gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ялалтын баярын парадад оролцох манай зэвсэгт хүчнийхэн ирэх сарын 25-нд Москвад очно

Э.Оргил
Улс төр
2015-03-05
0
Twitter logo

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар  өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт зочилж, ирэх тавдугаар сард болох Аугаа их эх орны дайны түүхт ялалтын баярын 70 жилийн ойн парадад оролцох зэвсэгт хүчнийхний бэлтгэл ажилтай танилцлаа. Тавдугаар сарын 9-нд болох ялалтын баярын парадад Москвагийн улаан талбайд Монголын зэвсэгт жагсана.

Сонгон шалгаруулж авахдаа 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, зөв төрхтэй, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг,  албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан байхыг шаарджээ. 

Цэрэг, зэвсэгт хүчнийхээ сүр хүчийг дэлхий нийтэд гайхуулдаг Оросын цэргийн парадад манай зэвсэгт хүчнийхэн бэлтгэж эхэлжээ. Энэхүү баярын арга хэмжээнд  Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагч оролцоно.
Ялалтын парадад Монголоос гадна АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ,  Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 гаруй орны 14 мянган цэргийн алба хаагч жагсах мэдээлэл байна.

Эх орны дайны ялалтын 65 жилийн ой буюу таван жилийн өмнөөс гадаадын орнуудын цэргүүд парад алхаж эхэлсэн юм байна. Энэ жил илүү олон орны цэргүүд оролцох юм байна.

Ёслолын жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бэлтгэл ажлыг хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байна. Парадад алхах албан хаагчдыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газрын анги нэгтгэлүүдээс сонгон шалгаруулж авсан бөгөөд бэлтгэл ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ.

Сонгон шалгаруулж авахдаа 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, зөв төрхтэй, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг,  албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан байхыг шаарджээ. Энэ шалгуурт нийтдээ 166 цэргийн албан хаагч тэнцсэнээс явц дундын шалгуураар 80 гаруй нь тэнцэж үлдсэн байна. Ингэхдээ хугацаат цэргийн найм, хилийн цэргийн 14, зэвсэгт хүчний 55 алба хаагч шалгаран үлдсэн нь энэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Монгол цэрэг анх удаа Москва хотын Улаанталбайд болдог ялалтын парадад оролцох гэж байна. 20 гаруй орны цэрэг оролцох энэхүү том арга хэмжээд нэр хүндээ өндөрт гаргаж, дэлхийн цэрэг болсноо харуулаад ирэх байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн зүгээс парад алхах явдалд сэтгэл хангалуун байгаа. Бэлтгэлийн явцад тусалж дэмжихээ илэрхийлсэн" гэсэн юм.

Харин Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Монгол цэрэг ялалтын парадад алхах болсон нь маш том аз завшаан. Энэхүү том арга хэмжээнд оролцохоор сонгогдсон та бүхэнд баяр хүргэе. Хамгийн гол маш хариуцлагатай байж, бэлтгэл сургуулилтаа сайтар базаахыг хүсч байна. Монгол цэргийн сүр хүчийг дэлхий дахинаа гайхуулах ёстой. Дэлхийн орнуудын бусад цэргүүд  Монголын цэргийн түүхээ ярьж, эх орноо сурталчлах учиртай" гэсэн юм.

Дөрөвдүгээр сарын 25 гэхэд манай жагсаалын бүрэлдэхүүн ОХУ-д очиж, нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан