gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ах аа, надад талх өгөөч

Эдийн засаг
2008-04-22
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-04-22
Ах аа, надад талх өгөөч

…Надад талх өгөөч. Батын бага хүү хошуу цорвойн ийн эрхэлнэ. Бага үдийн алдад иддэг хоёр зүсэм талхных нь нэг алга болчихож. Оройн хоолоо талхаар хачирладаг заншил энэ өрхийн цэсээс бас хасагдав. Хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэ хөдлөхтэй зэрэгцээд өрхийн төсөвт гажиг сууж эхэлсэн нь энэ. Сүүлийн хэдэн сарын үнийн өсөлтөд танай, манай гэрийн төсөв өндийх аргагүй болтлоо дарагдлаа.

Хамтдаа төсвөө тооцъё. Монголчуудын амьдралын нийтлэг жишээ болсон гурван хүүхэдтэй нэг гэр бүлийн төсөв рүү шагайя. Батын бага хүү энэ жил нэгдүгээр ангид оржээ. Дундах нь бас хүү. Тэр тавдугаар ангийн сурагч. Өнгөрсөн намар хичээлийн шинэ жилд өмсөх хувцас, ном, дэвтэр гээд хоёр хүүдээ дунджаар 500 мянган төгрөг зарцуулсан  гэсэн тооцоо гарсан.  Харин том охин нь их сургуулийн оюутан. Жилийн сургалтын төлбөр нь 450 мянган төгрөг. Ингээд бодохоор бараг сая төгрөгийг хүүхдүүддээ зөвхөн боловсрол эзэмшихэд нь зориулсан байна. Энэ мөнгийг аав, ээж хоёр нь банкны зээлээр аргалсан. Зээлээ ирэх намар төлж дуусгах гэрээтэй. Гэтэл өдрөөс өдөрт банкны зээлийн хүү, өргөн хэрэглээний барааны үнэ хоёр уралдан өсч байдаг эдийн засгийн гаж тогтолцоо энэ айлын төсөвт улам бүр дарамт учруулах боллоо.

Олон улсын валютын зах зээл дээр еврогийн ханш эрс өсч “ноён” доллар шалдаа буусан. Үүнтэй зэрэгцээд талх 800, кг мах 4000 төгрөгт хүрч дээд амжилт тогтоов. Монголчууд цалингийнхаа 40-50 хувийг хүнсний хэрэглээнд, үлдсэнийг нь автобус унааныхаа зардалд өгөөд дуусдаг байсан. Тэгвэл одоо бараг 70-80 хувь нь зөвхөн мах, гуриланд явах нь.

Гэрийн эзэн сард 230 мянга, гэргий нь 150 мянган төгрөгийн цалинтай. Харин Батын ээж тэтгэвэрт. Түүний тэтгэврийн хэдэн төгрөг өрхийн сарын төсөвт тун бага жин эзэлнэ. Ингээд ойролцоогоор тооцоход өрхийн сарын орлого нийт 400 мянган төгрөг болдог хэмээн тэд ярьж байсан. Гэхдээ өнгөрсөн намраас хойш эхнэрийн цалин өрөнд “гүйж” байгаа. Үлдэх 250 мянган төгрөгийн 60 мянга орчим нь байр, цахилгааны төлбөрт. Цаашлаад хоёр хүүгээс бусад нь өдөрт доод тал нь хоёр мянган төгрөг унаанд зарцуулна. Хамгийн багаар бодоход шүү дээ. Тэгэхээр сард дунджаар 70 мянган төгрөг болж байна. Цаана нь 180 мянга үлдлээ.

Юутай ч ээж, аав хоёр нь талхны “нормоо” хоёр хоногийн өмнөөс нэг болгож цөөлжээ. Ингэхээс өөр аргагүй. Уг нь олон мянган залуу гэр бүлийн өмнөөс үнийн өсөлтөд эгдүүцсэн настангууд үйлдвэрлэгчдэд эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Гэвч өвөө, эмээ нарын тэмцэл үр дүнд хүрээгүй. Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ гэнэт өсөх болсон шалтгаан нь Засгийн газрын алдаа гэсэн үйлдвэрлэгчдийн тайлбарт хөөрхий хөгшид өвдөг сөхрөв. “Муу л бол хойд захын хар овоохой” гэдэг шиг юм болгоны бурууг Засгийн газарт тохоод үйлдвэрлэгчид өөрсдөө үнийн зохиомол хөөрөгдөл өдөөж суудгийг тэд ойлгодог болсон. Үйлдвэрлэгчдийн шийдвэрээс шууд хамааралтай үнийн өсөлтөөс болж эгэл жирийн нэг айлын амьдралд ямар огцом өөрчлөлт гарч байгааг тэд ойшоох юм алга.

Тэгвэл Батынх өдөрт нэг талх хэрэглэдэг гэж бодоход л 24800 төгрөг талийчихна. Хэрвээ өмнөх шигээ хоёрыг авбал бараг 50 мянга хүрэх юм байна. Өдөрт хагас кг махаар хоол хийнэ гэвэл сард 15.5 кг болж байна. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцвол 62 мянган төгрөг. Бас гурил, будаа, элсэн чихэр, ногоо, наран цэцгийн тос авах хэрэгтэй. Багаар тооцоход 50 мянган төгрөг. Ингээд өрхийн төсвийн өдөр тутмын хэрэглээ 140 орчим мянга боллоо. Бидэнд цаана нь ердөө 40-өөд мянган төгрөг үлдэж байна. Энэ мөнгө саван, угаалгын нунтаг гээд ахуйн ойр зуурын хэрэглээнд дуусах биз ээ.
Үнэндээ дээрх тооцоог хэтэрхий багаар бодсон. Батын гэр бүл бүсээ нэлээд сайн чангалбал хэтэвчиндээ ойр зуурын юм авах хэдэн төгрөгтэй үлдэж байгаа юм. Түүнээс биш зургаан ам бүлтэй өрхийн сарын төсөв үнийн өсөлт хоёр яагаад ч эн тэнцүү байж чадахгүй ээ.

Түүнчлэн дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ тогтмол дээшилсээр. Эрэлт, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нефтийн ханш улам бүр чангарч баррель нь 1156 ам.долларт хүрлээ. Хойд хөрш экспортын татвараа байн байн нэмэх болсон нь хэтэвч нимгэнтэй монголчуудын халаасыг бүр хоосолж эхлэв. Лав сүүлийн хоёр жилд ОХУ нефть бүтээгдэхүүнийхээ экспортын татвараа 3-4 удаа нэмээд байна. Тодруулбал, 2007 онд тус улсын нефть бvтээгдэхүүний үнэ бараг 10 гаруй хувиар өсчээ. Дэлхийн зах зээлийн ханшид Оросын нефть бүтээгдэхүүний үнийг адил тэнцүү болгохоор зорьж байгаа төрийнх нь бодлого энэ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд л ОХУ-д хар алтны үнэ 1.3 хувь нэмэгдлээ. Бензиний үнийн өсөлтөд Батынх бас сөхөрсөн. Өдөрт таван мянган төгрөгийн шатахуун “залгидаг” машинаа унах тэнхэл энэ өрхөд үлдсэнгүй.

Үндэсний статистикийн газар өнгөрсөн сард инфляц 2007 оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн гэсэн судалгаа гаргасан. Инфляц ийнхүү галзуурч, үнийн өсөлт өрхийн төсвийн жигд хэмнэлийг орвонгоор нь эргүүлж эхэллээ.

Ц.Цэвээнхэрлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан