Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудад газрыг олгохдоо үнэлдэг үү. Зарим иргэн оршуулгын газрыг зардаг гэсэн ойлголтой байна?
-Оршуулга хийх зориулалтаар газрыг зарах, худалдахыг журмаар хориглосон. Компаниудын хэлж буй үнэ бол зөвхөн үйлчилгээний хөлс. Газрыг хүнээр ухуулсан уу, үнэтэй техникээр ухуулсан уу гэдгээс хамаараад төлбөр нь өөр байх жишээтэй. Газар ухсаны хөлс гэж ойролцоогоор 80-100 мянган төгрөг авдаг.
-Ийм компаниудын үйлчилгээний үнэ өндөр байгаа талаар танайд гомдол ирдэг үү?
-Жилд 1-2 гомдол ирдэг. Хэрэв тухайн компанийг зардлаа өндөр тооцсон, хэт их ашиг олж байна гэж үзвэл ШӨХТГ болон хөндлөнгийн аудитын байгууллагад хандах боломжтой. Ер нь буяны үйлчилгээний үнэ дунджаар 5-6 сая төгрөг болдог юм билээ. Зарим иргэн хямд үнэтэй байхыг шаардаж байхад зарим нь хайртай хүнээ тохилог, цэвэр орчинд нойрсуулахыг боддог. Тиймээс энэ хоёр сонирхлын дундаас зөрчил үүсээд байдаг юм.
-Оршуулгын зан үйлийг хуульчлах шаардлага бий юу?
-Шаардлагатай. Манайх Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яаманд хандаж хууль гаргах хэрэгтэй гэсэн санал гаргасан ч ойшоогоогүй. Журам бол зөвхөн зохицуулах эрх зүйн акт. Сүүлийн үед буяны үйлчилгээ ашигтай бизнес гэж харсан залуучууд ийм компани байгуулах хүсэлт цөөнгүй өгч байна. Тиймээс энэ онцгой салбарыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай.