gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Хулан: Төслийн менежерүүд бол төлөвлөгч, бодит бүтээгч нар юм

Нийгэм
2018-10-17
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2018-10-17
Б.Хулан: Төслийн менежерүүд бол төлөвлөгч, бодит бүтээгч нар юм PMI байгууллагын 9-р бүсийн Ментор, PMP Хиротоши Камба болон Филиппин Чаптерын төлөөлөгчийн хамт

Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI)-ын Монгол дахь  салбар “Пи Эм Ай Монголиа Чаптер”-аас зохион байгуулж буй “Ирээдүйг Бүтээлцэх Төслийн Удирдлага” олон улсын бага хурал болон "Пи Эм Ай Монголиа Чаптэр"-ийн 5 жилийн ой 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бест Вэстерн Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Төслийн удирдлага нь үндсэндээ маш сайн боловсруулсан санааг бодит бүтээн байгуулалт, үр дүн болгон хөгжүүлэх юм 

Уг үйл ажиллагаатай холбогдуулан олон улсын бага хурлын төслийн удирдагч, Олон Улсын Төслийн Удирдлагын Институтын Монгол дахь салбарын Маркетинг, Харилцаа холбоо хариуцсан Дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хулантай байгууллагын үйл ажиллагаа болон салбарын талаар ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

- Та Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI)-д элссэн түүхээсээ хуваалцахгүй юу? Яагаад энэхүү салбарт ажиллах болсон бэ?

- Төслийн удирдлага нь үндсэндээ маш сайн боловсруулсан санааг бодит бүтээн байгуулалт, үр дүн болгон хөгжүүлэх юм болов уу гэж хувьдаа боддог. Аливаа орны ирээдүй болон хөгжлийг тухайн улсад хэрэгжиж буй мега төслүүд цогцлоож байдаг. Бүхий л стратегийн хувьслууд, алсын хараа, шинэлэг санаануудын дийлэнх нь төсөл, хөтөлбөрүүдээс үүдэн бий болдог. Харин төслийн менежерүүд бол төлөвлөгч, бодит бүтээгч нар юм. Цаана нь ямар танин мэдэхүй, логик байгааг ойлгосон тул эргэлт буцалтгүй энэхүү салбарт хувь нэмрээ оруулахыг туйлаас хүссэн.

Эх орондоо ирээд удаагүй байхдаа олон улс дахь төслийн удирдлагын хамгийн том байгууллагын Монгол дахь салбар Пи Эм Ай Монголиа Чаптер (PMI Mongolia Chapter) байдаг тухай мэдээд 2015 онд үндсэн ажлынхаа чөлөө заваар сайн дурын ажилтнаар гараагаа эхэлж байсан. Корпорацийн карьераа эхлээд цөөнгүй хэдэн жилийг ардаа үдсэн байсан хэдий ч байгууллагынхаа 10 гаруй стандарт сургалтуудад хамрагдсаны дараа эртхэн төслийн удирдлагын онол, мэдлэгийг өөртөө суурилуулж байхгүй яав даа гэдэг бодол л толгойноос салдаггүй байж билээ. Ингээд 1 жилийн хугацаанд үндсэн ажлынхаа хажуугаар олж авсан мэдлэг маань мэргэжлийн болон хувийн хөгжилд минь ямар их үр өгөөжийг бий болгосныг ойлгосон ба бусад олон олон залуу мэргэжилтнүүдийг өөрийн адил олон улсын стандарт мэдлэг боловсролтой танилцаасай, нүдээ нээгээсэй, цэнэглэгдээсэй гэж хүссэн.

Тэр үед ажиллаж байсан Пи Эм Ай Монголиа Чаптерын ерөнхий нарийн бичгийн дарга 2016 оноос Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах саналыг тавьсан ба удаан бодсоны эцэст сонгуульт ажилд оролцохоор шийдэж Маркетинг, Харилцаа холбоо хариуцсан Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон. Энэ шийдвэр минь миний өөртөө хийсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг нь гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. 

PMI байгууллагын 9-р бүсийн Япон, Солонгос, Хонг Конг, Тайван зэрэг Чаптеруудын Удирдах Зөвлөлийн гишүүдийн хамт. Бангкок хот, Тайланд улс

- “Пи Эм Ай Монголиа Чаптер” Монгол улсад хэрэгжиж буй томоохон төслүүдийн ТОП боловсон хүчинг бэлддэг. Та бүхэн цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Баярлалаа. Эхлээд ТОП боловсон хүчин гэдэг тодотголыг тайлбарлах нь зүйтэй болов уу. Аливаа шинжлэх ухааны салбарт Доктор, профессор зэрэг нь тухайн хүний эксперт мэдлэг, чадвар, чадамж, нөр их хөдөлмөрийг илтгэдэг билээ. Тэгвэл төслийн удирдлагын салбарт (PMP)® Project Management Professional хэмээх зэрэг тухайн төслийн менежерийг олон улсын ямар ч төсөл дээр ажиллах чадвартай, мэргэшсэн боловсон хүчин гэдгийг илтгэдэг. Өмнө нь Монгол менежерүүд маань энэхүү зэргийг авахын тулд заавал гадаад орон руу явж 35 цагийн сургалтанд сууж, (PMP)® зэрэг авах шалгалтаа өгдөг байсан.

Энэхүү салбарт эмэгтэйчүүдийн манлайллын талаар ам дамжсан олон цуу яриа байдаг хэдий ч өнөөдрийн нөхцөл байдлыг бодит тоо баримт л хамгийн тодоор илэрхийлнэ.

