Өнөөдрөөс эхлэн Скаймедиа, Юнивишн компанийн сувгуудаар “Монгол ТВ”-ийн бүтээлүүдийг ухрааж, зогсоож, дахин эхлүүлэх боломжгүй болжээ.
Энэ талаар IPTV үйлчилгээ үзүүлэгч тус хоёр компаниас мэдэгдэл гаргасан бөгөөд тус телевизийн албан хүсэлт, шаардлагын дагуу үйлчилгээг зогсоож байгаа талаараа дурдсан байна.
Харин энэ талаар Монгол Телевиз ХХК “IPTV үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээ нь Монгол телевизийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс Монгол телевиз нэг ч төгрөг авдаггүй болно. Иймд хэрэглэгч танд уг үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал өөрийн гэрээт IPTV оператортойгоо (Юнивишн, Скаймедиа) холбогдож санал гомдлоо илэрхийлнэ үү” хэмээн өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.
Мөн оператор компаниуд нь үндэсний телевизийн контент үйлдвэрлэгчдийг гадаадын оюуны өмчийг үнэлдэг жишгийн дагуу үнэлэн, үзэгчдийн төлдөг төлбөрийг зохистой хувь хэмжээгээр дотоодын телевизүүдтэй хуваалцаж эхэлсэн нөхцөлд ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг дурдсан байна.