэдгийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Социализмын он жилүүдэд манай эдийн засаг бүхэлдээ ЗХУ-аас хамаарч байсан ч түүхий эдээ бэлтгэх, хагас боловсруулах, бүтэн боловсруулах үйлдвэрлэл, түүний боловсон хүчний тогтолцоо цогцоор хөгжиж байсан учир эдийн засгийн дотоод таталцал өнөөгийнхөөс харьцангуй өндөр байсан юм.
Энэ бүхнийг дурьдах учир нь, нэгдсэн нэг систем болж чадаагүй, дотоодын таталцалгүй эдийн засгийг төлөвлөх, зохицуулахад маш түвэгтэйд оршино. Монгол улсын эдийн засаг, бизнесийн хөгжлийн тулгуур нөхцөл бол дотоодын таталцлыг эрчимжүүлж, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний кластер байгуулж ажиллах явдал билээ. Эдийн засгийн дотоод таталцал сул үед бизнесийн аль нэг салбарын хөгжил бусад салбартаа нөлөөлөхгүй явагдаж, улс орны хэмжээнд хөгжлийн динамик үүсэх бололцоо эрс багасдаг байна.
ГУРАВ. ЗАСАГЛАЛЫН ГАЖУУДАЛ
Уул уурхай эрчтэй хөгжиж, эдийн засаг тэлэхийн хэрээр асуудлыг шийдвэрлэх бидний нөөц бололцоо нэмэгдэж байна. Гэхдээ энэ өсөлтийг дагаад хямрал улам гүнзгийрэх магадлал ч өсч байна.
Дээр дурьдсан нийгэм, эдийн заснийн хямралууд бол манай засаглалын гажуудлын шууд үр дагавар юм. Энэ нь манай Засгийн газар улс орныхоо байгаль орчин, нийгэм, эдийн засаг, бизнесийг нэгдмэл цогц байдлаар харж, удирдах өөрийн гол үүрэг, функцээ орхигдуулж, нийгмийн асуудлыг халамжийн бодлогоос цааш харахаа больж, эдийн засгийн хөгжлийн бодлогоо бизнесийн төслүүдийн механик цуглуулга байдлаар төсөөлөх болсонтой холбоотой. Хандлага, харааны нэгдмэл байдал алдагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны нэгдмэл байдал алдагдаж, Монгол улс засаглалын байнгын дутагдалд байх боллоо. Ийм нөхцөлд Засгийн газар яам агентлаг, орон тоогоо хэчнээн нэмээд ч асуудал бүрт хүрч ажиллах боломжгүй юм.
Бидэнд нөөц боломж их бий. Монгол улс нийгэм, улс төрийн сонголтоо хийж, өөрчлөлтийг эрчтэй явуулж чадсан. Үнэн хэрэгтээ, Монголын улс төрийн системийн шинэчлэл нь эдийн засаг, бизнесээсээ түрүүлсэн. Тиймд дээр дурьдсан хямралуудыг давж, улс орноо тогтвортой хөгжүүлэхэд улс төрийн том эрсдэл дагуулсан өөрчлөлт шаардагдахгүй. Тэгээд ч уул уурхайн салбарын өнөөгийн хөгжил нийт эдийн засагтаа маневрлах бололцоо олгож байна.
Хэдийгээр нөөц бололцоо байгаа ч Засгийн газар хөгжлийн удирдлагын арга барил, хандлагаа өөрчлөхгүй бол хуримтлагдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадахгүй бөгөөд харин ч уул уурхайгаас орох “сул” мөнгөний нөлөөнд автаж системийн хямрал, гажуудлыг улам хурцатган гүнзгийрүүлэх магадлалтай юм.
Манай Засгийн газрын үндсэн алдаа бол улс орны нийгэм, эдийн засгийг нэгдсэн систем байдлаар харах чадвараа гээж, асуудал нэг бүрийг өөрөөсөө хамаатуулан, төвлөрсөн байдлаар, зөвхөн төрийн мөнгө, хөрөнгө оруулалтаар шийдэх гэж тасралтгүй оролдсоор байгаад оршино. Гэтэл сонгосон нийгэм, эдийн засгийн тогтолцоо маань биднээс огт өөр сэтгэлгээ, удирлагын арга барилыг шаардаж байгаа билээ.
Хятадын их реформист Дэн Сяо Пиний тухай нэгэн номонд “Тэр үнэндээ ямар ч цоо шинэ санаа гаргаагүй юм. Тэр Хятадын төрийн улс орныхоо хөгжлийг харах хандлагыг л өөрчилсөн. Дэн Сяо Пин Хятадын тариачны баяжих гэсэн мянган жилийн хүслийг чөлөөлж, түүнийг улс орныхоо хөгжлийн хүч, төрийн бодлогын суурь болгож чадсан” гэж бичсэн байдаг. Хятадын Засгийн газрын бодлогын “нууц” нь хөгжлийн зорилт болгоныг өөрөө шийдэж, шийдэл болгонд оролцох гэж явалгүйгээр, харин хувь хүн, компаний ашиг сонирхолд итгэж, тэдний тус тусдаа шийдэж чадахгүй нийтлэг асуудлыг системтэйгээр шийдвэрлэн, эдийн засаг, бизнесийн дэд бүтцээ түрүүлэн хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлсэнд оршино.
