Энэ онд 20 жилийнх нь ой тохиож буй GUYS хамтлагийнхан маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан "Зүрх уучил" тоглолтоо Crocus Event Hall-д 21:00 цагаас хийх гэж байгаа билээ.
Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Солонгос улсад жил бүр уламжлал болгон зохиогддог “Korean Culture & Entertainment Awards” наадмаас Монголд анх удаа “International Star” шагнал хүртсэн билээ. Тус хамтлагийнхан Солонгосын “BAD BOSS” Entertainment компанитай хамтран ажиллаж хамтлаг дуучидтай уран бүтээл туурвихаар болсон байна.
Тиймээс маргааш болох тоглолтонд Солонгосын GAVY NJ хамтлагийн дуучин асан MISTY өөрийн уран бүтээлээсээ хүргэж, мөн GUYS хамтлагтай хамтран дуулах юм байна. Дуучин MISTY өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирсэн бөгөөд итүүнийг дөнгөж ирээд байхад нь хэдэн хором ярилцлаа.
-Монгол улсыг зориод ирсэнд маш их баярлалаа. Сая хотоор яваад үзэхэд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Монголд анх удаа ирж байна. Надад барилгууд нь гоё, Европын нэг хотод, тэр дундаа Парист явж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Энд гурав хононо.
-Маргааш та GUYS хамтлагтай хамтарч дуулах гэж байна. Ер нь энэ хамтлагтай яагаад хамтран ажиллахаар шийдсэн бэ? Энэ хамтлагийн юу нь таныг татсан бэ?
-Манай “BAD BOSS” Entertainment-ийн захирлын найз Монголын GUYS хамтлаг байдаг талаар анх хэлсэн юм. Энэ хамтлагийн талаар дуулаад Youtube-ээр дуунуудыг нь сонстол их гоё дуунуудтай, сайхан уран бүтээлүүд туурвидаг авьяаслаг хамтлаг байдаг юм байна гэж бодсон юм. Ингээд хамтарч ажиллая гээд захиралдаа хэлээд захирал маань холбож өгсөн дөө.
-Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар GUYS хамтлагийн тоглолт болно. GUYS хамтлагтай хамтарч дуулах уу. Эмэгтэйчүүдэд зориулж уран бүтээл хүргэх үү?
-Эмэгтэйүүдийн баяр болно гэж мэдсэнгүй. Харин одоо мэдсэн болохоор нэг юм бодно оо. GUYS хамтлагтай “70 Baby” дууг монгол хэлээр хамтарч дуулаад солонгосоор хоёр дуу дуулахаар төлөвлөж байна. Нэг нь миний соло цомгийн дуу, нөгөө нь олон ангит киноны дуу байгаа.
-Монголд баяр болж байгааг мэдээгүй гэж байна. Солонгост эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг юм бол?
-Солонгост гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн баяр болдог ч Монголд болдог шиг амарч, өргөн дэлгэр баярладаггүй. Цомхон тэмдэглэдэг.
-Монголд ирэхдээ та хэрхэн судалж, хэр их мэдээлэлтэй ирсэн бэ?
-GUYS хамтлагтай анх холбогдоод тус хамтлагийг сонирхоход Монгол орон, цаг агаарынх нь талаар судалсан. Мөн Солонгосын хоолны соёл бас их хөгжчихсөн байдаг болохоор монгол хоолноос алийг нь идвэл гоё байх бол гэж их сонирхсон шүү.
-Таны хувьд өмнө нь Gavy NJ хамтлагийн гишүүн байгаад дараа нь соло уран бүтээл хийх болсон. Монголын уншигчдад та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Gavy NJ хамтлагт байхдаа олон хит дуунууд гаргаж байсан. Соло уран бүтээлч болоод Солонгос болон Хятадад уран бүтээл хийж байсан.
-GUYS хамтлагтай цаашдаа хэрхэн ажиллах вэ?
-Эхлээд бид тоглолтонд хамтдаа дуулж, дараа нь хамтарч уран бүтээлүүд гаргахаар зорьж байна. Монголоор хамтарч дуулаад, дараа нь Солонгосын олон ангит киноны дууг солонгосоор хамтарч дуулан, клип хийхээр төлөвлөж байна.
-Танд баярлалаа.
Маргааш болох "Зүрх уучил" тоглолтын талаар хамтлагийн гишүүн Д.Лхагваас тодруулга авлаа.
-Энэ тоглолт танай хамтлагийн 20 жилийн ойгоор бэлдсэн 20 бэлэгний нэг гэж хэлж байсан. Эмэгтэйчүүддээ зориулж ямар бэлэг барих бол?
-Энэ тоглолт маань тэр чигтээ эмэгтэйчүүддээ зориулсан бэлэг. Бид он гарангуут л тоглолтынхоо бэлтгэлд орсон л доо. GUYS хамтлагийн 20 жилийн ойн хүрээнд барьж буй 20 бэлгийн эхнийх нь "Чи миний" дууны клип байлаа. Дараагийнх нь энэ тоглолт болж байна. Мөн Бид Солонгосын дуучин MISTY-тэй хамтарсан уран бүтээл туурвиж, энд болон Солонгост зураг авалтаа хийн, клип хийхээр төлөвлөж байна.
-GUYS хамтлаг кино хийхээр төлөвлөж байгаа дуулдсан?
-Бид тоглолтын дараа зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны 10 жилийн өмнө бидэнд зориулан бичсэн киноны зохиолоор кино хийх ажилдаа орно. Тэр зохиолыг 10 жил хадгалсандаа бид олзуурхаж байна. Хэрвээ тэр үед киногоо хийсэн бол зохиолоо сайн ойлгохгүйгээр дутуу юм хийх магадлалтай байсан. Харин одоо уншаад ямар гоё зохиол болсон бэ гэж олзуурхаж байна. Мэргэжлийн хүний бичсэн ийм сайхан зохиол байна гэдэг бидний хувьд маш сайхан хэрэг. Киногоо энэ ондоо багтаан гаргана.
-Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!