gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Одончимэг: Архичин, хүчирхийлэгч гэж тэднийг түлхэж болохгүй

Г.Одгарав
Нийгэм
2016-10-23
0
Twitter logo

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нийгмийн ажилтан Э.Одончимэг бидэнтэй уулзах үеэрээ дээрх үгийг хэлсэн.

Хүчирхийлэгч, архичин этгээдийг нийгмээрээ нүд үзүүрлэхээ урьтал болгодог өнөө үед асуудлыг нөгөө өнцгөөс харах ёстойг тэр үед ойлгосон юм.

Э.Одончимэг хүн амын нягтаршил ихтэй, 1830 өрхтэй, 7420 иргэнтэй энэ хороонд нийгмийн ажилтан хийгээд дөрвөн жилийг ардаа үджээ.

Нийслэлд 150 хороо бүхий хүчирхийллээс сэргийлэх хамтарсан баг ажилладаг ч бид хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж буй гэдгээр нь Чингэлтэй дүүргийн есдүгээр хороог зорьж түүнтэй уулзсан хэрэг.

АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ТАВАН ИРГЭНИЙГ АРХИНААС ГАРГАЖЭЭ

Тус хороо гэр хорооллоос бүрдсэн, ажилгүйдэл ихтэй, үүнийгээ дагаад амьжиргааны түвшин доогуур өрх олонтой аж.

Иргэдийн дунд архидалт их учраас гэр бүлийн хүчирхийлэл гарах эрсдэлтэй бүлэгт хамаарагддаг байна.

Э.Одончимэг “Гэр бүлийн хүчирхийлэл архидалттай шууд холбоотой байдаг. Бид гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд архидалтыг таслан зогсоох бодлого баримталж, төсөл боловсруулж, юун түрүүнд архинд хамааралтай иргэдийн судалгааг хийсэн” гэв.

Нарийвчилсан судалгаагаар, архинд хамааралтай 150 иргэн байгааг тогтоож, архинаас гарах хүсэлтэй 10 иргэнийг Монгол эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй хамтран сургалтад хамруулжээ.

Уг сургалтын үр дүнд таван иргэн архинаас гарч хөдөлмөр эрхлэх болсон байна.

Э.Одончимэг “Нэг хүний ард ах дүү нийлсэн 50 гаруй хүн байна гэж үзвэл тэдний цаана нь байгаа олон хүний эрх ашгийг хамгаалсан үйлдэл болсон гэж боддог юм” гэв.

Тэрбээр өөрөө энэ чиглэлээр мэргэшиж сургагч багшийн сургалтад хүртэл суужээ.

ХҮҮХДЭЭ ҮЛ ХАЙХРАХ, ОРХИХ, ГУЙЛГА ГУЙЛГАХ ХҮЧИРХИЙЛЭЛ ИХ ТОХИОЛДДОГ

Тэрбээр хүчирхийлэл далд хэлбэртэй байсан боловч сүүлийн үед иргэдийн зүгээс мэдээлэл их ирдэг болсон. Хөршүүдийн оролцоо хүртэл идэвхжиж байгааг онцлов.

Хороо хоёр цэцэрлэгтэй. Тиймээс цэцэрлэгээр дамжуулан хамтарсан багийн үйл ажиллагаа болоод хүчирхийллээс сэргийлсэн сургалтыг жил болгон эцэг эхчүүдэд хийдэг байна.

Мөн 10 хэсгийн ахлагчтай бөгөөд тэднээр дамжуулан мэдээллийн хуудас өрхүүдээр тараадаг аж. Энэхүү үйл ажиллагаа идэвхжин гурван жил болж байгааг Нийгмийн ажилтан дуулгалаа.

Иргэд мэдээлэлтэй болсноор сүүлийн үед ямарваа асуудал гарвал нийгмийн ажилтандаа хандах болсон аж.

Есдүгээр хорооны хувьд архины хамааралтай иргэд их учир хүүхдүүд гэр бүлээсээ дайжих, гэмт хэрэгт холбогдох үзэгдэл нийтлэг байдаг талаар Э.Одончимэг ярив.

Мөн хүүхдээ үл хайхрах, энд тэнд орхих, ажил хийлгэх, гуйлга гуйлгах, хүчирхийлэхийг оролдох тохиолдлууд цөөнгүй гардаг байна.

“Сэтгэл шимшрэм зүйлс их гардаг учраас бид эцэг, эхчүүдийн зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаа түлхүү явуулахыг хичээн ажилладаг” хэмээн нийгмийн ажилтан яриагаа үргэлжлүүлсэн юм.  

Анх түүнийг ажлаа авах үед буюу 2012 онд гурав, 2013 онд 5, 2014 онд 10, 2015 онд 20, 2016 онд 30 орчим гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол бүртгэгджээ.

Энэ нь зөвхөн илэрсэн тохиолдол бөгөөд үүний цаана хэчнээн хүчирхийлэл болж байгааг таашгүй юм.

“Иргэд хамтарсан багийн талаар мэдээлэл муу. Тэд нөхцөл байдлын шинжилгээ хийлгээд шүүхээс эрх хязгаарлах болоод хамгаалах байранд байлгадаг, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг гэдгийг тэр бүр мэддэггүй. Уг нь иргэдтэй хамгийн ойр ажиллах хүмүүс чинь бид шүү дээ” гэж тэрбээр  инээмсэглэн хэллээ.  

ИХЭНХ ХОРООНЫ НИЙГМИЙН АЖИЛТАН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ИРГЭДТЭЙГЭЭ ХАРИЛЦДАГ Ч БИД…

Сурвалжлагын хүрээнд бид хэд хэдэн хороотой танилцахад дийлэнх нийгмийн ажилтан нэг цонхны үйлчилгээгээр иргэдтэй харилцдаг болох нь тодорхой байсан юм.

Есдүгээр хорооны хувьд яг тэр жишгийн дагуу иргэддээ үйлчилдэг байна. Энэ байдал нь хүчирхийлэлд өртсөн иргэдийг нийгмийн ажилтантайгаа илэн далангүй яриа өрнүүлэх боломжийг хязгаарладаг тул хорооны засаг дарга тусад нь өрөө гарган өгчээ.

Одоогоор өрөөг санхүүгийн боломждоо тулгуурлаж тохижуулж эхэлсэн байна. Хорооны шинэ барилга 2013 онд анх ашиглалтад орсон бөгөөд түүнээс өмнө нийгмийн ажилтан иргэдтэй хүнгүй газар уулздаг байсан аж.

Ихэнх хороо нэг цонхны үйлчилгээтэй байдаг. Мэдээж эгнээд суусан хүмүүсийн дэргэд хэн ч  зовлонгоо тоочихыг хүсэхгүй. Тиймээс буцаад явах тохиолдол гардаг байх. Энэ бол буруу юм. Асуудалд өртсөн хэн ч бусдад муугаа үзүүлэхийг хүсэхгүй. Иймд нийгмийн ажилтанд тусдаа өрөө зайлшгүй байх хэрэгтэй. Энэ нөхцөл байдлыг ойлгоод манай засаг дарга нийгмийн ажилтандаа өрөө гаргаж өгсөн. Бид их баяртай байна” хэмээн тэрбээр ярив.

ХҮНИЙГ ЯЛГАЖ БОЛОХГҮЙ…

Тэд хамтарсан багаараа хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртөхөөс урьдчилан сэргийлсэн олон ажлыг амжилттай хийжээ. Тухайлбал,

22 жил архи ууж, эхнэр, хүүхдээ зодож дарамталсан нэгэн эрийг архинаас гаргах асуудлыг багаараа шийдсэн аж. Түүнийг сургалтад хамруулсны эцэст архинаас гарчээ. Мөнөөх эр “Би 22 жил эхнэр хүүхдээ зовоосон. Гэтэл энэ сургалтаас ихийг ухаарлаа. Би хичээнэ ээ” гэж Нийгмийн ажилтандаа хэлжээ. Яг л түүний хэлснээр болж тэрбээр архи уухаа байж, байр авч, машинтай болсон аж.

Залуугийн эхнэр нь “Та бүхэнд үнэхээр их баярлалаа. Ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. Хоёр охин минь хүртэл тусдаа амьдардаг байсан. Бид одоо гэр бүлээрээ амьдарч байгаа” гэжээ.

Энэ тухай ярьсны дараа нийгмийн ажилтан “Хүнийг ерөөсөө ялгаж болохгүй. Архи ууж, хүчирхийлэл үйлддэг хүн хэзээ ч засрахгүй гэсэн хандлага нийгэмд нийтлэг байдаг. Гэтэл тийм биш. Ямар ч хүн өөрчлөгддөг юм” хэмээн бидэнд хэлэв.

Түүний ярьснаар бид хохирогчийг зөвхөн хамгаалдгаас биш хүчирхийлэл үйлдэгчдэд хандсан сургалт сурталчилгааг бага хийдэг аж. Харин бүх нийтээр үүнд анхаарал хандуулж аль аль талд нь анхаарсан үйлдлийг энэ мэт хийж эхлэх хэрэгтэйг онцлон хэлмээр санагдлаа.

Мөн тэд эхээсээ гурвуулаа үлдсэн бүтэн өнчин гурван охины асуудалд хамтарсан багаараа амжилттай ажилласан нэг жишээг сонирхуулав.

Өөрсдийн байргүй, бичиг баримтгүй 7-19 насны гурван охины талаар хамаатных нь өвгөн мэдээлэл дуулгаснаар нийгмийн ажилтан тэдний гэрт очжээ.

Хамгийн сүүлд сарын өмнө махан хоол идсэн гэх гурван охины гэр хивсэнцрээс өөр хогшилгүй байсан аж.

Талхаар гол зогоодог гурван охинд хэрхэн туслах талаар хамтарсан баг хуралдаж юун түрүүнд бичиг баримтжуулсан байна.

Мөн хорооны хүүхэд, залуучуудын зөвлөлөөр дамжуулан хүнс цуглуулж, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож өгчээ. Үүний сацуу дүүргээс хоёр сая төгрөгийн гэр олгож, Иргэдийн төлөөлөгчийн хурлаас сая төгрөгийн тавилга авч өгсөн байна.

Өнөөдрийн байдлаар тэд өөрийн гэсэн орон гэртэй сайхан амьдарч байгаа гэнэ.

“Хааяа гурвуулаа хөтлөлцөөд орж ирдэг юм. Ялангуяа том охин дүү нараа тэжээхийн тулд буруу зам руу ороход ойрхон байсан. Ах дүү нар нь салгаж авах гэсэн боловч тэд салахыг хүсээгүй” хэмээн Э.Одончимэг инээмсэглэн ярилаа.

ТУСЛАМЖ ХҮССЭН, ӨЛСӨЖ ЦАНГАСАН ИРГЭДЭД ХАЛААСНААСАА ИЛҮҮЧЛЭХ НЬ ЭНҮҮХЭНД

“Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүүхдээ тэврээд л хүрээд ирнэ. Тэр үед өөрийнхөө мөнгөөр аюулгүй газар хүргэн өгөх шаардлага гарна. Хүүхэд нь өлсчихсөн байвал хоол унд авч өгдөг” гэв.

Үнэндээ хамтарсан баг төсөвгүй. Гэсэн ч ядарч, тусламж эрсэн, аргагүйдсэн иргэддээ өөрсдөөсөө илүүчлэх нь энүүхэнд.

Цалин бага, өдөр тутам сүрдүүлгэнд байдаг ч тэд мэргэжилдээ үнэнч болохоор үл шантарна.

Нэг удаа хорсож шаралхсан нэгэн нөхөр “Эхнэр хүүхдийг маань хаана аваачсан бэ? Хэрэв тэд надаас салбал чамайг гудамжинд явж байхад чинь тоосгоор цохиж ална шүү. Сайхан амьдрахыг чинь харна аа” хэмээн дарамталжээ.

Гэртээ харих зам, тэр ч байтугай ажлын орчин нь айдас хүйдсээр дүүрэн ч асуудлыг нь шийдэж өгсөн иргэдийн талархал, сайн яваа гэх мэдээг сонсоод тэр бүхнээ мартагнадаг гэж Нийгмийн ажилтан Э.Одончимэг ярьсан.

Тэрбээр “Аливаа ажилд сэтгэл гаргавал зорьсондоо заавал хүрнэ” гэдэгт үргэлж итгэдэг юм билээ.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан