Авлигын хэрэгт холбогдсон ОХУ-ын банкны эзэд, бизнесмэнүүд, улс төрчид барууны орнууд руу тэр дундаа Лондон хотыг зорьж улс төрийн орогнол хүсдэг нь нууц биш. Хятад улс ч ийм асуудалтай тулгараад буй. Хятадын Коммунист нам (ХКН) авлигачидтайгаа тэмцэхэд чиглэсэн “Үнэгний ав” нэртэй ажиллагааг хэрэгжүүлэх болсон цагаас олон авлигачийг эх нутагт нь буцаан хариуцлага хүлээлгэх болсон.
Эрэн сурвалжилж буй авлигачдын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан Ян Сюжугийн замаар нутагт нь саяхан авчирчээ. Тэрээр 13 жил хууль сахиулагчдаас зугтсан аж. 2003 онд Хятадын хууль сахиулагчид түүнийг авлигалд буруутгаж, хавтаст хэрэг нээн шалгах болсон юм.
Тухайн үед Вэньжоу хотын орлогч даргын албыг хашиж байсан тэрээр улсаас 40 сая ам.долларыг шамшигдуулж, дараа нь Европ, АНУ-д дүрвэсэн гэдэг. Ян Сюжу өөрийгөө Хятадын дэглэмийн золиос болсон гэж очсон орноосоо улс төрийн орогнол хүсч байсан ч зөвшөөрөл авч чадаагүй юм.
Хятадын прокурорын газар болон ХКН-ын сахилга батын хорооны төлөөлөгчид түүнтэй удаан хугацаанд хэлэлцсэний дүнд тэрээр нутаг буцахаар болсон. Ян Сюжү ийн эргэж ирсэн нь “Үнэгний ав” ажиллагааны ээлжит ялалт байв.
Хятадын дарга Си Зиньпин төрийн эрхэнд гарсан даруйдаа авлигын эсрэг хүчтэй тэмцэхээ мэдэгдсэн. Энэхүү аяны хүрээнд нам, төрийн байгууллагууд өндөр албан тушаал хашдаг, өмнө нь хашиж байсан олон хүнийг хуулийн хариуцлагад татаад байгаа юм.
Тухайлбал, авлигын эсрэг аяны хүрээнд төр засаг ба намын 80 мянга гаруй албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж, 15 мянга гаруй этгээдэд хариуцлага тооцсон гэх баримт бий.
Ард иргэдийн дунд “Барсыг авлах” (томоохон албан тушаалтнууд), “Ялааг барих” (доод тушаалын түшмэд) хэмээн нэрлэсэн энэхүү тэмцлийг өрнүүлснийхээ дараа Хятадын эрх баригчид “Үнэгний ав” гэх ээлжит кампанит ажлаа эхлүүлснээ зарлаж байлаа.
“Үнэгний ав” ажиллагаа гэдэг нь Хятадын нийгмийг хамгаалах байгууллагаас эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн ч гадаадад амьдардаг иргэдээ баривчлах ажиллагаанд өгсөн нэр аж.
Энэхүү ажиллагааны хүрээнд Хятадын Засгийн газраас өмнө нь төрийн албанд ажиллаж байгаад одоо барууны орнуудад амьдардаг 2000 гаруй авлигач түшмэлийн нэр бүхий жагсаалт гаргаж, тухайн орны эрх баригчдад өгсөн. Гэтэл тэдгээр орны эрх бүхий байгууллагууд жагсаалтыг огт аваагүй мэт аашилж, Бээжингийн эрх баригчдад туслахыг хичээсэнгүй.
Эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг эрэн сурвалжлахад үүсдэг нэг гол асуудал нь Хятадын авлигач түшмэд гол төлөв АНУ, Канад, Австрали улсад дүрвэдэг аж.
Өөрөөр хэлбэл, Хятадын эрх баригчид тус улсуудтай сэжигтэнгшилжүүлэн өгөх гэрээ хийгээгүй тийм орнуудыг авлигачид нь сонгодог. Учир нь эдгээр улсын Засгийн газарт Хятадын тал хууль зүйн шахалт үзүүлэх боломжгүй байдаг.
Зарим үед тэд “үнэг авлах” ажиллагааг явуулахдаа интерполоос тусламж хүсдэг ч эрэн сурвалжилж байгаа авлигчдын талаар цуглуулсан баримтууд нь хангалтгүй байдаг тул гол төлөв татгалзсан хариу авдаг байна.
Гадаадад бүгэж буй хятад авлигачид улс төрийн шалтгаанаар тэднийг эх оронд нь мөрдөн мөшгиж байна гэж нэгэн дуугаар жүжиглэх нь энүүхэнд.
Орон нутгийн хүний эрхийг хамгаалах байгууллага ч тэднийг мөн хамгаалж иржээ. Учир ньэх оронд нь буцаасан тохиолдолд тэдгээр иргэдийг тарчлаан зовоож, хатуу шийтгэх болно. Хэтдээ цаазын ял оноох юм гэж шүүмжлэх хүн цөөнгүй аж.(Үнэндээ бол Хятад улс авлигчдыг цаазалсаар байгаа).
АВЛИГАЧ ТҮШМЭДИЙГ ХЭРХЭН БУУЛГАЖ АВДАГ ВЭ?
Авлигачдыг “авлах” ажиллагаа нь олон бэрхшээлтэй тулгарах болсонд Хятадын эрх баригчид аргаа улам боловсронгүй болгож иржээ. Тухайлбал, Прокурор болон цагдаагийн газраас хэд, хэдэнхэлийг төгс эзэмшсэн, хүний сэтгэлийг гойд татаж, сэтгэл зүйд нь эерэгээр нөлөөлж чадах тийм мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулан авч ажиллуулдаг байна.
