Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны "Би эндээс явахгүй" уянгын драмын жүжгийг маргаашнаас эхлэн гуравдугаар сарын 10-ыг дуустал тайзнаа тоглох гэж байна.
Жүжгийн гол дүрд жүжигчин О.Гэрэлсүх, Б.Одончимэг, Н.Баярмаа нар тоглох юм. Жүжигчин О.Гэрэлсүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та 20 жилийн дараа нэгэн шинэ дүрээр тайзнаа эргэн ирж байна?
-Миний ажиллаж буй Дорлигийн дүрээр 40-өөд насны эр хүний гэр бүлийн ээдрээт амьдралыг харуулна. 1959 онд анх энэ жүжгийн Дорлигийн дүрд "Цогт тайж" киноны Арслан тайжийн дүрийг бүтээсэн МУГЖ А.Цэрэндэндэв гуай тоглосон. Дорлигийн дүрээр жүжигчний ур чадварыг харж болно.
Энэ бол зүгээр нэг залуухан дурлалт хүүгийн дүр биш. Эцэг, нөхөр хүний дүр учраас тоглож үзье гээд ажилдаа орсон. Би хамгийн сүүлд 1998 онд "Ромео Жульетта" жүжгийн Ромеод тоглосон. Мэдээж 20 жилийн дараа тайзнаа эргээд гарахад надад бэрхшээлтэй байна. Учир нь тайзны жүжигчний арга барил өөр байдаг.
-Монголчуудын сайн мэдэх Шагдарын дүрээс юугаараа өөр бас төстэй байх бол?
-Магадгүй "Гарын таван хуруу" киноны Шагдарын дүртэй төстэй байх. Ялгаа нь Шагдар таван хүүхдээ орхиод явдаг бол харин Дорлиг Дулмаатай гэр бүл болоод 10-аад жил болсон ч үр хүүхэдгүй байдаг. Дорлиг тодорхой шалтгааны улмаас сонголтоо хийнэ. Түүний хийсэн сонголт зөв эсвэл буруу байсныг амьдрал цаг хугацаа харуулна.
-40 орчим насны хүний зүрх нь удирдах ёстой юу, тархи нь удирдах ёстой юу?
-40 орчим насны эр хүний амьдрал тогтоол ус шиг тогтсон байдаг. Гэтэл Дорлиг их мөрөн шиг дөлгөөн байж байгаад нэг л өдөр амьдралдаа сонголт хийнэ. Халиад, доргиод явна. Гэхдээ зүрх шийдэх үү, ухаан шийдэх үү гэдгийг жүжгээс харж болно. Гэр бүлийг гагнаж бэхэлж өгдөг үр хүүхдийг үл тоох, өнчрүүлэх нь ямар хортой вэ. Энгийн дурлалт хос байх, эцэг эх болоод үр хүүхэдтэй байхын ялгаа юу вэ гэдгийг харуулж байна.
-Өнөөдрийн нийгмийн хамгийн том эмзэглэл болох гэр бүл салалтыг энэ жүжигт тусгажээ?
-Өнөөдөр Монголд жилд 17 мянган хос гэр бүлээ баталгаажуулсан байна. 3000-4000 хос гэр бүлээ цуцлуулсан байна. Тэдний 10 хувь буюу 300-400 нь л эргээд ойлголцож чаддаг. Тэгэхээр ойлголцох чадвар маш бага байна. Түүний цаана багадаа 3000-4000 хүүхэд өнчирч хоцорч байна. Тиймээс энэ яах аргагүй бидний өмнө тулгамдсан асуудал юм.
-Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.