gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төв Ази, Орост “Исламын улс” ороод ирлээ

Засгийн газрын мэдээ
Дэлхийд
2015-06-16
0
Twitter logo

Тажикстаны нийслэл Душанбе хотноо өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) тусгай албадын дарга нарын зөвлөгөөн болж өнгөрчээ. Тусгай албад гэдэг нь аюулаас хамгаалах, эсэргүүцэн тагнах, терроризмтой тэмцэх төрийн яам, улсын хороо, агентлагийг нэрлэж буй хэрэг. ОХУ-ын Аюулгүй байдлын албаны мэдээлснээр бол эл зөвлөгөөнөөр ганцхан асуудал, тухайлбал “Исламын улс” гэгч террорист бүлгийн зүгээс хуучин СССР-т учрах аюул заналын тухай хэлэлцжээ.

Үүнтэй холбогдуулан Орос ба Төв Азийн зарим орны мэдээллийн сайтуудыг шүүж үзлээ. Хуучин Зөвлөлтийн улсуудын тэр том орон зайд хаанаас ямар аюул заналхийлж байна гэдэгт хариулт хайн дараах нийтлэлийг сонордуулж байна.

Анх 2006 онд Иракт шаваа тавиад, дараа нь Сирид хэлбэр дүрсээ олж бэхэжсэн, эдүгээ Ирак руу эргэж тэлээд лалын халифатаа байгуулан лалын дайнд босоод буй “Исламын улс” гэх террорист бүлэг хүрээгээ тэлсээр энэ оноос Афганистанд нэвтрэн орж идэвхэжжээ.
Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ) эвслийн орнуудын цэрэг, тагнуулын мэргэжилтнүүд нэгэн зэрэг анхааруулга, сануулга өгчээ. Орос болон ТУХН-ийн орнуудын хилээс хол, алс тусгаарлагдмал орон зайд “Исламын улс” нь террорист ажиллагаа явуулж байсан үед тэр аюул заналхийлэл хол мэдрэгдэж байв. ТУХН ба ОДКБ-тай хил залгаа Афганистанд “Талибан” гэгч бүлэглэлийн үйл ажиллагаа эрс сулраад байтал одоо энэ орон руу Иракаас “Исламын улс”-ын халдвар ирж, ОДКБ- ын гишүүн орнуудын хил дээр шууд, бодит аюул учруулж, эрсдэх алхам руу аажмаар түлхэж байна.

Энд хоёр аюулын тухай яриа өрнөж байна. 1) ТУХН, юуны өмнө хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудад цэргийн ба хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэх аюул; 2) Олон арван жил Афганистанаас ил, далд хэрэгжүүлж ирсэн “афган героин”-ы транзит тээвэр бүр ч ил чөлөөтэй болж, ихээхэн эрсдэл дагуулах аюул.

Зөвхөн хар тамхины транзитаас олдог ашиг нь нэг тэрбум ам.доллар тул Төв Азийн орнууд дахь гэмт бүлэглэлүүд энэ ажилд идэвхтэй оролцох магадлал өндөр. Оросын тусгай албадын тооцоолсноор, 2014 оны намар Төв Азийн террорист бүлэглэлүүд “Исламын улс”-тай хамтын ажиллагаа тогтоожээ. “Исламын улс” нь дийлдэшгүй хүч боллоо гэдэгт сохроор итгэх, тэдний элдэв амлалтад хууртан хөлсний цэрэг элсүүлэхэд оролцох, түүнээс ашиг олох явдал Төв Азийн орнуудад үзэгдэх болжээ. Төв Азиас хөлсний цэрэгт элсэгсэд зөвхөн Туркээр дамжин Иракт очдог байсан бол одоо шууд хилээр алхаж гаран Афганистанд очиж “Исламын улс”-д элсэх боломжтой болсонд хамгийн гол аюул оршиж байгаа бололтой.

“Исламын улс”-ын эсрэг олон улсын эвсэл байлдаанаа эхлүүлсэн учраас хэзээ нэгэн цагт ялагдаж тэндээс хөөгдөхөд хамгийн тохиромжтой нөөц газар нь Афганистан байж таарна гэдэгт эл бүлэглэлийнхэн санал нэгдсэн аж. Тэд ийнхүү Афганистан руу шилжиж байрлахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд:

Олон улсын эвслийн хүчин, ISAF “Талибаныг” гүйцэд устгаж хүчрээгүй, харин ч нэр хүндийг нь бэхжүүлчихсэн нь шилжин байрлах эхний тааламжтай нөхцөл.