Гадагшаа явах онгоцны тасалбар, очоод байрлах газар, шалгалтын хураамж гээд зардал маш өндөртэй сонсогдож байгаа биз? Харин Пи Эм Ай Монголиа Чаптер 2017 онд (PMP)® зэргийн сургалт болон шалгалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан билээ. Ингэснээр нийт төслийн менежерүүддээ олон улсын түвшинд гадны мэргэшсэн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллах томоохон боломжийн үүдийг нээж өгсөн юм.

Яг одоогийн байдлаар Монгол улсад 40 гаруй мэргэшсэн (PMP)® зэрэгтэй боловсон хүчин салбар салбарын шилдэг байгууллагуудад ажиллаж байна. Бид ирэх жилүүдэд олон талт харилцаа холбоогоо улам өргөжүүлэн боловсролын салбарын төлөөлөгчидтэй нягт ажиллан, улсаас хэрэгжүүлж буй төслүүдийн боловсон хүчинг чанаржуулж, сайжруулах тал дээр анхаарал хандуулан ажиллахаар зэхэж байна. Энэхүү зорилгын хүрээнд оюутан болон залуу мэргэжилтнүүдэд илүү зохимжтой (CAPM)® Certified Associate in Project Management  зэргийн шалгалтыг зохион байгуулж эхэлж байна. Мөн Монгол улсдаа анх удаа төслийн удирдлагын мэдлэг, туршлагыг хуваалцах зорилготой подкастыг Бизнес Радио 98.9 -тэй хамтран 2018 оны 11-р сараас эхлэн хүргэх зэрэг олон олон шинэлэг зүйлсээр цар хүрээгээ өрөгжүүлж байна. 

PMI байгууллагын 9 болон 15-р бүсийн Чаптеруудын нэгдсэн хурлын үеэр Малайз, Индонез, Тайланд, Хонг Конг зэрэг Чаптеруудын УЗ-ийн гишүүдийн хамт.

- Төслийн удирдлагын салбарт эмэгтэйчүүдийн оролцоо ямар түвшинд байна вэ?

- Төслийн удирдлагын салбарын ирээдүй өдөр бүр хувьсан өөрчлөгдсөөр байна. Энэхүү салбарт эмэгтэйчүүдийн манлайллын талаар ам дамжсан олон цуу яриа байдаг хэдий ч өнөөдрийн нөхцөл байдлыг бодит тоо баримт л хамгийн тодоор илэрхийлнэ.

АНУ-д байрлах PMI байгууллагын төв оффис 2018 онд салбарын олон улсын цалингийн судалгааг хийсэн ба судалгааны дүгнэлт хэсэгт салбарын хүйсийн харьцаа харьцангуй тэгш бус байгааг онцолсон байдаг. Жишээ нь Австрали, Бразил улсад 5 төслийн мэргэжилтэн тутмын 1 нь эмэгтэй байдаг бол Их Британид 4 мэргэжилтэн тутмын 1 нь эмэгтэй байдаг. Харин Монгол улсын хувьд 5 мэргэжилтэн тутмын 2 нь эмэгтэй байдаг нь манай төслийн удирдлагын салбар дахь эмэгтэйчүүдийн манлайллын өнөөдрийн нөхцөл байдал бусад орнуудтай харьцуулахад ямар байгааг тодорхой илтгэх болов уу. 

- Удахгүй болох Олон Улсын Төслийн Удирдлагын бага хурлын талаар мэдээлэл өгнө үү.

- Бид жил бүрийн 10-р сард олон улсын бага хурлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хурал маань байгууллагын маань 5 жилийн ойн баярт үйл ажиллагаатай давхцаж байгаа нь онцлууштай. 5 жилийн ойн үйл ажиллагааг маань хүндэтгэн PMI байгууллагын төв оффисоос Удирдах Зөвлөлийн гишүүн хүндэт ноён Тэжас Сура (MS, MBA, PMP, PfMP)  Монголд айлчлан ирж байгаа ба хурлын нээлтийг хийж илтгэл тавих юм.

Мэдээлэл технологийн асар хурдтай хөгжил нь салбар бүрийн дэд бүтэц, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлтүүдийг авчирч байна. Иймээс бид энэ жилийн хурлаа Төслийн Өөрчлөлтийн Удирдлага сэдвийг голчлон найруулсан ба үр дүн төвт бизнес шинжилгээ, төслийн ажайл аргачлал (agile method), дижитал хувьсал зэрэг сэдвүүдийн хүрээнд нийт 10 гаруй орны 30 гаруй илтгэгчдийн шилдэг туршлагуудыг хуваалцахаар зэхэж байна.

Хонг Конг-д зохион байгуулагдсан Ази Номхон далайн орнуудын Leadership Institute Meeting хурлын үеэр PMI байгууллагын Австрали, Хонг Конг Чаптерын УЗ-ийн гишүүд болон Монгол Чаптерын 2017 оны УЗ-ийн гишүүдийн хамт

Төсөл сонирхдог, ирээдүйд төслийн менежер болох зорилготой, яг одоо төсөл, хөтөлбөр, портфолио менежерийн албан тушаалыг хашиж буй хэн бүхэн, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч нарын хүсэн хүлээдэг "мэргэжлийн" хурал болгон таниулж чадсандаа байгууллагын маань нийт хамт олон тун баяртай байдаг. Харин миний хувьд ийм өргөн цар хүрээтэй, Монгол улсын шилдэг бүтээгч нарыг онцолсон, нийт 80 гаруй сайн дурын ажилтнуудаар багаа бүрдүүлсэн олон улсын хурлын төслийн удирдагчаар ажиллаж байгаагаа маш том хариуцлага мөн хүндэтгэл гэж хүлээж авч байна.

Энэхүү ярилцлагыг уншин суугаа эрхэм та бүхнийг Пи Эм Ай Монголиа Чаптерын нийт хамт олон "ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЛЦЭХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА" хуралдаа урьж байна. 

- Тун сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. 

- Баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан