gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хуримын даашинзаа өмсөөд царай нь гэрэлтэхийг харах ХАМГИЙН ГОЁ МЭДРЭМЖ"

А.Наранцацрал
Соёл урлаг
2018-05-25
0
Twitter logo

- ХУРИМЫН ХЭЭНЦЭР ТАНСАГ 30 ДААШИНЗ ТАНИЛЦУУЛНА-

“Урласан даашинзыг маань өмссөн бүсгүй баярлаад, нүүрэнд нь инээмсэглэл тодорч байхыг харах хамгийн гоё мэдрэмж” хэмээн “Хайрын хурим” салоны захирал, дизайнер Б.Ууганцэцэг ярьж байлаа.

“Хуримаа хийсэн хосууд зургаа явуулаад, талархлаа илэрхийлэхэд бидэнд ажлаа цааш явуулах маш том урам болдог. Саяхан гэрлэсэн хос “Танай хамт олонд баярлалаа. Хурим их гоё боллоо” гээд цэцэг бариад ороод ирсэн. Үнэхээр сайхан санагдсан шүү.

Примерка өмсөөд зарим нь баярлаад уйлна. Тэрийг хараад бидний сэтгэл хөөрнө.

Хамгийн гоё мэдрэмж бол примерка өмсөх үе. Примерка өмсөөд зарим нь баярлаад уйлна. Тэрийг хараад бидний сэтгэл хөөрнө. Хуримаа хийж байгаа бүх хүнд чухал өдөр нь учраас бүх даашинзад олон хүний хөдөлмөр, сэтгэл шингэсэн байдаг” гэсэн юм.

Хурим хүний амьдралын хамгийн онцгой мөч. Эмэгтэй хүн бүр энэ өдөр хамгийн үзэсгэлэнтэй сайхан харагдахыг хүсдэг билээ. Тиймээс хуримын “улирал” эхэлж байгаа энэ цаг үеийг угтан тус бүр онцлог загвартай, хээнцэр тансаг 30 даашинзаа “Хайрын хурим”-ынхан танилцуулахад бэлэн болжээ.

Хуримын хувцасны чиглэлээр 12 жилийн туршлага хуримтлуулсан тус салон энэ хугацаанд 2000 гаруй даашинз урлаж, бүсгүйчүүдийн баярын өдөрт нь улам сайхан өнгө нэмжээ.

Хамгийн гол нь хийц, материалын чанарт анхаарч, биед эвтэйхэн суулттай, мэдээж тухайн эмэгтэйд хамгийн сайхан зохисон байх ёстой гэсэн зарчмыг чухалчилдаг байна.

Дизайнер Б.Ууганцэцэг:

“Захиалга орж ирээд үйлчлүүлэгчтэйгээ 10  минут ярилцаад ерөнхийдөө юу хүсч, сонирхож байгааг нь ойлгодог. Ингээд тухайн хүний төрх, биеийн харьцааг харж, зөвхөн тэр хүнд тохирсон загвар гаргадаг” гэсэн юм.

“Хайрын хурим” хуримын хувцасны салоныг Б.Ууганцэцэг найз Э.Туулын хамт 2005 онд үүсгэн байгуулжээ. Яваандаа орчин үеийн гоёлын, үндэсний болон өдөр тутмын загвар руу  түлхүү орсон байна. Хувцасны суулт, техникт голчлон анхаардаг бөгөөд чанар, хийц тэдний онцлог давуу тал болжээ.

12 жилийн хугацаанд хуримын даашинз хэрхэн хувьсан өөрчлөгдөж, өнөөдөр ямар чиг хандлага давамгайлж байгаа талаар болон шилмэл 30 даашинзны загварын талаар бид ярилцсан юм.

Орчин цагт хуримын хувцас илүү хөнгөрч нимгэрч байна.

-Та бүхэн 10 гаруй жил хуримын хувцасны чиг хандлагыг ажиглаж ирсний хувьд хэрхэн хувьсан өөрчлөгдөж, орчин үеийн трэнд хаашаа чиглэж байгаа талаар ярихгүй юу?

-Өдөр тутмын энгийн хувцастай адил хуримын хувцас ялгаагүй трэндээ дагадаг. Одоогоос 10-аад жилийн өмнө даашинз улаан, ногоон, цэнхэр зэрэг өнгөний оруулгатай байсан бол жил жилээр хувьсан өөрчлөгдөж, дунд үеэс бөмбөгөр хормой зонхилж, харин орчин цагт хуримын хувцас илүү хөнгөрч нимгэрч байна.  

Мэдээж дизайнер болгон өөр өөрийн гэсэн имижтэй. Аливаа трэнд даавуутай салшгүй холбоотой гэж бид үздэг. Гэрэлтдэг, өөрөөсөө саатай, хатгамал хээтэй, гялгар материалууд трэнд болчихсон. Ерөнхийдөө 2-3 жилийн давтамжтай өөрчлөгдөж байна.

-Монгол эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон өнгө загвар гэж байх уу.  Бүсгүйчүүдэд хэрхэн зөвлөж, биеийн онцлогт нь тааруулсан загвар гаргадаг вэ?

-Европ ази хүмүүс өөр. Өндөр шар царайтай хүнд зохидог силуэтийг гаргаж өгөхөөр зохихгүй байх талтай. Тэгэхээр монгол хүний царай, арьсны өнгөнд тохируулж материал өнгөний сонголтуудаа хийдэг. Бид тухайн хүнд зориулсан ганцхан ширхэг хувцас хийдэг учраас өөрийг нь судалж биеийн харьцаа, арьсны өнгө, хүсэл сонирхолд нь нийцүүлж, ганцхан ширхэг от кутюр загвар гардаг. Миний хувьд салоноо байгуулаад 12 жил, мэргэжлээрээ дагнаж ажиллаад 18 жил өнгөрсөн байна.

Дизайнер Н.Хосзаяа, Б.Ууганцэцэг, загвар өмсөгч Ж.Энэрэл

Хайрын хурим салоны дизайнер Н.Хосзаяа:

-Дийлэнх монгол эмэгтэйчүүд хүүхэдтэй болсныхоо дараа хуримаа хийдэг.  Цөөн тооных нь хүүхэдгүй байхдаа хуримаа хийдэг. Эмэгтэйчүүд ихэвчлэн гарын булчин далдлах сонирхолтой, бэлхүүсийг тодотгох, тааз томтой мөр жижиг болчихсон байдаг. Тааз томтой мөр жижиг бол доошоогоо А хэлбэрийг, хүүхэд төрүүлээгүй ихэвчлэн загасан хэлбэр зохицох хандлагатай.

Хуримаа хийснээр шинэ амьдрал эхэлж байгаа гэдэг утгаар даашинз ч гэсэн тэрнийг илтгэсэн хамгийн сайхан, өөрт нь зохисон тэр өдрийн хамгийн үзэсгэлэнтэй байх зүйл гэж бодож загвараа гаргаж өгдөг

Биеийн харьцаа ямар байна гэдэгт тулгуурлан хийнэ. Манайх гаднаас нийт захиалгын 40 хувийг нь авч байна. Америк, Австралийн захиалгуудад ихэвчлэн нимгэн материалаар хийлгэх санал ирдэг бол Монголдоо корсеттой, биеийн хэлбэрийг гоё тодотгох загварууд хийлгэж байна.

"Хавар гэдэг нь бурхны хэлээр ахин нэг боломж" гэж Роберт Орбен хэлсэн юм билээ. Тэрэн шиг хүн хуримаа хийгээд гэрлэнэ гэдэг дахин өөр шинэ амьдрал ирж байгаа гэдэг утгаар даашинз ч гэсэн тэрнийг илтгэсэн хамгийн сайхан өөрт нь зохисон тэр өдрийн хамгийн үзэсгэлэнтэй байх зүйл гэж бодож загвараа гаргаж өгдөг.