Кабул дахь дотоод улс төрийн үйл явц, тухайлбал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өрсөлдөгчид байсан явдал, тэдний зөрчил, бүлэглэлийн тэмцэл Афганистаныг зууш болгоход өлхөн хүрэлцэнэ.

Аядуу талиб гэгчидтэй Кабулынхан хэлэлцээ хийх гэж хөглөж байгаа байдал нь “Исламын улс”-д аятайхан боломж гаргаад өглөө.

Афганистаны өөрийнх нь хэл соёл, үндэс угсаа, лалын суннит олонх ба шиит цөөнхийн харьцаа гэхчлэн дотоодын алаг цоог байдал нь зөрчил, тэмцлийг ямагт өөгшүүлэгч юм.

НАТО, ISAF-ын хүчин 2013-2014 онд цэргээ гаргаад эхэлчихсэн, хүчээ үлэмж багасгасан, тэр ваакум “Исламын улс”-д томхон боломж олголоо.

Ийнхүү Афганистан нь “Талибан” ба “Исламын улс”-ын хамтран ажиллах талбар болоход тун ойртжээ. Гэхдээ хамтран ажиллахын сацуу өрсөлдөөн, сөргөлдөөн өрнөхийг анхааруулж байна. Лалын үзэл суртлын хувьд зөрчил буй болно. “Цэвэр лал” гэдэг дээр үнэнийг өмчлөхөөр өрсөлдөх ба “Талибан” нь төр барьж, цэвэр лалыг нийгэмдээ үлэмж суулгаж өгсөн туршлагатай. Бусдад нь тийм туршлага байхгүй. Афганистанд лалын суннитын салафит чиглэл, такфирист, таблигист, “Хизб ут-Тахрир” гэгчийг номлогчид хүчтэй бэхэжсэн бол нөгөөдүүл нь салафизмыг нэвтрүүлж чадаагүй. “Исламын улс” нь Афганистаны нийгэмд Сири, Ирак, Ливи, мөн Нигерид ажилласан туршлагаа нэвтрүүлж чадах уу гэдэг ч эргэлзээтэй.

“Исламын улс”-ын ард Катар, Саудын Араб гэх ивээн тэтгэгчид байж, эрх ашгаа давхар Афганид оруулж ирэхийг зорино. Катарын эрх ашиг бол Туркменистаны байгалийн хийн хоолойг Пакистан руу тавиулахгүй байх явдал. Үүний тулд Катар “Исламын улс”-ыг санхүүжүүлнэ. Хэрэв Туркменистан АНУ-тай эвээ олохгүй бол АНУ Катарын талд тууштай зогсоно. Пакистан тэр хийн хоолойг нутагтаа хүргүүлэхийн тулд Афганистаны дотоод улс төрд оролцохоос аргагүй бөгөөд Булангийн хаадтай шөргөөцөлдөж эхэлнэ.

“Исламын улс” нь Афганистаны нийгэмд Сири, Ливид ажилласан туршлагаа нэвтрүүлж чадах уу

Туркменистаны байгалийн хийн хоолойг Пакистан руу тавиулахгүй байх гол арга зам бол “Исламын улс”-ыг Төв Азийн хуучин Зөвлөлтийн улсууд руу халдлага хийлгэх, хил орчимд байнгын түгшүүртэй байдал дэвэргэх явдал болно. Аядуу талиб гэгчдийг Саудын Араб дэмжиж байгаа бол радикал талиб гэгчдийг Катар дэмжиж, Туркменистаны хил рүү довтлуулж эхлээд байгаа.

“Исламын улс”-ын саяхны уриалга бий. Түүнд цаашид хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө тусгажээ. Маш өргөн бүс нутагт үйл ажиллагаагаа салбарлуулна гэсэн байна:

-Бид Кабул, Карачи, Кавказ, Кум, Эр-Рияд болон Тегераныг эзлэхийг хүсч байна.

-Бид Багдад, Дамаск, Иерусалим, Каир, Сана, Доха, Абу-Даби болон Амманыг эзлэхийг хүсч байна.

Мусульманчууд эдгээр газруудад дахин эзэн суух болно.

Энд Төв Азийн хотуудыг нэр заагаагүй, харин Кавказ гэж орсон нь Оросын хувьд ноцтой өдөөн турхиралт болж магадгүй.

Мөн “Исламын улс”-ын нууц санамж бичиг ил болжээ. Түүнд цэрэг болон зохион байгуулалтын бүтцээ өөрчлөх, хөлсний цэрэг элсүүлж ирсэн арга барилаа шинэчлэх, тусгай албаа бэхжүүлэх асуудал тусгасан гэж оросууд таамаглаж байна. Ерөнхийдөө шаардлагаа өндөрсгөсөн бололтой. Төв Ази руу ингэж халдана, тэгэж ажиллана гэсэн тодорхой заалт ороогүй ч Афганистаныг эхний ээлжид онилсон нь нэн тодорхой болж байна.