Тэдний талаарх мэдээлэл ч маш нууц байдаг төдийгүй өндөр цалинг ч амладаг аж. Сонгогдогсод тагнуул хийх төдийгүй мэдээлэл цуглуулах үүрэгтэй. “Үнэг авлагчид” тухайн оронд зохиомол нэрийн дор жуулчны визээр гол төлөв очдог байна. Тэд авлигчдын гэр бүл, ойрын хүрээнийхний дунд шурган орж, төрөл төрөгсөд, итгэл төрүүлсэн хүмүүсийг нь авлигчдад нөлөө үзүүлэхийг ухуулцгаана.
Ингэхдээ үнэг авлагчид хэзээ ч тухайн орны хуулийг зөрчдөггүй нь нэг онцлог. Тэдний гол зорилго нь Хятадаас хууль бусаар гаргасан мөнгөний талаарх мэдээллийг цуглуулах, орон нутгийн банктай хамтран ажиллаж, гэмт хэрэгтнийг авлигачдын амьдарч буй цагдаагийн хэлтэстэй хамтарч, тэднийг нутаг буцаахад явдал.
Эцсийн дүнд гадаадад дүрвэсэн авлигач эх орондоо очих нь дээр юм гэдгийг ухамсарлаж, эрх баригчидтайгаа хэлэлцээ хийж эхэлдэг байна. Зарим тохиолдолд интернэтээр дамжуулан энэхүү хэлэлцээнд ХКН-ын сахилга батын төлөөлөгчдийг оролцуулдаг аж.
Мөн өөр нэг арга нь авлигчийн ар гэрийнхнээс нэгийг нь илгээж, гэр бүлийнхээ нэр хүндийг “гутаахгүй” байхыг ятгуулдаг гэнэ. Үүний зэрэгцээ тухайн оронд байгаа Хятадын консулын төлөөлөгчийн газрын ажилтнууд ч тэдэнд шахалт үзүүлдэг байна.
“Үнэгний ав” ажиллагаа нь хэдэн жил ч үргэлжлэх боломжтой аж. Тухайн этгээд эрх баригчидтайгаа тохиролцож чадаагүйгээс арав гаруй жил үргэлжилж байсан тохиолдол ч байдаг байна. Үүний нэг жишээ нь “Шэнжэнь Ювэй” корпорацийн захирал Жу Хайпин шүүхээс зайлсхийн АНУ-д 18 жил бүгж байсан гэдэг.
Мөн Хятадын Засгийн газартай хилийн чанадад амьдарч буй хятадуудыг уг ажилд мөн дайчилдаг байна. Тэд гол нь эрх баригчдадаамөнгө олсон эх сурвалж болон орлого нь тодорхой бус, гэсэн хэдий ч тансаглаж байгаа нутаг нэгтнийхээ талаар мэдээллийг дамжуулах үүрэгтэй.
2014 онд ийм ухамсартай цагаач иргэдэд зориулж, тусгай цахим хуудсыг нээн ажиллуулах болсон. Тус сайтад дурын иргэн дүрвэгчдийн талаарх мэдээллийг чөлөөтэй оруулах болсон байна.
“Үнэгний ав” аяны хүрээнд нэр нүүрээ барж ар гэрийнхнийгээ нэр хүндийг гутаан доромжиллоо гэсэн айдастай иргэдэд сэтгэл зүйн дарамтад оруулж, буулгаж авсан тохиолдол цөөнгүй байдаг байна.
Тухайлбал, 20 гаруй жил хилийн чанадад дүрвэн амьдарч байсан Юань Хуженийг ийм замаар буулган авсан байдаг. Тэрээр эрэн сурвалжилж буй 100 авлигачийн жагсаалтад багтаж байв.
Үнэг авлагчид түүнийг орон нутгийн нисэх онгоцны буудалд гавтай байгаа мэт зураг бүхий эвлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлүүлж байсан гэдэг. Эцсийн дүнд тэрээр эрх баригчидтай тохиролцоонд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, хууль бусаар авсан бүх хөрөнгөө хураалгаж оронд нь шоронд хоригдох ялаас мултрах гэрээ байгуулснаар бууж өгсөн гэдэг.
Мөн үүний адил сэтгэл зүйн дарамтанд орсон Жу Шицин өнгөрсөн дөрөвдүгээр сард эрх баригчидтай бууж өгч, сайн дураараа нутгаа зорьжээ. Хэдэн сая ам.долларын авлигалд буруутгагдаад байсан тэрбээр арван жил Австралид амьдарч, хууль шүүхээс зугтаж байсан юм. Мөн ийм жишээг өөр олныг дурдаж болох аж.
Өнгөрсөн оны байдлаар “Үнэг авлах” ажиллагааны дүнд гадаадад амьдарч байсан 857 авлигачийг нутагт нь авчирсан бөгөөд нийт 150 сая ам.долларыг хураан авсан байдаг. Мөн энэ жил дээрх уг аяны хүрээнд 630 иргэнийг буцааж, 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг хураан авсан аж.
Хятадын дарга Си Зиньпин ийнхүү авлигын аяны хүрээнд дээрх өргөн хүрээний кампанит ажлыг дотоодод төдийгүй хилийн чанадад явуулах болсон нь юуны өмнө ард түмнээс эрх баригч Коммунист намд итгэх итгэлийг сэргээх зорилгоор авч хэрэгжүүлж буй гол ажлынх нь нэг хэсэг юм.
ХКН-ын Сахилга батын хорооны дарга Юань Шусян “Хилийн чанад бол манай авлигачдын хувьд диваажин биш. Бид газрын мухраас ч тэднийг барьж авчран шүүхэд хэргийг нь хүлээлгэх болно” гэсэн удаатай.