Өнөөдөр Монголын Засгийн газар бизнесийн олон салбарт хувийн сектортойгоо өрсөлдөж, шударга бус өрсөлдөөн, авлигын эрүүл бус орчинг өөрөө үүсгэж байна. Төрийн өмчийн гэдэг нэрийн дор улс төрчдийн корпоратив өмч өргөжиж, улс төртэй холбоогүй бизнес оршин тогтнох орон зай мэдэгдэхүйц багасч байна. Сайд, агентлагийн удирдлагууд бизнесийн ямар нэгэн төсөл, тэндэр хөөцөлдөхгүй байх нь гэм болж, төрийн дунд болон доод шатны түшмэд ч өөрийн үүрэг функцийг бизнесийн нөлөө, оролцох боломжоороо хэмждэг боллоо.
Засгийн газар бизнесийн тодорхой асуудал бүрт гүнзгий оролцох тусам нийтлэг асуудлаа орхигдуулж, эдийн засаг, нийгмийг нэг бүхэл организм, нэг систем гэж харахаа мартаж, урьдчилан харах, төлөвлөх, холбон ажиллах, тэнцвэржүүлэх чадвараа гээж, яваандаа, орхигдуулсан бүх асуудалдаа зөвхөн “түймэр унтраах” байдлаар оролцохоос өөр аргагүй байдалд орж байна.
Засгийн газар хэт явцуу харж, байнгын “түймэр унтраах” горимд ажиллах болсноор эдийн засаг, нийгмийн удирдлага нэгдмэл чанараа алдсан төдийгүй, нийгмийн шинэчлэл үндсэндээ зогсонги байдал ороод удаж байна. Бизнесийн салбарын өөрөө удирдах ёсны болон салбар хоорондын зохицуулалтын институтуудыг үргэлжлүүлэн байгуулах нийгмийн хэрэгцээ алга болж хувь иргэн, бизнес бүрийн Засгийн газраас шууд хараат байдал нэмэгдэж байна. Үндсэндээ, бид шинэ нийгмийн улс төрийн институтуудийг амжилттай байгуулсан ч нийгэм, эдийн засгийн хөгжлийн бусад институтуудээ байгуулалгүй орхиж, хөгжлийн бүх асуудлын шийдлийг зөвхөн төр засаг, улс төрийн хүрээнд хайсаар байгаа билээ.
Засгийн газрын эдийн засаг, бизнес дэхь гол үүрэг бол бизнесийн өсөлт хөгжлийг урьдчилан таамаглаж, хөгжлийн зөөлөн (ажиллах хүч, стандарт, хууль дүрэм, гадаад орчин) болон хатуу (байр, эрчим хүч, зам, байгалийн нөөц) дэд бүтцээ системтэйгээр төлөвлөн хөгжүүлж, иргэд, хувийн бизнесийг сонирхлыг хөгжлийн гол хүчээ болгон чиглүүлж, тохируулж байх явдал билээ. Манайд энэ хандлага үндсэндээ бүрэн орхигдоод байна. Эдийн засгийн хөгжлийн яам нь салбарын яам, агентлагийн нэгэн адил өөрийн гэсэн аж ахуй, бүтээн байгуулалтын төсөл хөөцөлдөж, Сангийн яам нь улсын төвлөрсөн төсвөөс хэтэрсэн бодлого явуулж чадахгүй байна. Улс орныг нэгдсэн систем байдлаар харж, үндэсний болон салбар хоорондын томоохон хөтөлбөрүүдийг томьёолон зангидаж, гадаад, дотоод хүчин зүйлс, нөөц, боломжийг тасралтгүй судлан тооцоолж, хувийн секторыг эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчээ болгохгүйгээр хямралыг зогсоож, үндэсний хөгжлийн динамикийг үүсгэх боломжгүй юм. Үүний тулд нийгэм, эдийн засгийн хөгжлийн удирдлага, засаглалын тогтолцоонд зарим нэг өөрчлөлт оруулж цэгцлэх шаардлагатай байна.
ДӨРӨВ. АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Монголын нийгэм, эдийн засгийн гол хямралууд нь үндсэндээ улс төр, засаглалын системийн хямралын үр дагавар юм. Төр нэгдмэл байдлаа гээж, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чадваргүй болсноор иргэд, бизнесийнхэн төдийгүй, салбарын яам, агентлагууд хүртэл “өөрийн асуудлыг өөртөө л найдаж” шийдэж байх гарцаагүй байдал үүсч байна. Нөгөө талаар, засаглал задарснаар үндэсний аюулгүй байдал алдагдаж, төрийн эрх мэдэл, үүрэг функцийг хувьчлах, мэдээлэл, нөөцийг хулгайлан ашиглах явдал хавтгайрч байна.
Энэ үйл явц Монголд явагдаж эхлээд удаж байна. Нийгэм, эдийн засаг, бизнесийн бүх салбарт нийтийн болон хамтын эрх ашиг хохирч, бодит амьдралд хэн нь ч асуудлаа дангаар шийдэх бололцоогүй мухардмал байдал газар бүрт үүсч байна. Хэдийгээр бидний бололцоог давсан маш том хямрал харьцангуй цөөн ч бид асуудлаа системтэйгээр шийдэж чадахгүй хуримтлуулж, хяналтаа алдаж, зөвхөн бүрэн нураачихгүйн төлөө аргацаах болсон нь засаглалын хямралын тод илрэл юм.
“Өөрийн асуудлыг өөрсдөө л найдаж” явах замаар нийгэм тогтвортой хөгжих бололцоогүй. Хувь хүн, бизнес бүр асуудлаа зөвхөн өөртөө “зөвөөр” шийдэж явбал нийт үр дүн нь бүгдэд хортой байх магадал их байдаг. Замын уулзвар дээр түгжсэн жолооч нар бүгд л өөртөө ашигтай хувилбарыг сонговол нийлбэр нь ямар үр дүнд хүрдгийг бид сайн мэднэ.
Улс орны хөгжлийн бодлогыг системтэйгээр боловсруулж хэрэгжүүлэх, хямралыг даван гарахын тулд засаглалыг цэгцлэх дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
1) Засгийн газрын үйл ажиллагааг хяналттай, мөн бие даасан болгох.
- УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байхыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг сэргээх
- Засгийн газрыг Кабинетийн зарчмаар ажилладаг болгох
2) Эдийн засгийн хөгжлийн сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, үүрэг функцийг зөвхөн системийн чанартай болгох
- Дэлхийн олон улс оронд тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд нь хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийн нэгдсэн тогтолцоог хариуцан ажилладаг
- Тэргүүн шадар сайдын гол үүрэг функц бол төрийн бүх яам, агентлагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлогын хүрээнд зангидах явдал юм
3) Улс төрөөс тусгаар, эрх үүрэг нь хуулиар тодорхойлогдож санхүүждэг Монголын Хөгжлийн Хүрээлэнг байгуулах. Энэ Хүрээлэн нь -
- Улс орны хөгжлийн урт хугацааны бодлогын судалгаа, прогнозыг тасралтгүй хийж, эдийн засаг, төсөв, санхүүд бие даасан дүгнэлт гаргаж байх
- Засгийн газрын тайлан, төлөвлөгөөнд дүгнэлт гаргаж УИХ-ын хэлэлцүүлэг, хуралдаанд сонсгож байх
- Эдийн засгийн хөгжлийн яам, улс төр, нийгмийн бусад байгууллагуудыг аналитик судалгаагаагаар хангаж байх үүрэгтэй
Солонгосын хөгжлийн хүрээлэн, Тайландын хөгжлийн судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах явцад авсан мэдээллээр –
- Хөгжлийн хүрээлэнд зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулиудад зэрэг цол авсан эрдэмтэд ажиллана (Солонгост: 50-60 хүн, Тайландад: 20-30 орчим хүн)
- Хүрээлэнгийн эрдэмтэд ижил төстэй хүрээлэн, төрийн албан хаагчдаас 4-5 дахин өндөр цалинтай
- Хүрээлэнд гадаадын эрдэмтэд ч урилгаар ажиллана
ТАВ. ТӨР, ЗАСГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦОО
Улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаа нь төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоонд тулгуурлан явагддаг. Мэдээллийн ийм тогтолцоо нь үндсэндээ Засгийн газрын тархи, нүд болдог бөгөөд аливаа улсын төр засаг нь улс орныхоо нийгэм, эдийн засгийг бүхэлд нь зөвхөн нэгдсэн мэдээллийн тогтолцоогоороо дамжуулан “харах” бололцоотой. Нийгэм, эдийн засгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, мэдээллийн зураг-төсөөлөлгүйгээр хөгжлийн нэгдсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхэд нэн түвэгтэй.
Төр засгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог хамгийн энгийнээр дүрсэлбэл –
- Доод буюу Мониторингийн түвшин – Статистик, Байгаль цаг уур, Хэвлэл мэдээлэл, Салбарын мэдээллийн урсгалууд ...
- Дунд буюу Аналитик түвшин – Судалгаа, Тооцоо, Тайлан, Төлөвлөгөө ...
- Дээд буюу Синтез түвшин – Таамаг, Прогноз, Тагнуулын мэдээлэл ...
Дэлхийн улс орнуудад Төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог Тэргүүн шадар – Эдийн засгийн хөгжлийн сайд хариуцах нь элбэг. Энэ нь Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх системийн түвшний бүхий л үйл ажиллагааг Тэргүүн шадар сайд гардан хариуцаж байдагтай холбоотой.