Хосууд хуримаасаа өмнө зургаа авахуулахыг чухалчилдаг болсон. Бид бүх талын зөвлөгөөг өгч байна. Ирж байгаа хүмүүс сонирхож байгаа загвараа утсан дээрээ хадгалаад ирдэг. Бэлэн даашинзнаас өмсөөд үзсэн нь ч ирнэ. Зарим нь ямар ч төсөөлөлгүй, мэргэжлийн дизайнерт бүх юмаа найдаад ирлээ гэнэ. 

Өөрсдөө судалгаа хийгээд ирсэн хүмүүсийн сонирхолд тулгуурлаад загварыг нь гаргаж өгдөг.

-Хуримын даашинзандаа гивлүүр, акссесуарыг хэрхэн тохируулах вэ?

-Бид захиалагч нартаа хуримын өдөр таны царай, даашинз тодрох ёстой, акссесуарууд харин туслах үүрэгтэй гэж зөвлөдөг. Тухайлбал, ээмэг царайнд гэрэл нэмэх гэдэг талаас зөвлөнө. Гивлүүр бол гаднын дизайнеруудын санал болгож байгаагаар капрон шиг том боолттой, боолтон дээр нь гивлүүр нь байдаг тийм хэлбэр силуэтүүд байна.

Урт гивлүүрнүүд илүү цэгцтэй, даашинзыг бүр гоё харагдуулдаг. Хоёр давхар, богино гивлүүрүүд хүнийг намхан, өргөн харагдуулах магадлалтай.

Манайх энэ жил энгийн уламжлал болсон загваруудаа оруулж өгсөн. Зураг авалтад ороход урт гивлүүрнүүд илүү зохимжтой байдаг. Бид ер нь урт гивлүүрнүүд санал болгодог. Илүү цэгцтэй харагддаг, даашинзыг бүр гоё харагдуулдаг. Хоёр давхар, богино гивлүүрүүд хүнийг намхан, өргөн харагдуулах магадлалтай. Даашинзны деталийг далдлах гээд байдаг.

Акссесуарын хувьд ээмэг зүүгээд, зүүлт бугуйвчийг түр хаясан нь дээр гэж зөвлөмөөр байна. Бээлий бас зарим хүмүүс өмсөх сонирхолтой байдаг. Гэхдээ бээлий харьцангуй тохиромж муутай юм шиг санагддаг. Гарыг олон хуваалттай богино харагдуулах магадлалтай. Гэхдээ даашинзнаасаа шалтгаална.

-Шоунд танилцуулах 30 даашинз бүгд өөр загвартай юу. Онцлогоос нь дурдахгүй юу?

Б.Ууганцэцэг: Бүгд хоорондоо ялгаатай. Нэг ч давтагдсан хэлбэр загвар байхгүй. Бүгдийг шинээр зохиож, эсгүүрийг нь шинээр хийсэн. Өөр өөрийн гэсэн имижтэй.

Хуримын хувцас гэхээр заавал цагаан дэрвэгэр хормойтой байх албагүй. Хуримын өдөр даашинз, дээл, үдшийн гоёл гэх мэтчилэн үндсэндээ 3-4 хувцас сольж өмсөх болдог. Тэрэнд зориулсан орой нь өмсөх даашинзнууд бий. Мөн саяхныг хүртэл сэрүүнд шуба өмсдөг байсан. Бид даашинз дээр өмсөх боломжтой торго, гоёлын тороор хийсэн, өдтэй гэх мэт бомбер жакет хийлээ.

Сэрүүхэн үед даашинз дээрээ өмсөх боломжтой бомбер жакет, илүү эрхэмсэг тансаг харагдуулах нөмрөгтэй загварууд санал болгож байна.

Н.Хосзаяа: Дийлэнхдээ сувдан шаргал өнгөний сонголттой. Ясан цагаан өнгийн даашинз байгаа ч тэр бүр монголчууд сонгодоггүй. Арьсны сууринд тохирдоггүй. Саатай нь даашинзнуудаа хуримын ёслолын дараа өмсөх үдшийн гоёлд зориулж хийсэн.