“Исламын улс” нь Европоос Умард Африк, улмаар Пакистан, Индонезыг хүртэл хөлсний цэрэг элсүүлж ирсэн туршлагатай, Төв Азиас хөгжил сулхан, ядуувтар байгаа Кыргызстан, Тажикстанд хөлсний цэрэг элсүүлэхийг түлхүү оролдож буй зэргээс үзвэл Төв Азийг нэр заасан, заагаагүй тийшээ үйл ажиллагаа явуулах боломжтой юм.

“Исламын улс” Афганистанд бэхжээд, үйл ажиллагаагаа явуулахад Төв Ази гол бай нь болж таарна. Түүнд давуу тал олон байна. Учир нь Төв Азийн таван улс, Азербайжан, Оросын лалын бүс нутгуудаас элсүүлсэн цэрэг хэдэн зуугаараа Ирак, Сирид байгаа нөхцөлд тэднийг шилжүүлж авчраад ТУХН, ОДКБ-ын эсрэг байлдуулахад болохгүй гэх газаргүй. “Исламын улс”-д хуучин Зөвлөлтийн хэдэн зуу, магадгүй хэдэн мянган залуус элсээд байгаа бол Талибанд ийм олноороо элсэх байтугай ганц хоёроороо ч бараг байхгүй байгаа нь гол давуу тал.

ОДКБ-ын ЕНБД Николай Бордюжагийн мэдэгдсэнээс үзвэл, Тажикстан, Афганистаны хил дээр мөргөлдөөн дэгдэх тохиолдолд ОДКБ цэргээ гурав хоногийн дотор аваачиж байлдуулахаар зэхсэн. Гэхдээ ОХУ нь Тажикстанд хоёрдугаар фронт нээхийг хүсэхгүй, харин ОДКБ-ын орнуудын аюулгүй байдлыг хангахад эргэлзээгүй ажиллана гэсэн байна.

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Нуртай Абыкаев, дэд дарга Нургали Билисбеков нарын мэдэгдлүүд байна. “Исламын улс”-ын террорист хуаранд 15 казах иргэн алба хашаад 2014 онд буцаж ирсэн ба 2015 оны нэгдүгээр сард Сириэс буцаж ирсэн Казахстаны жихадист нөхөр алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байсныг урьдчилан саатуулж, аюулгүй болгожээ. “Исламын улс”-аас буцаж ирэгсэд юуны өмнө Казахстаны хууль, хүчний байгууллагуудын эсрэг халдлага үйлдэх, дэлбэлэхийг төлөвлөдөг гэж байна. Чимкент хотод бөмбөг дэлбэлэх мэргэжилтэй кыргыз иргэн баривчлагдаж, Кыргызстаны нутагт бөмбөг дэлбэлэх казах мэргэжилтэн баривчлагдсаныг ялтан солилцох гэрээгээр авчээ. Тэд Сирид мина-дэлбэрэх төхөөрөмжийн бэлтгэл курсэд суралцсан, эргэж ирээд Казахстан, Кыргызстанд энэ мэргэжлээрээ ажиллаж эхэлж байсан гэж Н.Билисбеков хэлэв.

Кыргызстан, Узбекистанд хорлон сүйтгэх ажиллагаа хийхээр Сири, Туркээс буцаж ирсэн террорист бүлгийг илрүүлсэн, одоо Казахстаны 150 орчим иргэн гадаадад террорист байгууллагад ажиллаж буй тухай, тэдний гэр бүлийнхэн, хүүхдүүд нийлээд 200 казах иргэд террорист лагериудад аж төрж буй тухай Н.Билисбеков ярьсан байна. Нуртай Абыкаевын ярьснаар, эдгээр казах иргэх бол лалын радикал суртал нэвтрүүлгийн золиос, төөрөлдсөн хүмүүс. Тэд террорист болчхоод алдаагаа гэнэт ухаардаг, эх орон руугаа тэмүүлдэг, гэвч эздээсээ айн зүгээр буцаж чаддаггүй. “Казах жамагат” гэж тусгай нэгтгэлд тэднийг хашиж байдаг ба 300 гаруй казах иргэдийн тал нь эмэгтэйчүүд байгаа гэжээ.

Олхонуд Баярхүү
Олон улсын харилцааны түүхч профессор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан