Удирдлагын нягтлан бодогчдын институтийн захирал Л.Отгонбаяртай ярилцлаа.
-Байгууллага бүр заавал нягтлан бодогч
эсвэл санхүүгийн ажилтантай байх ёстой юу?
-Байгууллага бол хүний олонлог, хөрөнгийн төвлөрөл юм. Хүн эсвэл хөрөнгө нэмэгдэхийн
хэрээр хэн нэгэн нь тэднийг бүртгэж, хариуцаж, хянаж, хамгаалж байх хэрэгтэй
болдог.
Үүнээс үүдээд л нягтлан бодогч гэдэг хүний ажлын байрны тодорхойлолт үүссэн
болов уу. Хэрвээ байгууллагад нягтлан бодогч, санхүүгийн ажилтан байхгүй бол
хэдий хэмжээний орлого олж байгааг, зардал нь зөв бүртгэгдсэн эсэх, хөрөнгүүд
нь хянагдаж байгаад итгэл үнэмшилтэй байхад хүндрэл гардаг. Зөвхөн өнгөрсөн үйл
ажиллагааны мэдээллийг хуримтлуулан бүртгэж, санхүүгийн тайланг гаргах төдийхнөөр
нягтлан бодогчийн үүрэг, хариуцлагыг хязгаарлах нь тухайн байгууллагын хувьд өрсөлдөх
чадварыг сулруулдаг. Улс орны хэмжээнд авч үзэхэд санхүүгийн боловсон хүчний
ур чадвар, мэдлэг боловсролоос хамаарсан ур чадварын сульдалт, өрсөлдөөний
хомсдлыг бий болгож байна.
-Нягтлан бодогчдыг тайлан гаргадаг л хүмүүс
гэж ойлгодог. Тэднээс удирдлагын шийдвэр гаргалтын талаар юу ч хүсээд нэмэргүй.
Санаа авмаар мэдээлэл өгч чаддаггүй гэж миний нэг танил захирал ярьдаг. Энэ
талаар юу гэх вэ?
-Захирал, дарга нарын байнга хүсэн хүлээж байдаг мэдээллийн хэрэгцээг хэр
хангаж байгаа бол гэдэгт шүүмжлэлтэй хандах цаг болсон. Байгууллагын удирдлагад
нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд хэрэгтэй мэдээллүүдийг бэлтгэж өгч чадаж
байна уу гэж судалгаа хийхэд бараг 100 хувь үгүй, ийм зүйлийг хийж чадах санхүүгийн
ажилтантай болмоор байна гэж удирдлагууд дуу алдан хариулт өгсөн байгаа юм.
-Хэрэгтэй мэдээлэл гэдэгт яг юу багтаж
байгаа вэ?
-Мөнгөний ханш уналт, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт, бууралтын үр дүн
байгууллагад хэрхэн яаж нөлөөлөх талаар нягтлан бодогч нар хэр зэрэг мэдлэг,
туршлагатай эсэх. Бараа, ажил, үйлчилгээний, өрсөлдөхүйц үнэ бүрдэлт, эрэлт
нийлүүлэлтийн зах зээлийн тэнцвэрийн талаар эзэд, захирлуудад мэдээлэл өгч
чадах эсэх. Олон улсын худалдаа арилжаа эрхэлдэг байгууллагуудад шаардлагатай
худалдааны давуу тал, саад бэрхшээл, гадаад валютын ханшийн зөрүү, гэрээ
хэлэлцээрүүдийн талаар хэр мэдлэгтэй эсэх. Бизнесийн дотоод орчны давуу болон
сул талууд, тэдгээрийн байгууллагад учруулж байгаа сөрөг тал, эрсдлийн
талаар удирдлагад зөвлөгөө өгч чадах эсэх гээд олон зүйл багтана.
-Нягтлан бодогчид энэ бүхнийг хийх чадвартай байх ёстой юу?
-Тийм ээ. Үүнээс гадна байгууллагын хөрөнгийн оновчтой бүтэц, цаашид оруулах
хөрөнгө оруулалтын бодлогын талаар даргадаа зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй. Байгууллагад
учирч болзошгүй бүх төрлийн эрсдлээс эзнээс илүүтэйгээр мэргэжлийн талаасаа
санаа зовж, гарах хамгийн үр дүнтэй аргыг нь боловсруулж өгөх чадварыг эзэмших
ёстой.
Нягтлан бодогч, санхүүгийн ажилтан хүн гадаад болон дотоод аудитын талаар маш
сайн мэдлэгтэй байх ёстой шүү.
-Таныхаар бол ийм чадвартай нягтлан
бодогчид байна уу?
-Нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудын хамгийн чухал нэг үүрэг бол захирал,
дарга, удирдлагуудын шийдвэр гаргахад туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж,
байнга зөвлөгөө өгч байх явдал. Гэтэл зөвлөгөө өгөх ажлаа бараг хийдэггүй нь
дээрх судалгаагаар харагдаж байна. Яагаад хийхгүй байна вэ гэхээр ганцхан
хариулт өгдөг. Чадахгүй, мэдэхгүй учраас хийхгүй байгаа юм. Тиймээс бид үүнд
хариулт өгөх зорилгоор дэлхийн 100 гаруй оронд салбартай удирдлагын нягтлан
бодогчдын институтийн үйл ажиллагааг Монгол Улсад явуулах зорилгоор 2003 онд
Монголын Удирдлагын нягтлан бодогчдын институтийг байгуулсан. Таван жил
гаруйн хугацаанд судалсан, суралцсан хичээлийн хөтөлбөр материал дээр
тулгуурлаж мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч, мэргэшсэн санхүүгийн менежер
бэлтгэх сургалтаа явуулж эхлээд байна.
Д.Ариун