Мөн сэрүүхэн үед даашинз дээрээ өмсөх боломжтой бомбер жакет, илүү эрхэмсэг тансаг харагдуулах нөмрөгтэй загварууд санал болгож байна. Ил цахилгаантай илүү орчин үеийн, өдтэй нэг бүрчлэн гар ажиллагаа орсон загварууд юм.

Хэлбэр силуэтийн хувьд том дэрвэгэр хойшоо чирсэн хормой, загасан хэлбэрийн даашинз зэрэг хүмүүст сонголттой загварууд байгаа. Орчин үеийн трэнд болж байгаа материалуудаар хийсэн. Өөрөөсөө үл мэдэг чимэглэлүүдтэй,  цээжин хэсэгтээ битүү ордог байсан бол одоо цулгуй даашинз трэнд болж байна.

-Хэдхэн хоногийн өмнө болсон Их Британийн хунтайж Харригийн хуримд гэргийнх нь өмссөн даашинз болон тэрний өмнөхөн гарсан танай постерын зургийг хараад трэнд нэлээн дөхжээ гэж бодож байлаа.  Ямар ч чимэглэлгүй мөртлөө тансаг харагддаг юм байна.

-Надад олон хүн тэгж хэлсэн. Үнэндээ тэрийг бид огт тэгж төлөвлөөгүй. Цаанаасаа тэгээд таарчихсан. Постерын зургаа бид хоёр санаандгүй сонгосон юм. Тэгтэл дэлхий нийтэд анхаарлын төвд байгаа хуримтай зэрэгцэж гараад, хүмүүс "та нар нэлээн дөхүү хийсэн байна" гэсэн.

Хувцас хамгийн гол нь чанартай л материалтай байх хэрэгтэй.

-Аливаа загварууд минимал чиг хандлага руу яваад байна уу даа гэж харж байлаа. Давуу тал нь юундаа байдаг вэ?

-Орчин үеийн загвар хөнгөхөн нимгэн гэхдээ чанартай гэж бид үздэг.  Бид ч бас элдэв чимэглэлгүй, цэвэрхэн байх тал дээр бодолцдог. Дандаа материалыг чухалчилдаг. Хувцас хамгийн гол нь чанартай л материалтай байх хэрэгтэй. Бид үргэлж трэнд болж байгааг хүмүүст хүргэхийг чухалчилдаг.

Минимал загварын давуу тал нь ямар ч хүнд сонголт хийхэд дөхөм байдаг. Хэтэрхий их чимэглэлтэй даашинз зарим хүмүүст тохирдоггүй. Минималист загварууд ганган хүмүүст хэлбэр силуэтээрээ тохирч байна. Эсвэл энгийн даруухан загвар сонирхдог хүмүүст хүссэн загвар нь болдог. Хөрвөх боломжтой.

Ийнхүү бид ярилцсан юм. “Хайрын хурим” салон өдгөө жилд дөрвөн удаа коллекцоо гаргадаг ажээ. 12 жилийн хугацаанд хэд хэдэн томоохон загварын шоу зохион байгуулж, Италийн загвар зохион бүтээгчтэй хамтарч ажилласан бөгөөд 2015 онд монгол хувцсыг “эвдэж” зураач Д.Наранцэцэгтэй хамтран албан ёсны эрхтэйгээр 100 хувийн цэвэр итали торгоор дээлний загварыг гаргаж, шинэчлэлт хийсэн байна. Мөн зөвхөн үндэсний болон гоёлын хувцас гэлгүй нийтлэг хэв маягаас татгалзсан өвлийн хамбан, торгон материалаар урласан куртканы цуглуулгаа танилцуулсан билээ.

Түүний зэрэгцээ хуримын 2000 гаруй даашинз зохион бүтээснийг энд онцлох хэрэгтэй.

Хүний амьдралд ганц удаа тохиох энэ торгон мөчид зориулж даашинз урладаг хүмүүс учраас тэр сэтгэлээрээ ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай хийдэг гэдгээ хэлсэн юм.

Шилмэл загварын 30 даашинзыг Шангри-Ла зочид буудалд 25-ны өдөр 19:00 цагт танилцуулна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан